2011
Өглөө эртний семинар 60 жилийнхээ ойг тэмдэглэв
2011 оны нэгдүгээр сар


Өглөөний семинар 60 жилийнхээ ойг тэмдэглэв

Өглөөний семинарт явах нь хэцүү байж болох ч өнгөрсөн 60 жилд Сүмийн өсвөр насны сая гаруй гишүүн, нар мандахаас өмнө босч, судрууд дээр зөвхөн хараагаа төдийгүй оюун ухаанаа төвлөрүүлэх нь ашиг тусаа өгдгийг ойлгожээ.

“Өдөр бүр судар судлахад хэдэн минут зориулж, гэрчлэлээ хуваалцан, Сүнснийг мэдрэх нь сурагчдын хичээлийн дүнг сайжруулдаг төдийгүй тэдний амьдралд Есүс Христийн Цагаатгалын эдгээгч хүч нөлөөлдөг. Энэ бол залуучуудын хувьд агуу боломж юм” гэж шашны семинар, институтийн удирдагчийн туслах Келли Хоос хэллээ.

Өглөөний семинар бий болсон нь

Өглөөний анхны семинарын ангиуд АНУ-ын Ютагийн Солт Лейк хот дахь Гранит Ахлах Сургуулийн дэргэд 1912 онд хичээлийн хуваарьт нь орон эхэлжээ. Түүнээс хойш он жилүүд өнгөрөх тусам Сүмийн залуус улсын сургуулиудад элссээр байсан ч Гранит Ахлах Сургуулийн сурагчид шиг семинарын ангиудад ордоггүй байлаа.

1940-өөд оны сүүлчээр Өмнөд Калифорнид Сүмийн гишүүнчлэл түргэн өсөхөд залуу хүмүүсийг сайн мэдээнд сүнслэгээр нөлөөлөгдсөн бүлэг болгон зохион байгуулж, тэдэнд шашны боловсрол олгохын тулд гадасны ерөнхийлөгч нар Өмнөд Калифорний бүс нутагт Сүмийн семинарын хөтөлбөрийг үндэслэн бий болгох хүсэлтийг тавьжээ.

1948–49 оны хичээлийн жилд, хожим нь Далын Ерөнхийлөгчийн Зөвлөлд үйлчилж байсан Марион Д.Ханкс Солт Лейк хотын Вест Ахлах сургууль дээр өглөөний семинарын анги хичээллүүлж амжилт олов. Семинарын ангиудыг хичээллүүлэх нь Калифорни дахь Гэгээнтнүүдийн хувьд тулгамдсан асуудал болсон учраас 11 гадаст өглөөний 13 семинар нээхээр батлагдсан ажээ.

Бүх хэрэгцээг хангах нь

1950–51 оны хичээлийн жилд семинарын хөтөлбөр албан ёсоор эхлэхэд өглөөний семинар Нэгдсэн Улс болон дэлхий даяар хичээллэж, судар судлах болон сайн мэдээний зарчмуудыг амьдралдаа хэрэгжүүлж сурахад нь газар бүрийн залууст туслах болжээ. Энэ семинарын албан ёсны нэр нь удалгүй “өдөр тутмын семинар” болж өөрчлөгдөв. Учир нь өглөөний семинарт бүх сурагч элсдэггүй байжээ.

Өдөр тутмын семинар түргэн хугацаанд амжилт олсон нь уян хатан байдалд нь байлаа. Өдөр тутмын семинарын хөтөлбөрүүд гадас, дүүргийн төвшинд, харин ангиуд нь нэг тойрог, эсвэл салбар дээр зохион зохион байгуулагдаж болдог байв. Харин олон тойрог, гадас залуучууд, тэдний эцэг эх, санваартны удирдагчдын хэрэгцээ, нөхцөл байдлын дагуу нийлж семинарын ангиудыг зохион байгуулж болдог байлаа.

Сүмийн гишүүд олноороо амьдардаг бүсүүдэд семинарын сургуульд жил бүр ойролцоогоор 115,000 суралцагч суралцаж байгаа бол дэлхий даяар өдөр тутмын семинарт 217,000 орчим суралцагч хамрагдаж байна.

Сүмийн зарим залуучууд бусад гишүүдээс хэтэрхий хол амьдардаг учраас семинарын сургуулийг ч, өдөр тутмын семинарын ангиудыг ч, гэрийн семинарын хөтөлбөрийг ч зохион байгуулах боломжгүй байдаг. Гэрийн семинарын суралцагчид долоо хоногийн дөрвөн өдөр даалгавар болгож өгсөн материалыг бие дааж судалдаг бөгөөд дараа нь гэрийн семинарын бусад суралцагчидтай сурч мэдсэн зүйлээ ярилцахын тулд долоо хоногт нэг удаа цугладаг.

Хүний гар оролцолгүйгээр тас цавчигдсан чулуу

Өнөөдөр семинарын ангиуд Нэгдсэн Улсын бүх муж улс болон дэлхийн 140 оронд хичээллэж байна. Нэгдсэн Улсаас гадна 1948 онд Канад улс семинарыг эхлүүлсэн анхны орон болжээ. Өглөөний семинар Мексикт 1958 онд, Финлянд, Германд 1962 онд, Японд 1963 онд Панамд 1964 онд, дараа нь олон оронд эхэлжээ. Бүр саяхан 2008 онд Бенин, Гүрж, Мароккод семинарын ангиуд нээгдэв.

Дэлхий даяар семинар хичээллэж эхэлснээр семинарт суралцагчдын тоо өсөн нэмэгдэж байна. Семинарын суралцагч хаана амьдардгаас үл хамааран тэд төгс эзэмших судрын шүлгүүдийг цээжилж, судрын адил хэсгүүдийг судлан, гэрчлэл нь өсөхийн зэрэгцээгээр нэг адил Сүнсийг мэдэрч, мөн нэг адил хаант улсыг байгуулахын төлөө ажиллаж байна.

Золиослолоос ирдэг адислалууд

Семинарын суралцагчид семинарын сургууль, өдөр тутмын семинар эсвэл гэрийн семинарт явдгаас үл хамааран Тэнгэрлэг Эцэгт тэднийг улам ойртуулдаг золиослолыг хийдэг.

15 настай хөвгүүн эсвэл охин ‘Би семинарт явахын тулд өглөө 5:00 цагт босдог’ гэж хэлдэг нь зөвхөн золиослол төдийгүй сонгох эрхээ ашиглаж байгаа хэрэг бөгөөд Тэнгэрлэг Эцэгтээ хандсан чухал үг бөгөөд адислал болж эргэж ирэх нь дамжиггүй.

Ийм адислалууд өнөөдөр 60 жилийн өмнөх шигээ бодитой хэвээр байгаа бөгөөд семинар бүх хэлбэрээрээ даян дэлхийн залуучуудын амьдралыг адисалсаар байна.

Сая гаруй Хожмын Үеийн Гэгээнтэн залуу 60 жилийн тэртээ эхэлсэн өглөөний семинарт явж ашиг тусыг нь амсаж байна.

© IRI