2012
10-р сарын Чуулганы тэмдэглэлийн дэвтэр
2012 оны нэгдүгээр сар


10-р сарын Чуулганы тэмдэглэлийн дэвтэр

“Их Эзэн миний бие ярьснаа би ярилаа, … харин миний өөрийн дуу хоолой байна уу, эсвэл миний үйлчлэгчдийн дуу хоолой байна уу, энэ нь яг адил, бүгд биелэгдэх болно” (C ба Г 1:38).

2011 оны 10-р сарын ерөнхий чуулганы талаар эргэн санахын тулд амьд бошиглогч, төлөөлөгчдийн сүүлийн үед заасан зүйлсээс сурч, амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд та нар эдгээр хуудсуудыг (мөн дараагийн дугаарууд дахь Чуулганы тэмдэглэлүүдийг) ашиглаж болно.

Бошиглогдсон амлалт

Зураг
Ерөнхийлөгч Томас С.Монсон

“Тэнгэр дэх Эцэгтэйгээ залбирлаар дамжуулан холбогдоогүй нэг ч өдөр гэж надад үгүй билээ. Тэнгэрлэг Эцэгтэйгээ харилцалгүйгээр би төөрөлдөх байсан учраас энэ харилцаагаа дээдлэн хайрладаг. Хэрэв та нар Тэнгэр дэх Эцэгтэйгээ ийм харилцаа холбоо тогтоогоогүй бол би та нарыг өмнөө зорилт тавин, ажиллаж эхлээсэй хэмээн хүсч байна. Ингэж чадваас аяллынхаа туршид сүнсээ хадгалан үлдэхэд туслах Түүний урам хийгээд удирдамжийг хүртэх эрхтэй болох болно. Ийм сүнслэг байдал, урам дэмжлэг нь биднийг эрэлхийлсэн үед л харамгүйгээр өгөгддөг бэлэг юм.”

Ерөнхийлөгч Томас С.Монсон “Ариун газруудад зогсогтун” Лиахона, 2011 оны 11-р сар, 84.

Урагш явж бас хий

Зураг
Ахлагч Л.Том Перри

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Л.Том Перри Сүмийн тухай ойлголтыг сайжруулахад бид юу хийх хэрэгтэйг заасан:

  1. “Есүс Христийг тунхаглахдаа зоригтой байна. Түүнийг бүх хүн төрөлхтний түүхийн хамгийн чухал Хүн байсан гэдэгт итгэдэг гэдгээ бусдад мэдүүлэхийг хүсэх хэрэгтэй.

  2. Бусдад зөв шудрага байдлын жишээ бол. … Дэлхийд Түүний жишээг харуулахыг хичээхийн тулд бидний амьдрал сайн сайхан бөгөөд ариун бүхний жишээ болж байх ёстой.

  3. Сүмийг сайшаан ил тод ярьж бай. Бид итгэлийнхээ талаар бусадтай хуваалцах олон боломжоор адислагдсан байдаг.

“Төгс хайр нь айдсыг хөөн зайлуулдаг” Лиахона 2011 оны 11-р сар, 42–43.

Хоосон орхьсон зайг бөглөөрөй

  1. Залбиралтайгаар суралцсанаар Эцэг Бурхан болон Түүний Хайрт Хүү хийгээд сайн мэдээнд итгэх итгэлийг өсгөдөг. Энэ ном эрт эдүгээгийн Бурханы бошиглогчдын тухай таны итгэлийг батжуулах болно. Энэ ном таныг өөр ямар ч номноос илүүтэйгээр Бурханд ойртуулах болно. Мөн таны амьдралыг сайн сайхан болгоно.” (Хенри Б.Айринг “Гэрч” Лиахона 2011 оны 11-р сар, 70.)

  2. A цаг хугацаа өнгөрсөн ч хагацашгүй үнэнч анд болдог.” (Ричард Ж.Скотт “Судрын хүч,” Лиахона 2011 оны 11-р сар, 6.)

  3. Туулж байгаа зовлонгоо шударга бус зүйл гэж үзэж байгаа хүмүүсийн хувьд амьдралын бүх шударга бус зүйлийн өр төлөөсийг төлдөг. (Квентин Л.Кyк “Тэдний дуулж чадаагүй дуунууд” Лиахона 2011 оны 11-р сар, 106.)

  4. “Бидэнд бололцоо байх үед бид тусламж хэрэгтэй хүмүүст хариу нэхэлгүйгээр тусалж, үйлчлэхэд бэлэн байдаг. (Силвиа Х.Аллред “Энэрэл хэзээ ч дуусдаггүй” Лиахона 2011оны 11-р сар, 115.)

Хариултууд:

  • 1. Мормоны Ном; 2.цээжилсэн судар; 3.Цагаатгал; 4.энэрэл.

Зүүн талд: зургийг Паул Манн, баруун талд: Дел Парсоны Их Эзэн Есүс Христ, © 1983 IRI; гэрэл зургийг Жонн Лук ба Кристина Смит