2013
Сүмийн эргэн тойронд
2013 оны нэгдүгээр сар


Сүмийн эргэн тойронд

Африк даяарх Жил тутмын үйлчлэлийн зургаа дахь өдөр

2012 оны 8-р сарын 18-ны бямба гарагт Африкийн зургаагаас долоон оронд мянга мянган Гэгээнтнүүд жил бүр зохиогддог Бүх Африкийн Мормон Тусламжийн Гар өдөрт зургаа дахь удаагаа оролцлоо.

“Тойрог, салбарууд бүгд онцгой үйлчилгээ үзүүллээ. Тэд түншүүдийг урьж, үлэмж хүнд ч, үнэхээр ашигтай төслийг сонгосон ажээ. Тэд туслахын тулд үлэмж санаа тавин олноороо хүрч ирэн, Сүмд жинхэнэ найз нөхөдтэй боллоо” гэж олон нийттэй харилцах номлогч ахлагч К.Терри Уорнер э-мэйлээр бичжээ.

Баруун Африкийн Бүсийн Олон нийттэй харилцах албаны захирал Ахлагч Адесина Ж.Олуканни үйлчлэлийн өдрийн тухай, “Энэ бол хөршүүддээ найрсаг хандаж, тэдний хэрэгцээг шийдвэрлэхэд туслах, авахаасаа илүү өгдөг байх тухай бошиглогчийн дуудлагад бидний хариулж болох хамгийн хялбар арга зам мөн. Энэ бол сайн мэдээг үлгэр жишээгээр заах хамгийн хялбар арга зам” хэмээн хэллээ.

Mormon.org одоо 20 хэлээр орчуулагдаад байна

Mormon.org одоо англи, армян, герман, индонези, испани, итали, латви, нидерланд, орос, польш, португаль, себуано, солонгос, тагалог, тай, украйн, франц, хятад, швед, япон хэлээр орчуулагдаад байна.

Хувь хүмүүсийг өөрийн сайн мэдэх хэлээр Mormon.org хувийн файл нээж, түүнийгээ бусадтай хуваалцахыг уриалж байна.

Африк орон даяар зохиогдсон Мормон Тусламжийн Гар төсөлд сүмийн гишүүд оролцон, үнэ цэнэтэй үйлчлэл үзүүлж, бусад сүмүүдтэй харилцаа тогтоон, Сүмийг олон нийтэд танилцуулж, энэрлийн гэрчлэлээ өсгөн нэмэгдүүлсэн байна.

PГэрэл зургийг Ж.Томас