2017
Есүс надад хайртай
January 2017


Есүсийн тухай түүхүүд

Есүс надад хайртай

Дэлхийг бүтээхээс өмнө бид бүгдээрээ тэнгэрлэг эцэг эх болон хамгийн том ах Есүстэйгээ хамт тэнгэрт амьдарч байсан. Бид аз жаргалтай байж, нэг нэгнээ маш их хайрладаг байсан.

Нэгэн өдөр Тэнгэрлэг Эцэг бидний амьдрах дэлхийг бүтээх болно гэдгээ хэлсэн юм. Бид дэлхий дээр байх хугацаандаа зарим үед Түүний зарлигуудыг дагахгүй гэдгийг Тэр мэдэж байсан. Бидэнд Түүн рүү гэртээ эргэж очихын тулд Аврагч хэрэгтэй байсан бөгөөд Тэнгэрлэг Эцэг Есүсийг бидний Аврагчаар сонгосон.

Есүс дэлхийд ирээд, амьдрах зөв арга замыг бидэнд харуулж, хүмүүст тусалсан. Тэр тэдэнд бие биенээ хайрлахыг заасан.

Есүс Гетсеманий цэцэрлэгт болон загалмай дээр зовж шаналсан юм. Бидэнд наманчилж, нас барсныхаа дараа дахин амьдарч болох боломжийг өгөхийн тулд Тэрээр үүнийг хийсэн билээ.

Би Есүсийн тухай суралцахдаа намайг хайрлах Түүний хайрыг мэдэрдэг.

Зураг
Jesus Loves Me 1
Зураг
Jesus Loves Me 2
Зураг
Jesus Loves Me 3