2014
Би дахин үйлчилсэн
Бич 2014


Өсвөр үеийнхэнд зориулав

Би дахин үйлчилсэн

Зохиогч нь Бразилийн Рио Гранд до Нортод амьдардаг.

Би нэг өдөр үйлчлэлийн ажлаа хийж дуусгаад сүмийнхээ цуглааны байрны хажуугаар өнгөрөн явж байхдаа цуглааны байрыг цэвэрлэж буй хоёр эгчийг харсан юм. Би өөрийн эрхгүй “Эгч нар аа, та нарт туслах уу?” гэж асуухад тэдний нэг нь над руу инээмсэглээд бид хоёулхнаа цэвэрлээд маш их ядарч байсан юм, харин чи яг цагаа олж ирлээ гэж хэлэв. Тэрээр Их Эзэнд хандан, туслах хэн нэгэн хүнийг илгээгээч хэмээн залбирсан байжээ. Би залбирлынх нь хариулт болсондоо ихэд баярлаж билээ. Би үйлчлэлийн ажлаа дөнгөж дуусгаад явж байсан болохоор их ядарсан байсан ч зүрх сэтгэлээ даган, илүү их үйлчлэхийг хүссэн юм.

Баяр баясгалантай үйлчлэх нь тушаал юм (С ба Г 24:7-г үзнэ үү). Бид бүх цаг үед үйлчлэх хүсэлтэй байснаар бусдын амьдралд гайхамшиг тохиолдоход тусалж чадна. Биднийг үйлчлэх үед амьдрал маань илүү утга учиртай болдог. Их Эзэн үнэхээр биднийг хайрладаг бөгөөд өөрийнхөө хүүхэд бүрд тусалж, үйлчлэх хүчийг өгдөг билээ.