2011
Хэзээ ч орхихгүй
2011 оны нэгдүгээр сар


Биднийг дахин уулзтал

Хэзээ ч орхихгүй

Аврагчийн ариун бичээсүүд дэх сануулга бид хэзээ ч орхигдохгүй гэдгийг надад баталдаг.

Өөрийн үйлчлэлийн үед Их Эзэн олон дахин судраас эш татдаг. Тиймээс Шинэ Гэрээн дээр Аврагчийн эш татсан зүйлсийг Хуучин Гэрээн дээрх шүлгүүдээс олбол бид гайхах ёсгүй. Гэвч би нэг өдөр Дуулал 22: дээрх “Бурхан минь, Бурхан минь, юунд Та намайг орхисон бэ?” гэх шүлгийг уншаад гайхсан.

Тэр эдгээр үгсийг загалмай дээрх Өөрийн зовлон шаналалд хэлэхэд Аврагчийг ариун бичээсээс эш татна гэж хэзээ ч бодоогүй (Maтай 27:46-г үз) болохоор гайхан бодсон. Энэ санаа үнэн сүнсийг мэдрэхэд хөтөлдөг.

Бидний ихэнх нь заримдаа “Ай Бурхан минь та хаана байна вэ?” гэж гайхширдаг. (C ба Г 121:1). Энэ асуулт сүнслэг байдалдаа итгэлгүй байх эсвэл сэтгэлийн хямралд орсон үед оюун бодолд маань орж ирдэг.

Тийм учраас Аврагчийн үгс асуултын утга санаатай нийцэх мэт санагдана: Түүний гуйлт хоёрдмол байдалтай – эргэлзээтэй байсан уу? Энэ нь бүх зүйлсийг даван туулж, бүх хариултыг олж авах Түүний хүч чадлаас миний аврал хамаарч байсан тэр цаг мөчид, бүхнээс хүчирхэг, бүхнийг мэдэгч миний Аврагчид хариултыг нь мэдэхгүй асуулт байсан гэсэн үг үү?

Дууллын энэ шүлгийг уншсанаараа эдгээр үгс нь “тэнгэрлэг хүчин чадал орхин явж, хүч чадалгүй болсон цөхрөл”-ийн сэтгэл сэрдхийлсэн дүр зургийг харуулж байгаа ч энэ нь Түүнийг эргэлзэн тэнгэлзсэнийг харуулж байгаа бус харин давж гарах ёстой гэдгийгээ Тэр мэдэж байсан ч уг даваа нь хэчнээн хэцүү байсныг бүрэн ухаарч мэдээгүй байсныг нь харуулж байна гэдгийг би олж мэдсэн юм.1

Жинхэнэ үйлдэл, Өөрийн хамгийн хэрэгцээтэй агуу цаг мөчид ариун бичээсийн үгсийг ашиглан Өөрийн Эцэгийг дуудсан нь зөвхөн итгэлийн баталгаа байгаад зогсохгүй мөн төгс сургаал байсан юм. Хэдийгээр Дуулал 22 асуултаар эхэлдэг ч энэ нь Бурхан орхидоггүй гэсэн бүрэн итгэлийн илэрхийлэл юм:

“Бидний эцэг өвгөд Танд итгэсэн. Тэд итгэсэн бөгөөд ичгүүрт унасангүй.

“Тэд Тан уруу хашхирч, аврагдаж байв. Тэд Танд итгэсэн бөгөөд ичгүүрт унасангүй” (шүлэг 4–5).

Дууллын туршлагыг ашиглан Аврагчийн шаналгааг зөгнөн, Түүнийг тохуурхан инээх (шүлэг 7-8), хуурамч зовлон, ирэх эрүү шүүлт (шүлэг 11-13), Түүний өвдөлт ба зовлон (шүлэг 14), цангалт (шүлэг 15), Түүний хөл, гарны шарх (шүлэг 16), Түүний хувцсыг хэсэг болгон тасдан хаях (шүлэг 18) тухай дуулалд урьдаас мэдэн хэлсэн.

Хэдийгээр Аврагч зөвхөн эхний шүлгээс эш татсан ч, дуулал Тэр бол амласан Мессиа, Түүний зовлон шаналал бошиглолыг гүйцэлдүүлж, Тэрээр Өөрийн Эцэгтээ бүрэн итгэсэн тухай бас нэгэн гэрчлэл болон зогсдог.

Энэ ойлголт бодгальд минь миний итгэл буруу биш юм байна гэсэн шийдвэртэй баталгааг өгдөг. Харин энэ ойлголт нь Бурхан намайг орхисон юм болов уу гэж гайхах эсвэл Тэр миний залбирлыг сонссонгүй гэж санаа зовсон үедээ дууллын энэ гэрчлэлийг авч, Есүс эргэлзээгүй гэдгийг суралцахаас ч илүү хүчтэй байдаг.

“[Их Эзэн]-ээс эмээгчид ээ, Түүнийг магт. Иаковын үр удам болох та бүгд Түүнийг алдаршуул. Израилын үр удам болох та бүгд Түүнийг хүндэтгэ.

“Учир нь [Есүс] зовогсдын зовлонг жигшээ ч үгүй, үзэн ядаа ч үгүй. [Эцэг] нүүрээ түүнээс нуугаа ч үгүй. Харин тусламж гуйн [Есүс]-ийг хашгирахад Тэр сонссон юм” (шүлэг 23–24; нэмж бичсэн).

Эшлэл

  1. Жеффри Р.Холланд, “Хэн ч Түүнтэй байсангүй,” Лиахона, 2009 оны тавдугаар сар, 87 –г үз.

Цовдлолтын үеийн харанхуй, Густав Догй