2013
Тэнгэрлэг Эцэг надад хайртай, надад зориулсан төлөвлөгөө Түүнд бий
2013 оны нэгдүгээр сар


Хүүхдийн Хэсгийг гэртээ авчрах нь

Тэнгэрлэг Эцэг надад хайртай, надад зориулсан төлөвлөгөө Түүнд бий

Хүүхдийн Хэсгийн энэ сарын сэдвийн тухай илүү ихийг мэдэхийн тулд та нар энэ хичээл болон үйл ажиллагааг ашиглаж болно.

Исгэсэн зуурмагийг жигнүүрийн таваг дээр халбагаар хийхэд Натаниел эмээдээ туслах үеэр жигнэмгийн сайхан үнэр өрөөгөөр дүүрэн үнэртэж байлаа. Эмээ нь түүнийг хараад инээмсэглэв. “Хэн чамд хайртай билээ?” гэж эмээ нь асуув.

Эмээ нь түүний дуртай жигнэмгийг дандаа хийдгийг бас ач хүү нь зураг зурах дуртай болохоор түүнд зориулж цаас үргэлж бэлэн байлгадаг тухай бодоод “Та шүү дээ” гэж тэр хариуллаа.

“Тийм ээ. Ээж, аав хоёроос чинь гадна би чамайг хамгийн сайн мэднэ шүү дээ. Гэвч чамайг надаас бүр өмнө нь сайн мэддэг нэг хүн байдаг” гэж эмээ нь ярилаа.

“Өөр хэн байдаг билээ?” гэж Натаниел асуув.

“Чамайг дэлхийд ирэхээс өмнө чамд хайртай байсан нэг хүн бий” гэж эмээ нь хэллээ.

“Аа, та Тэнгэрлэг Эцэгийг хэлж байна уу?”

“Тийм ээ,” гэж эмээ нь хэлээд түүнийг чанга тэврэхэд

Натаниел инээмсэглэв. Түүнийг бусад хүмүүс хайрладгийг мэдсэн нь түүнд маш сайхан байлаа.

Энэ жил хуваалцах цагаараа та нар бол Бурханы хүүхэд гэдэг гайхамшигтай үнэний тухай улам их зүйлийг мэдэх болно. Тэнгэрлэг Эцэг чамайг мэддэг бас чамд хайртай. Нэгэн цагт Түүнд эргэн очиж, Түүнтэй хамт амьдрахад чамд туслах төлөвлөгөө Түүнд бий.

Зураг чимэглэлийг Беки Фосон; зүүн талд оруулгыг Филлис Лакк