2017
Би шийдвэрээ гаргасан
March 2017


Өсвөр үеийнхэн

Би шийдвэрээ гаргасан

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

Би нэгэн удаа залуу эмэгтэйчүүдийн ангидаа бэлгийн харьцааны цэвэр ариун байдлын тухай чухал хичээлд суусан бөгөөд хичээлийн сэдэв өсвөр үеийнхний олонхыг нь тавгүйтүүлж билээ. Би тэр өдөр сурсан зүйлээ бүгдийг нь санахгүй байгаа ч удирдагч маань бэлгийн харьцааны хувьд цэвэр ариун байх хувийнхаа жишгээс хуваалцсаныг үргэлж санадаг. Түүний үгс зүрх сэтгэлд минь үлдэж, би үүнийг өөрийнхөө хувийн баримтлах эрхэмлэх чанар болгохоор анхааралтай бодож шийдсэн юм.

Нэг удаа намайг спортын үйл ажиллагааны дараа гэр рүүгээ автобусаар явж байх үед автобусанд байсан хэн нэгэн үнэнээ хэлэх эсвэл шийтгэл хүлээх гэдэг тоглоомыг эхлүүлсэн юм. Бид уйдаж байсан учраас би хэсэг хүүхдийн хамт тоглохоор болов. Миний ээлж ирэхэд би зөв биш гэдгийг нь мэдэж байсан нэгэн зүйлийг хийх шийтгэл авлаа. Үнэхээр хүндхэн шийдвэр байж болох байсан ч Залуу эмэгтэйчүүдийн удирдагчийн маань хэлсэн үг санаанд минь зурсхийн орж ирж, сонголт хийхэд хялбар болсон юм. Би тэр даруй тоглоомд оролцохгүй байхаар шийдэв. Би тухайн нөхцөл байдалд юу хийхээ аль хэдийн шийдчихсэн байсан юм.

Бид сүм рүү явж, тэнд заалгасан зүйлээ суралцах гэж хичээхдээ илүү агуу сүнслэг хүч чадлаар болон дэлхийн уруу таталтуудаас хамгаалах хамгаалалтаар адислагдах болно гэдгийг би мэднэ.