2012
Чулуу, сум ба цасан бөмбөг
2012 оны нэгдүгээр сар


Чулуу, сум ба цасан бөмбөг

“Их Эзэний Сүнс түүнтэй хамт байв, үүний хэрээр тэд түүнийг чулуунуудаараа бас сумнуудаараа ч онож чадсангүй” (Хиламан 16:2).

Сургуулиас гэртээ ирэхэд сэтгэл догдлоод байх юу байхав. Заримдаа би математикийн гэрийн даалгаврынхаа тухай бодно, заримдаа гимнастикийн хичээл дээр бүгдээрээ юу хийсэн тухайгаа бодно. Харин заримдаа нэг их юм бодолгүйгээр алхдаг.

Харин тэр өдөр, сэтгэл сэвэлзээд, нэг л өөр байлаа. Заримдаа надтай тоглодог хоёр хөвгүүн—Жош, Маркус хоёр цасан бөмбөгүүд хийж байснаа, над уруу зааж,

“Хөөе, Давид, наашаа хүрээд ир!” гэж Жош инээн, чанга хашгирав. “Чамд нэг юм үзүүлье.”

Маркус бас чанга инээлээ.

Жош, Маркус хоёр надаас ах болохоор сүрхий хол чулуудаж чаддаг байв. Тэд цасан бөмбөгүүдээ миний зам уруу чулуудах хүртэл нэлээд хугацаа хэрэгтэйг би мэдлээ. Тэр хоёр надад ерөнхийдөө сайн байдаг ч, цасан бөмбөг дотроо мөс хийсэн байж магадгүй гэж бодлоо.

Тэдний дайралтыг зогсоох арга чарга юу байдаг билээ гэж бодлоо.

Тэднээс зугтааж гудамжны нөгөө талд гүйж гардаг юм бил үү? Үгүй ээ, тэр хоёр намайг шоолж, нэр хоч өгөх болно.

Тэдний хажуугаар хурдан гүйж өнгөрөх үү? Үүгй ээ, тэр хоёр надааас илүү хурдан гүйдэг болохоор намайг замын дунд гүйцээд очно.

Би өөрийнхөө шидэх цасан бөмбөлгийг хийх үү? Энэ ч сайн санаа биш л дээ, тэд хоёулаа, би ганцаараа шүү дээ. Бас тэр хоёр толгойн орой дээр байгаа болохоор давуу байрлалтай байлаа. Гэтэл би толгойн ёроолд, ил газар байж байдаг.

Ганцхан арга байгаа нь би тэдний дэргэдүүр тайван алхаж өнгөрөн, цасан бөмбөлгөөр шидэхийг нь хүлээх л байв. Тэгээд ингэж шийдлээ.

Толгойд ойртож ирэх үед надад нэг санаа төрөв. Хотын хэрмэн дээр зогсоод сайн мэдээг номлосон лемен хүн Самуелыг би саналаа. Түүний үгсэд дургүйцсэн хүмүүс түүн уруу чулуу шидэж, сум харваж байсан.

Их Эзэн Самуелыг чулуу, сумнаас хамгаалсныг би мэднэ. Тиймээс Их Эзэн цасан бөмбөгүүдийг миний хажуугаар өнгөрүүлж болно шүү дээ.

Би чимээгүй залбирал хэлээд, цасан бөмбөгүүдийг миний хажуугаар өнгөрүүлэхийг Тэнгэрлэг эцэгээс гуйлаа. Би Самуел шиг зоригтой, эргэлзэхгүй байх хэрэгтэйгээ мэдэж байлаа. Толгойн тэнд хүрч очих үедээ бүх юм зүгээр өнгөрнө гэдэгт итгэлтэй байлаа.

Яг миний бодож байснаар над уруу цасан бөмбөгүүдээр нүүлгэж эхэллээ. Хоёр цасан бөмбөг миний толгойд их ойрхон хүйтэн салхи татуулан нисч өнгөрөв. Нэлээд хэдэн цасан бөмбөг гарны хажуугаар өнгөрч, нэг хоёрын зэрэг бөмбөг хөлд ойрхон унасан ч нэг нь ч намайг оносонгүй. Нэг нь ч оноогүй гээд бод доо!

Тэр хоёр намайг толгойн дэргэдүүр өнгөрөн харагдахгүй болтол цасан бөмбөгүүдээ шидсээр байсан ч, надад хор учруулж чадаагүй юм. Гэртээ харих үлдсэн замдаа би нэг их баяртай байсангүй, юундаа ч баярлаад байх билээ. Би лемен хүн Самуелын адилаар хамгаалагдсан юм. Залбирал болон Их Эзэнд итгэх итгэлээ ашигласан нь намайг адисалсныг би мэдэж байлаа.

Чимэглэлийг Кевин Кийл