2012
Номхон Далайн чанадад найз нөхөдтэй болсон нь
2012 оны нэгдүгээр сар


Номхон Далайнчанадад найз нөхөдтэй болсон нь

Бригам Янгийн Их Сургуулийн хэсэг оюутан Тонга уруу явахад бэлэн болоод байлаа. Юта болон Тонгагийн хүүхдүүд найз нөхөд болбол тэдэнд хөгжилтай сайхан байна даа гэж тэд бодсон гэнэ.

Тиймээс эдгээр оюутнууд Ютагийн Прово дахь Өүк Хиллсийн есдүгээр тойргийн Хүүхдийн Хэсгийн хүүхдүүдээс Тонгагийн хүүхдүүдэд зориулж зураг зураач гэж хүсчээ. Тэнд бас хүүхдүүдийн гэрэл зургийг авсан гэнэ.

Оюутнууд Тонгад ирээд Нейафугийн гуравдугаар тойрогт хуваадцах цагийг зохион байгуулахад нь хүүхдүүдэд тусалж, хүүхэд бүрд нэг зураг бас Ютад амьдардаг нэг хүүхдийн гэрэл зургийг өгсөн гэнэ. Хүүхдүүд Юта дахь шинэ найз нарынхаа тухай мэдээд сэтгэл нь их догдолж,

Юта дахь найз нартаа зориулж зураг зурсан аж. Тэдний зарим нь өөрсдийнхөө тухай, Тонга дахь хүмүүсийн амьдралын тухай захиа бичсэн гэнэ. Захидлуудаа заримыг нь англиар, бусдыг нь тонго хэлээр бичжээ. Хүүхдийн Хэсгийн ерөнхийлөгч нь тонга хэлээр бичсэн захидлыг англи хэлээр орчуулсан гэнэ. Оюутнууд хүүхдүүдийн гэрэл зургийг авчээ.

Нэг хөвгүүн, “Би рагби тоглодог. Тонга маш халуун орон” гэж бичжээ. “Чиний зураг надад их таалагдлаа. Чи их гоё харагдаж байна. Би бас чам шиг дуулах дуртай” гэж нэг охин бичсэн ажээ. Өөр нэг хүүхэд Хүүхдийн Хэсгийнхээ тухай бичиж, хайраа илэрхийлэн: “Өнөөдөр бидний хичээл бошиглогчдын тухай байлаа. Би чамд их хайртай шүү!” гэжээ.

Гэрэл зургуудыг Жейн Хансен Лассетерийн зөвшөөрлөөр нийтлэв