2012
Гэрэлтүүлэгч үлгэр жишээ бай
2012 оны нэгдүгээр сар


Гэрэлтүүлэгч үлгэр жишээ бай

Сүмийн залуу эрэгтэйчүүд—Аароны санваартан дикон, багш нар, пристүүд та нар бол өөртөө Аврагчийн нэрийг авсан, Түүний ариун санваарыг эзэмшсэн хүмүүс билээ. Та нар Түүний ажлыг хийхээр, мөн та нарыг таньдаг бүх хүмүүсийг адислахаар дуудагдсан юм. Өнөө үе бол та нарын хувьд санваартны үүргээ биелүүлэн, “босч, урагш гэрэлтүүлэн” “үндэстнүүдэд жишиг” (С ба Г 115:5) байх цаг мөн.

Өнөө үе бол “Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, Тэнгэр дэх Эцэгийг тань алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэх” (Maтай 5:16) цаг мөн. Есүс Христ бол төгс үлгэр жишээ мөн. Залуучуудыг Хүчирхэгжүүлэх нь номын дагуу Сүмийн жишгүүдийг сахьж, Түүний зарлигуудыг дуулгавартай даган, Түүнийг мэдэж, даган Түүнтэй улам адилхан болохыг хичээгтүн. Ингэснээр та нар эргэн тойрныхоо хүмүүст сүнсний хүч чадлын гэрэлтүүлэгч эх сурвалж байх болно.

“Их Эзэний савуудыг авч явахуйцаар цэвэр ариун байгтун та нар” (С ба Г 133:5) хэмээн Их Эзэн хэлсэн билээ. Ёс суртахууны цэвэр ариун байдал тань тойрог, салбарынхаа гишүүдэд онцгой гэрэл болон гэрэлтүүлж, ням гараг бүр тэдэнд ариун ёслолыг гүйцэтгэхэд Аврагчийг зохистойгоор төлөөлөх боломжийг та нарт олгоно.

Гэр бүл, найз нөхөд, чуулгын гишүүд болон бусад хүмүүст анхаарал халамж тавьж, тэдэнд үйлчлэх боломж бүрийг ашигла. Ингэсэн тохиолдолд та тэдэнд болон өөрийг чинь чимээгүйхэн ажигладаг хүмүүст үйлчлэлийн баярт гэрэл болж чадна.

Бүх хүмүүсийг чин сэтгэлийн нөхөрлөл, нинжин сэтгэлийг гэрлээр гийгүүл. Сүмийн үйл ажиллагаануудаас ирдэг гайхамшигт олон адислал болон сайн мэдээний сургаалуудыг найз нартайгаа хуваалц. Зоригтой байж, Дэлхийн Гэрэл ба Амьдрал болсон Есүс Христэд ирэхэд тэднийг урь.

Бид та нарт хайртай. Бид та бүхний төлөө залбирдаг. Их Эзэн та нарт хайртай бөгөөд Түүний хаант улсыг байгуулахад туслахад та нар Түүнд хэрэгтэйг бид гэрчилж байна. Өнөө үе бол Түүний ариун санваарыг эзэмшигч та нарын хувьд “босч, урагш гэрэлтүүлэх” цаг мөн. Энэхүү санваараа эрхэмлэн дээдэлж, Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлснээр та нарын гэрэл үндэстнүүдэд туг байх болно.”