2013
Хүүхдүүдэд заах материалуудыг LDS.org-аас үзнэ үү
оны 2013


Хүүхдүүдэд заах материалуудыг LDS.org-оос үзнэ үү

Багш, удирдагчид болон эцэг эхчүүд сайн мэдээг заахдаа Friend ба Лиахона сэтгүүлүүдийг хэдэн арван жил ашиглаж байгаа билээ. Өнөөдөр эдгээр материалуудын заримыг нь онлайнаар LDS.org-оос үзэх болсон тул та хайж буй хичээлийн материалаа хялбархан олж болно.

Та материалуудыг сэдэв, төрөл зүйл мөн англи хэл дээрх Хүүхдийн хэсгийн хичээлийн дугаараар LDS.org дээрх хайлтын цонхонд “Resources for Teaching Children” хэмээн бичин, хайж болно. Та бас Хүүхдийн хэсгийн гарын авлагын хуудсаас энэ хуудас руу нэвтрэн орж болно.

Хүүхдүүдэд заах материалуудыг мөн испани, португал хэлээр үзэх боломжтой бөгөөд LDS.org болон Лиахона-ийн үндсэн хуудсанд байгаа.

Материалуудад түүх, үйл ажиллагаа, Лиахона-ийн өгүүллүүд болон хүүхдүүдэд гэрт нь эсвэл сүм дээр заах, сүмээс зөвшөөрөгдсөн хэвлэл мэдээллийн бусад материалууд багтсан байгаа. Сар бүр тодорхой сэдвүүд нэмэгдэнэ.