2013
Найзтайгаа хуваалцах нь
Үхэр 2013


Залуучуудад

Найзтайгаа хуваалцах нь

Нэгэн өдөр семинарын хичээлээ давтаад сууж байхад надад нэгэн гоё, онцгой мэдрэмж төрсөн. Дараагийн өдрийн хичээлээ уншиж байх зуур сургуулийн нэг найзын маань дүр зураг харагдаж, түүнтэй гэрчлэлээ хуваалцах хэрэгтэй гэсэн хүчтэй мэдрэмж төрлөө.

Энэ мэдрэмжийн тодорхой байдлыг үл хайхран би айж байлаа. Тэр тусмаа найз маань Сүмд орох сонирхолтой охин шиг санагддаггүй байсан тул би түүнийг намайг эсэргүүцэх байх гэж санаа зовж байлаа.

 Би Залуу Эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн Мари Н.Күк эгчийн шаргуу ажиллаж, зоригтой байхыг уриалахад тулгарах саад бэрхшээлийн тухай хэлсэн үгсийг саналаа.1 Би үүнтэй адил байхыг хүссэн. Тиймээс би тэр охинд Сүмийн үнэнийг гэрчилж, Мормоны Номонд хайртайгаа өгүүлсэн захидал бичлээ. Дараагийн өдөр нь би захидалтайгаа хамт Мормоны Номыг түүний цүнхэнд шургуулав.

 Гайхалтай нь найз маань сайн мэдээг дуртайяа хүлээн авсан. Тэр өдрөөс эхлэн Мормоны Номноос судалж байхдаа юу суралцсан тухайгаа тэр хэлэх болсон. Хэдэн долоо хоногийн дараа би түүнийг номлогчидтой танилцуулав. Тун удалгүй тэр сурсан зүйл нь үнэн байсан тухай Ариун Сүнсний баталгааг хүлээн авсан билээ. Тэр өөрийнхөө мэдрэмжүүдийн тухай бидэнд хэлэхэд би номлогчидтой хамт уйлж билээ. Найз маань удалгүй баптисм хүртэж, эцэг эх нь түүнд гарч байгаа өөрчлөлтүүдэд гайхширч байлаа.

 Би айдсаа давж, түүний амьдралд сайн мэдээг авчрахад туслах боломжтой байсандаа маш их баяртай байна.

Эшлэл

  1. Мари Н.Күк “Хэзээ ч бүр хэзээ ч бүү бууж өг!” гэдгийг үз. Лиахона 2010 оны 5-р сар, 117–19.