2014
Есүс Христийн тэнгэрлэг зорилго: Тайтгаруулагч
Бич 2014


Айлчлагч багшийн захиас бичиг, 2014 оны есдүгээр сар

Есүс Христийн тэнгэрлэг зорилго: Тайтгаруулагч

Энэ материалыг залбирч судлан, хуваалцах зүйлээ мэдэхийн тулд эрэлхийлж хай. Аврагчийн амьдрал ба зорилгыг ойлгох нь Түүнд итгэх итгэлийг тань хэрхэн өсгөж, айлчлагч багшийн ажлаар дамжуулан өөрийн тань харж хандан, анхаарал тавьдаг хүмүүсийн амьдралыг хэрхэн адислах вэ? Дэлгэрэнгүй мэдээллийг reliefsociety.lds.org вэбсайтаас үзнэ үү.

Итгэл, гэр бүл, халамж

Есүс Христ: “Би та нарыг өнчрүүлж орхихгүй. Би та нар уруу ирнэ” (Иoхан 14:18) хэмээн амласан. Тэрээр бидэнд “үнсний оронд цэцгийн хэлхээг өгч, гашуудлын оронд баяр хөөрийн тосыг соёрхох болно” (Исаиа 61:3). Христ бидний хүн нэг бүрийн төлөө Цагаатгал хийсэн учраас Тэрээр биднийг мартахгүй. “Бидний Аврагч Өөр дээрээ бидний өвчин шаналал, зовлон зүдгүүрийг авсан учраас бидний юу мэдэрч байгааг мөн биднийг хэрхэн тайтгаруулахаа мэддэг” хэмээн Халамжийн Нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх Линда С.Рийвс хэлсэн.1

Христ биднийг тайтгаруулна гэх мэдлэг нь бидэнд амар амгаланг өгч, биднийг Түүний үлгэр жишээгээр бусдад туслахад урамшуулдаг. Ерөнхийлөгч Томас С.Монсон “Биднийг шулуун алхаж, зарлигуудыг дагах үед сайн мэдээний талаарх мэдлэг мөн Тэнгэрлэг Эцэг болон Аврагчийг хайрлах хайр маань биднийг тайтгаруулан дэмжиж, зүрх сэтгэлд баяр баясал авчирдаг. Энэ дэлхий дээр биднийг ялах ямар ч зүйл байхгүй байх болно”2 хэмээн хэлсэн.

Судруудаас

Иохан 14:18, 23; Алма 7:11–13; Сургаал ба Гэрээ 101:14–16

Бидний түүхээс

Халамжийн Нийгэмлэгийн 12 дахь ерөнхийлөгч Элэйн Л.Жэк “Бид айлчлагч багшийн дуудлагат ажлаа хийснээр нэг нэгэндээ хүрч, тусалж чаддаг билээ. Бидний үйлдлүүд ихэнхдээ бидний үгээр илэрхийлж чадахгүй зүйлсийг харуулж байдаг. Халуун дотно байдлаар тэврэх нь их зүйлийг илэрхийлдэг. Хамт инээлдэх нь ч мөн биднийг нэгтгэдэг. Бие биетэйгээ хуваалцах, ярилцах мөч бүр нь бидний сэтгэлийг сэргээж байдаг билээ. Бид хүнд хэцүү байдалд буй хүний ачааг үргэлж үүрч чадахгүй ч ачаагаа хөнгөхөн дааж чадахуйц байж болохын тул түүнд сэтгэлийн дэм үзүүлж өргөж чадна”3 гэж хэлжээ.

Халамжийн Нийгэмлэгийн анхдагч эгч нар “нэг нэгнийхээ хайр, энэрлээс сүнслэг хүч чадлыг олж авдаг байв. … Тэд өвчин, үхлээс болж шаналж байхдаа нэг нэгнийхээ төлөө итгэлтэй залбирч, бие биеэ тайтгаруулдаг байсан. ‘Ёс бус тэр нь Их Эзэн болон бидний хоорондын харилцаанд хорон санаат хатгууруудаараа нөлөөлж чадахгүй болтол мөн түүний оролдлого уйтгар гунигийг авчирч чадахгүй мэт санагдтал Бурханы хайр зүрхнээс зүрхэнд юүлдэг’ хэмээн Хэлэн Мар Витнэй бичсэн байдаг.’”4

Эшлэлүүд

  1. Линда С.Рийвс, “Их Эзэн таныг мартаагүй,” Ensign эсвэл Лиахона, 2012 оны 11-р сар, 120.

  2. Томас С.Монсон, “Зоригтой бай,” Ensign эсвэл Лиахона, 2009 оны 5-р сар, 92.

  3. Элэйн Л.Жак, Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society (2011), 119.

  4. Daughters in My Kingdom, 34.

Үүнийг эргэцүүлэн бод

Их Эзэн таныг санадаг гэдэг ойлголт таныг хэрхэн тайвшруулдаг вэ?