2017
Есүс Христийн болон Түүний Цагаатгалын боломж олгогч хүч
March 2017


Айлчлагч багшийн захиас бичиг, 2017 оны гуравдугаар сар

Есүс Христийн болон Түүний Цагаатгалын боломж олгогч хүч

Энэ материалыг залбирч судлан, хуваалцах зүйлээ мэдэхийн тулд сүнслэг өдөөлт эрэлхийл. Халамжийн нийгэмлэгийн зорилгыг ойлгох нь мөнх амьдралын адислалыг хүртэхэд Бурханы охидыг хэрхэн бэлтгэх вэ?

Зураг
Relief Society seal

Итгэл, гэр бүл, халамж

“Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна” (Филиппой 4:13). “Хэдийгээр бидэнд сул талууд байдаг ч бид тэдгээрийг даван туулж чадна.” “Хэрэв бид өөрсдийгөө даруусган, итгэлтэй байж чадвал Бурханы ач ивээлээр сул дорой талууд маань үнэхээр хүчирхэгжих юм”1 хэмээн Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф хэлжээ.

Аврагч маань Сургаал ба Гэрээнд “Би та нарын нүүрний өмнө явах болно. Би та нарын баруун гар талд мөн та нарын зүүнтээ байх болно, мөн миний Сүнс та нарын зүрх сэтгэлд, мөн миний тэнгэр элчүүд та нарыг дэмжихийн тулд та нарын эргэн тойронд байх болно” (С ба Г 84:88) хэмээн хэлсэн билээ.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар “Нифай бол Аврагчийн боломж олгогч хүчийг мэдэж, ойлгож, найдсан хүний жишээ юм. Нифайн ах нар түүнийг бөх олсоор хүлж, алахаар төлөвлөсөн. Нифай ‘Ай Их Эзэн танд итгэх миний итгэлийн улмаас та намайг ах нарын минь гараас зайлуулаач, тийм ээ, намайг хүлсэн энэ хүлээсийг тасар татах хүчийг өгөөч надад’ (1 Нифай 7:17; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн) хэмээн залбирсныг санагтун.

… Нифай нөхцөл байдлаа өөрчилж өгөөч гэж залбираагүй. Тэр үүний оронд нөхцөл байдлаа өөрчлөх хүч чадлыг өгөөч гэж залбирчээ. Тэрээр Цагаатгалын боломж олгогч хүчийг тодорхой мэддэг, ойлгодог мөн үүнийг биеэрээ үзсэн байсан тул энэ маягаар залбирсан гэдэгт би итгэдэг.

Нифайн хүлээс ид шидийн мэт бугуйнаас нь сулран тасарсан гэж би боддоггүй. Харин тэр эхлээд төрөлх чадвараасаа илүү их хүч чадал, уйгагүй оролдлогоор адислагдаж, дараа нь ‘Их Эзэний хүчээр’ (Мозая 9:17) хүлээсийг мушгин угзрахад олс тасарч суларсан гэж би боддог.”2

Нэмэлт судар, мэдээлэл

Исаиа 41:10; Ифер 12:27; reliefsociety.lds.org

Эшлэлүүд

  1. Дийтр Ф.Угдорф, “Ач ивээлийн бэлэг,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 99.

  2. Дэвид А.Бэднар, “Strength beyond Our Own,” New Era, 2015 оны 3-р сар, 4.