2009
Амжилтын нууц
2009 оны долдугаар сар


Амжилтын нууц

Эдис Хейзел Т., 11 настай, Эл Сальвадор

Би жаахан байсан болохоор унших нь надад үнэхээр хэцүү байлаа. Гэвч би ээжийнхээ, бас Тэнгэрлэг Эцэгийнхээ туслалцаатайгаар уншиж сурсан юм. Миний дотны найз Рензод уншиж сурах нь мөн л их хэцүү байсан.

Нэг өдөр би уншиж сурахад надад тусалсан нууцаа түүнд задалж болно гэв. Учир нь энэ нууц надад ашиг тусаа өгсөн юм. Бид хоёр сургуулийн хашаа руу очив. Би Рензод хэрхэн залбирахыг зааж өгсөнд тэр Тэнгэрлэг Эцэгт хандан тусламж хүсч залбирав.

Хичээлийн жилийн эцсээр Рензо бид хоёр Тэнгэрлэг Эцэгийн тусламжийн ачаар уншлагын хүндэт медаль авлаа. Тэнгэрлэг Эцэг бидний залбиралд хариулдгийг би мэднэ.