2013
Би уй гашуугаа тайлж чадсан
Бич 2013


Өсвөр үеийнхэн

Би уй гашуугаа тайлж чадсан.

Зохиогч нь Тайвань улсаас ирсэн.

Миний найз Чен ах болон түүний эхнэр хоёр баптисм хийлгэн манай тойрогт ирэхэд би маш ихээр баярлаж билээ. Баптисм хийлгэснээс хойш жилийн дараа тэднийг Сүмд орохоос өмнө нас барсан хүүтэйгээ тэд ариун сүмд лацдан холбогдсон юм. Чений гэр бүлийг сайн мэдээнд өсөж байгааг харах нь үнэхээр гайхалтай байлаа.

Гэтэл дараа жил нь Чен ах автомашины осолд орж нас барсан юм. Энэхүү ослын дараа, түүний нас барсан талаар би үргэлж бодон зүүдэлдэг байлаа. Би нүдэндээ нулимстай сэрэхдээ “Яагаад? Их Эзэн яагаад ийм гай зовлонг хүмүүсийн амьдралд тохиолдохыг зөвшөөрдөг юм бол? Яагаад ийм зүйл энэ сайхан гэр бүлд тохиолдов?” гэж дахин дахин асууж байсан. Нэгэн өдөр, би эдгээр асуултуудын талаар бодож байхдаа нэг гарын авлагыг ширээн дээрээс авч Ерөнхийлөгч Спенсер В.Кимбаллын (1895–1985) хэлсэн дараах үгсийг уншсан юм:

“Хэрвээ бидэнд энэ амьдралаас өөр амьдрал байхгүй хэмээн үзвэл өвчин зовлон, бүтэлгүйтэл мөн богино наслалт нь аймшигтай золгүй цөхрөл байх байсан. Гэвч бид энэ амьдрал бол өмнөх дэлхийг туулаад, үхлийн дараах мөнхийн ирээдүй рүү үргэлжилж яваа мөнхийн зүйл хэмээн ойлговол эдгээр болж байгаа бүхий л зүйлсийг зөвөөр олж харж чадах юм. …

“Бидний хүч чадлыг сорихын тулд уруу таталтууд, биднийг тэвчээртэй байдалд сургахын тулд өвчин эмгэг, мөн бид мөнхөрч улмаар алдаршуулагдахын тулд нас баралт бидэнд тохиолддог бус гэж үү?1

Би яг тэр мөчид уй гашуугаа тайлж амлагдсан ирээдүй рүү харахаар шийдэж билээ. Чен ах гэр бүлтэйгээ баяртайгаар дахин нэгдэж буйг би өөрийн оюун санаандаа харсан юм. Тэрхүү дүр төрх нь надад амар амгалан байдлыг авчирсан билээ. Тэнгэрлэг Эцэг бидэнд бэрхшээлүүдийг сөрөн зогсож чадах зориг мөн мэргэн ухааныг өгдөг болохыг би мэднэ.

Эшлэл

  1. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Спэнсэр В.Кимбалл (2006), 15.