2011
Манай ах Сүм үнэн гэдгийг шийдэх гэж зовж байгаа. Би түүнд хэрхэн тусалж чадах вэ?
2011 оны нэгдүгээр сар


Манай ах Сүм үнэн гэдэгт итгэх гэж зовж байгаа. Би түүнд хэрхэн тусалж чадах вэ?

Түүнийг дэмжин, тусал. Тэр гэр бүлийн дарамтыг биш, хайрыг мэдрэх хэрэгтэй. Түүний сэтгэлийг зовоож, эргэлзээ төрүүлж байгаа зүйлийнх нь талаар асуухыг бод. Хариу хэлэхээсээ өмнө сэтгэлийг нь зовоож байгаа зүйлийнхээ талаар түүний хэлэхийг дуустал сонс. Магадгүй түүний асуудлууд итгэлтэй нь холбоотой байхаас илүүтэй нийгмийн эсвэл хувийн шинжтэй байж болно. Түүний эрэлхийлж байгаа бүх асуултын хариуг мэдэх албагүй ч түүнд тустай шийдлийг чи гаргаж болно.

Сэтгэлийг нь зовоож байгаа зүйлсийн талаар хамтдаа залбирахыг түүнээс хүс. Тэдгээрийнхээ талаар хувийн залбирал хийхийг мөн зоригжуулан дэмж. Зарим хүмүүс ялангуяа асуудлыг өөрсдөө тунгаан бодох дуртай хүмүүс хариултыг бусдаас арай удаан хүлээн авдгийг хүлээн зөвшөөрч, тэвчээртэй бай. Түүнтэй хамт залбирлын тухай, гэрчлэл олж авах тухай Aлмa 32, 3 Нифай 17, эсвэл Moронай 10 дээрээс унш. Түүнийг эцэг эх, бишоп,салбарын ерөнхийлөгчтэйгөө эсвэл яг ийм асуудлыг даван гарсан сүмийн бусад итгэлтэй гишүүдтэй ярилцахыг урамшуулан дэмжиж болно.

Үүнийг дэмжвэл, түүнтэй гэрчлэлээ хуваалц. Сайн мэдээний талаар ямар мэдрэмжтэй байдгаа түүнд мэдрүүл.

Сүүлийн боловч өчүүхэн зүйл бус, үнэнийг Сүнс гэрчилдгийг санаарай. Гэрчлэлийг олж авахын тулд эсвэл гэрчлэлтэй гэдгээ мэдэхийн тулд танай ах Ариун Сүнсийг мэдэрч сурах хэрэгтэй. Үүнд цаг хугацаа шаардлагатай. Үүнийг хүчээр хийж болохгүй. Чи түүнд өдөржингөө олон баримт дурдаж болох ч зөвхөн утга учиртай Сүнсний барилдлагаар тэр гэрчлэлийг олж чадна.

Түүний төлөө залбирч, түүнийг зоригжуул. Түүнд тусал. Түүнийг сонс. Харин тэр сонгох бүрэн эрхтэй гэдгийг санаарай. Тэр Сүнсний удирдамжийг дагах юм бол хамгийн ухаалаг сонголтыг хийх болно.

Ариун сүнсний гэрчлэлийг хэрхэн таних тухай судруудаас уншиж, зааж ойр дотныхондоо гэрчлэлийг олж авахад нь тусал.