2011
Итгэлийн Тунхаг 1:13
2011 оны нэгдүгээр сар


Шат шатаар

Итгэлийн Тунхаг 1:13

13 Шударга, үнэнч, ариун явдалтай, нинжин сэтгэлтэй, ач буянтай байхад мөн бүх хүмүүст сайн сайхныг үйлдэхэд бид итгэдэг; чухамдаа бид бүх зүйлд итгэдэг, бид бүх зүйлд найддаг, бид олон зүйлийг хүлцэн тэвчлээ, мөн бүх зүйлийг хүлцэн тэвчих болно гэдэгт найддаг гэсэн Паулын зөвлөгөөг бид дагадаг хэмээн хэлж болно. Хэрэв ариун журамтай, сайхан эсвээс сайн гэгддэг буюу сайшаалтай ямар нэгэн зүйл байдаг бол, бид эдгээр зүйлсийг эрэлхийлдэг.

Бид итгэдэг

Зураг
President Gordon B. Hinckley

“Бидний итгэлийн [энэ] тунхаг бол манай шашны сургаалын үндсэн тунхаглалуудын нэг юм. Бид энэ тунхгийг дахин дахин тунгаан бодох ёстой. Тэгвэл бид ямар нэгэн буруу, шударга бус, эсвэл ёс суртахуунгүй юм хийхээр уруу татагдаж мэдэх үед бидний биеэ авч явах ёс зүйн бүх талыг хамарсан энэхүү агуу баримт бичгийн хүч бидний оюун санаанд орж ирэх болно.”

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008), “Fear Not to Do Good,” Лиахона, 2000 оны 2-р сар, 5.

Ариун явдал“Хүний

ёсны бэлгийн харилцаа бол зүгээр л бие махбодын асуудал биш. Хэрэг дээрээ, ариун явдал болон ханьдаа үнэнч байх нь бие махбодоос биш, сүнснээс эхэлдэг. Эдгээр нь бидний сүнсний байдлыг илэрхийлдэг. Бидний оюун санаа сайн мэдээний үнэнүүдтэй нийцсэн үед бид өндөр жишгүүдээр амьдрахыг хүсдэг бөгөөд бидний ажил үйлс тэрхүү хүслийг тусган харуулдаг билээ. Тийнхүү ариун явдал болон ханьдаа чин үнэнч байх нь гэрлэхээс өмнө болон гэрлэсний дараа бэлгийн харилцаанд орохоос татгалзахаас илүү чухал зүйл мөн. Итгэлийн тунхаг бидний сүнсний амьдралын чанарыг илэрхийлдэг.”

Teрранс Д.Өүлсон, “Truths of Moral Purity,” Лиахона, 1999 оны 10-р сар, 31.

Нинжин сэтгэлтэй

Нинжин сэтгэлтэй байх гэдэг нь сайхан сэтгэлтэй, өгөөмөр, нэг үгээр хэлбэл, сайныг үйлдэх гэсэн үг юм. Есүс Христ үйлчлэлийнхээ үед “сайныг үйлдэж явсан юм, … учир нь Бурхан түүнтэй хамт байв” (Үйлс 10:38). Ач буянтай амьдрах юм бол Бурхан та нарыг хүчирхэгжүүлж, өргөх болно.

Паулын зөвлөгөө

Төлөөлөгч Паулаас Филиппой дахь Гэгээнтнүүдэд бичсэн захидлын хэсэг болох Филиппой 4:8-ыг үз.

Эдгээр зүйлсийг эрэлхийл

Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дахь “Үзвэр ба мэдээллийн хэрэгсэл” (17-р хуудас) хэсгийг унш. Өөрийн чинь сонгодог үзвэр дээрх жишгүүд болон Итгэлийн Тунхгийн арвангуравдугаартай тохирдог уу? Сайн мэдээллийн хэрэгслийг сонгосноор хэрхэн адислагдсан тухайгаа өдрийн тэмдэглэлдээ бич.

Ариун журам

Зураг
Elaine S. Dalton

“Ариун журам бол ‘ёс суртахууны өндөр жишгүүд дээр суурилсан бодол санаа, зан төлөвийн загвар юм’ (Миний сайн мэдээг номло, 118). Энэ нь ариун журам болон ёс суртахууны цэвэр ариун байдлыг өөртөө багтаадаг. Ариун журам зүрх сэтгэл, оюун ухаанд эхэлдэг. … Энэ бол олон мянган жижиг шийдвэр, үйлдлүүдийн нийлбэр юм. … Ариун журамтай эмэгтэйчүүд сэтгэлийн их хаттай, даруухан, нэр хүндтэй байдаг. Тийм эмэгтэйчүүд өөртөө итгэлтэй байдаг. Учир нь тэд Ариун Сүнсийг хүлээн авахаар зохистой бөгөөд түүгээр удирдуулдаг.”

Элайн С.Далтон, Залуу Эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч, “A Return to Virtue,” Лиахона, 2008 оны 11-р сар, 78–80.

Роберт Т.Барреттын уран зураг © 1984; Далтон эгчийн гэрэл зургийг Busath Photography