2016
Итгэлдээ үнэнч байх нь
July 2016


Өсвөр үеийнхэнд зориулав

Итгэлдээ үнэнч байх нь

Зураг
young-woman-writing-in-a-journal

Ерөнхийлөгч Монсон нэгэн анхдагч гэр бүлийн түүхийг өгүүлж, дараа нь ерөнхийлөгч Жорж Албэрт Смитийн: “Та нар өвөг дээдсийнхээ итгэлд үнэнч амьдрах уу? … [Тэдний] та нарын төлөө хийсэн бүх золиослолд зохистой байхыг хичээгээрэй” хэмээн хэлсэн үгийг эш татав. Та анхдагч өвөг дээдэстэй юү эсвэл Сүмийн эхэн үеийн гишүүн үү гэдгээс үл хамааран удирдамж, хүч чадал хүлээн авахын тулд итгэлийн үлгэр жишээг хардаг уу? Та үүнийг дараах арга замаар хийж эхлэх боломжтой.

1. Та хүндэлдэг хүмүүсийнхээ жагсаалтыг гарга. Тэдгээр нь гэр бүлийн тань гишүүд (нас барсан эсвэл амьд байгаа), найз нөхөд, Сүмийн удирдагчид, судар дээрх хүмүүс байж болно.

2. Танд таалагддаг тэдний зан чанарыг бич. Ээж тань үнэхээр тэвчээртэй юү? Магадгүй найз тань бусдад сайхан сэтгэлээр ханддаг байж болно. Эсвэл та ахмад Моронайн эр зоригийг хүндэлдэг байж болох юм.

3. Та жагсаалтаасаа нэг зан чанарыг сонгож аваад, “Би энэ чанарыг хэрхэн хөгжүүлж болох вэ? Би үүнийг хөгжүүлэхийн тулд амьдралдаа юу хийх хэрэгтэй вэ?” гэж өөрөөсөө асуугаарай.

4. Энэ зан чанарыг хөгжүүлэх төлөвлөгөө бичээд, үүнийгээ байнга харагдах, зорилгыг тань сануулж байх газарт байрлуул. Тэнгэрлэг Эцэгийн тусламжийг хүлээн авахаар залбирч, өсөлт хөгжлөө тогтмол шалгаж бай. Та өөрийгөө энэ зан чанарыг хангалттай хөгжүүлсэн гэж үзвэл үргэлжлүүлэн ажиллах өөр нэгэн зан чанарыг сонго.

Бид агуу зан чанарыг өөрсдөдөө хөгжүүлснээр зөвхөн өвөг дээдсийнхээ итгэл, золиослолыг хүндэтгээд зогсохгүй эргэн тойрныхоо хүмүүст нөлөөлж чадна гэдгийг санаж яв.