2014
Би хүүхдүүдийг сонссон
аравдугаар 2014


Би хүүхдүүдийг сонссон

Жои Кромар, АНУ, Калифорни

Зураг
illustration of child praying by his bed

Сэтгэл санааны хямрал надад дахин нүүрлэхийг би огт хүсдэггүй байлаа. Гэвч 12 жил надаас хол байсан энэхүү хямрал эргэж ирэв.

Айдас түгшүүр, цөхрөл намайг эзэмдсэн байлаа. Би яагаад гэдгийг Тэнгэрлэг Эцэгээс асууж, бэрхшээлээ даван туулах хүч чадлын төлөө, бас сэтгэл санааны энэ удаагийн хямрал өмнөх шигээ таван жил үргэлжлэхгүй байхад туслаарай хэмээн Тэнгэрлэг Эцэгээс гуйж залбирав.

Нөхөр бид хоёр гурван хүүхэдтэй. Хоёр хүү, нэг охин маань биднийг 13 ач, зээгээр адисалсан. Надад учирсан зовлонг мэдэж байсан охин маань гэр бүлээ зохион байгуулан мацаг барьж, залбирах өдөр товлосон байв. 1–10 настай бүх ач, зээ маань эмээгийнхээ төлөө залбирахыг, баптисм хүртсэн гурав нь мацаг барихыг хүссэн юм. Нөхөр, хүүхэд, ач, зээ нар маань миний өмнөөс мацаг барьж, залбирна гэдгийг мэдсэн нь намайг ихэд тайтгаруулж байлаа.

Маргааш нь би нойрноосоо сэрэхэд сэтгэл санааны хямрал надад тийм ч хүчтэй санагдсангүй. Дараагийн өдөр нь арай илүү хөнгөн санагдав. Тав дахь өдөр нь миний хямрал бүрмөсөн арилсан байлаа. Тэр орой би энэхүү гайхамшиг хэрхэн тохиосон талаар тунгаан бодох үед нэгэн дуу хоолой миний бодгальд ирж, “Би хүүхдүүдийг сонссон” гэж хэлэв. Тэнгэрлэг Эцэг гэнэн сэтгэлт хүүхдүүдийг минь сонсож, тэдний даруу байдал, итгэлд болон хайрын залбирлуудад хариулсан юм.

Аврагч заахдаа:

“Та нар өөрчлөгдөж, хүүхэдтэй адил болохгүй бол, тэнгэрийн хаанчлалд орохгүй.

“Иймээс хэн өөрийгөө энэ хүүхэд адил даруу болгоно, тэр нь тэнгэрийн хаанчлалд хамгийн агуу нь болно” (Maтай 18:3–4) хэмээн хэлсэн билээ.

Би ач, зээ нартайгаа захидлаар харилцаж, миний өмнөөс мацаг барьж, залбирсанд нь талархсан юм. Би тэдэнд ямар их хайртайгаа, бас Тэнгэрлэг Эцэг тэднийг сонсож, залбиралд нь хариулсан гэдгийг тэдэнд хэлсэн.

Ач, зээ нар маань сайн мэдээнд өсөхдөө Тэнгэрлэг Эцэг эмээд нь хандаж “Би хүүхдүүдийг сонссон” гэж хэлсэн үеийг санана гэж би найдаж байна. Мөн энэ туршлага тэдний гэрчлэлийг хүчирхэгжүүлж, сайн мэдээнд хүчтэй байхад нь тусална гэдэгт би найдаж байна.

1–10 настай бүх ач, зээ маань эмээгийнхээ төлөө залбирахыг, баптисм хүртсэн гурав нь мацаг барихыг хүссэн юм.