2011
ДЭЛХИЙ ДАХИНД
2011 оны нэгдүгээр сар


Дэлхий дахинд

Сүм үүрэн телефоны сайт нээв

Сүм сайн мэдээг хаана ч байгаа үедээ судлахад нь гишүүдэд туслахын тулд үүрэн телефоны сайт нээлээ. Gospel Library-ыг ашигласнаар судрууд, ерөнхий чуулган дээр хэлсэн үгс, Ням гарагийн гарын авлагуудаас унших үед тусгай тэмдэглээ хийх боломжийг хэрэглэгчдэд олгож байна. Mormon Channel нь Сүмийн албан ёсны радио станцын нэвтрүүлэг болон судрууд, ерөнхий чуулган дээр хэлсэн үгс, Сүмийн сэтгүүлүүдийг агуулдаг. Зохицлын мэдээллийг mobile.lds.org хаягаар орж үз.

Лос Анжелесын Ариун сүмийн зочдын төв дахин нээгдэв

Лос Анжелесын Ариун сүмийн зочдын төв хоёр жилийн шинэчлэлт засварын дараа 2010 оны 8-р сарын 7-нд дахин нээгдэв. Уг төв сайн мэдээний суурь зарчмуудад анхаарал төвлөрүүлэхийн хамт Өмнөд Калифорни дахь Сүмийн түүхэнд онцгой анхаарал хандуулсан ажээ. 1100 метр2 талбайтай энэ барилга үзэсгэлэнгийн нэлээд хэдэн талбай, хоёр театртай ажээ. Барилгын төв хэсэгт Христийн 3.4 метр хөшөөний хуулбар байдаг бөгөөд зочдын төвийн гадна талаас харагддаг ажээ.

Онлайнд 200 сая гаруй цэдэг нэмж оруулав

FamilySearch.org 2010 оны 8-р сард судалгааны 200 сая гаруй шинэ цэдгийг нэмж оруулснаар эдүгээ Records Search сайт 700 сая цэдэгтэй болжээ. Цэдгүүдийг төлбөргүйгээр үзэхийн тулд Pilot.FamilySearch.org эсвэл beta.familysearch.org хаягаар ор. Цэдгүүдийн тоо ийнхүү нэмэгдсэн нь түүхэн цэдгүүдийн имижийг хуулбарласан Family Search Indexing-ийн дэлхий даяарх 350,000 сайн дурынхан цэдгүүдийг дижитал системээр судлах боломжтой болгожээ.