2013
Байнга дадлага хий
2013 оны нэгдүгээр сар


Байнга дадлага хий

Би бууж өгөхийг хүсч байлаа. Ингэж их хичээж байгаа маань үр дүнд хүрэх болов уу?

Зураг
fingers on a piano keyboard

Гэрэл зургийг iStockphoto © Brian Steele

“Би төгөлдөр хуурын хичээл дахиж авмааргүй байна” гэж би ээждээ хэлэв. Би төгөлдөр хуурын хичээлийг хэдэн жил авсан бөгөөд энэ олон дасгал сургуулилтаас залхаж байлаа. Би болихыг хүсч байлаа. Тэгээд ч би тийм сайн тоглож чаддаггүй байсан. Миний сонсгол тийм сайн биш бөгөөд би сонсголын төхөөрөмж зүүдэг байсан тул өөрийгөө хөгжимчин болно гэж боддоггүй байв. Дууны аяыг дарж сурахад маш их дадлага хийх шаардлагатай.

Ээж маань намайг Сүмийн дуулалуудыг дарж суртлаа төгөлдөр хуурын хичээл авах ёстой гэж хэлсэн. Би хичнээн их гомдоллосон ч эцэг эх маань ихэд дэмжиж байсан тул би бууж өгөхөө болихоор шийдсэн.

Үүнээс олон жилийн дараа би номлогч болж Гватемал Улсын уулан дахь нэгэн цуглааны байранд би дүүргийн чуулганд сууж байлаа. Би хурлын цагаас өмнө ирээд төгөлдөр хуурын дэргэд суун тоглолоо. Тэндхийн ихэнх салбар тойргуудад тоглоход хэцүү цахилгаан даруулт хөгжим байдаг тул жинхэнэ төгөлдөр хуур хараад би их баярласан. Миний тоглохыг сонссон хүмүүс намайг чуулган дээр тоглохыг хүссэн.

Хүүхэд байсан үе ба номлогч болсон үеийн маань хооронд ямар ялгаа гарсан бэ? Хөгжмөөр дамжуулан би Сүнсний хүч чадлыг мэдэрсэн.

Номлолд байх хугацаанд маань хөгжмийн чадвараа ашиглах олон боломж надад тохиосон. Бараг ариун ёслолын цуглаан бүрт надад төгөлдөр хуур тоглох эсвэл дуулах боломж олддог байсан. Би Гватемал Улсын итгэлтэй гишүүдийн дуулж байгааг үргэлж санан дурсах болно. Би тэдэнд тэдний мэдэхгүй дуулалуудаас заадаг байсан. Би тэдэнд мөн төгөлдөр хуур дарахыг заадаг байв. Би хамтрагчтайгаа өөрсдийн зааж буй хүмүүст зориулан сүмийн дуулал дуулж өгдөг байлаа. Заримдаа бид буруу өнгөөр дуулсан ч Сүнс үргэлж хүмүүсийн зүрх сэтгэлд хүрдэг байсан.

Таны ур чадвар ямар ч байсан хамаагүй та хөгжмийн авьяасаа хөгжүүлж чадна гэдгийг би мэдэж авсан. Би хэзээ ч дэлхийд алдартай төгөлдөр хуурч болохгүй. Гватемал Улсын гишүүдийн ихэнх нь мөн л Табернеклийн найрал дуунд орж дуулахгүй. Гэсэн хэдий ч бид Сүнсээр дамжуулан Ариун Сүнсийг мэдэрч, баясаж болно. Эцэг эх маань намайг дэмжин надад төгөлдөр хуур заалгасанд мөн би бууж өгөөгүйдээ маш их баяртай байна.