2011
Миний амьдралд тааралдсан номлогчид
Үхэр 2011


Залуучуудад зориулав

Миний амьдралд тааралдсан номлогчид

Би ням гарагт анх номлогч нартай сүмд ирээд багын найзууд болон олон таньдаг хүнтэйгээ тааралдаж билээ. Тэдний дотор сургуулийн маань хамгийн сайн найзуудын нэгийг, бага болон ахлах сургуулийн нарийн бичгүүдийг, урьд нь жаахан муухай харьцаж байсан охиныг, тэр ч бүү хэл шохоорхож байсан залуугаа хүртэл харсан юм.

Эдгээр хүмүүс амьдралын минь туршид мартагдашгүй нөлөө үзүүлсэн юм. Хамгийн сайн найз маань үнэхээр үнэнч шударга залуу эмэгтэй байсан бөгөөд би түүний нөлөөгөөр цаашид Сүмийг сонирхохоор шийдсэн билээ. Сургуулийн нарийн бичгүүд дунд сургуульд байсан үеийг маань санаж байсан нь намайг өөрийгөө чухал хүн гэдгээ мэдрэхэд тусалсан юм. Урьд нь эелдэг бус, муухай харьцаж байсан охин ч гэсэн намайг тэврэн авсан нь бурханлиг хайр болон энэрлийг суралцахад хүргэсэн билээ. Багадаа шохоорхож байсан хөвүүн маань надад гайхалтай сайн жишээ үзүүлсэн бөгөөд түүний гэрлийг би мэдэрч, ойр байхыг хүсдэг болов.

Эдгээр туршлагуудаас би Тэнгэрлэг Эцэг маань намайг номлогчидтой уулзахаас ч өмнө тэдгээр хүмүүсийг илгээн бэлтгэсэн байсан гэдгийг мэдсэн билээ. Бидний хийдэг жижиг зүйлс агуу нөлөө үзүүлж чаддаг гэдгийг, хамгийн чухал нь номлолын ажил надаас эхэлдэг гэдгийг би мэдэж авсан юм.