2017
Микаэл Риннэ, АНУ, Массачусетс
June 2017


Итгэлийн хөрөг

Микаэл Риннэ

АНУ, Массачусетс

Бишоп Микаэл Риннэ хүү Кайд гэрийн даалгавраа хийхэд нь тусалж байна. Риннэгийн гэрт итгэл ба шинжлэх ухаан хоёул оршин байдаг.

Зураг
A father helps his son with his homework. A daughter also works on her own computer.

Бишоп Риннэ гэр бүлтэйгээ онцгой цугларалтын санаануудаас хуваалцаж байгаа нь, (зүүн талд) Нэа, (баруун талд) Айла, (хойно нь) Кай.

Зураг
A father reads a book to his children

Бишоп Риннэ “Харвардын [их сургуульд]” итгэл бишрэлтэй хүмүүс тийм ч олон байдаггүй ч эхнэр Тиффанитайгаа хамт хүүхдүүддээ итгэл үнэмшлийн талаар заах цаг гаргадаг гэж хэллээ.

Зураг
A mother holds and plays with her daughter.

Риннэгийн гэр бүл бол ихэнх гишүүн бус найзуудынх нь мэдэх цорын ганц хожмын үеийн гэгээнтэн гэр бүл юм. Охин Солиатайгаа хамт байгаа Тиффани Риннэ “Манай хүү Кайгийн баптисм дээр Сүмийн гишүүдээс илүү олон Сүмийн гишүүн бус хүмүүс байсан” гэж хэлэв.

Зураг
A mother reads with her daughters at night in bed.

Бишоп Риннэ Солиад орондоо ороход нь тусалж байна.

Зураг
A father brushes his daughter's teeth.

“Эцсийн эцэст итгэл бол сонголт юм” гэж Микаэл Риннэ хэллээ. “Бишопын хувьд би хүмүүст итгэл өгч чадахгүй. Тэд харин итгэхийг сонгох хэрэгтэй.”

Зураг
A father and mother spend time with their children.
Зураг
Mikael Rinne

Микаэл бол судлаач эмч юм. Микаэл молекулын биологоор докторын зэрэг хамгаалсан тархи, мэдрэлийн хавдар судлаач. Тэрээр Харвардын их сургуулийн хавдар судлалын эмнэлэг болох Дана-Фарбер хавдар судлалын хүрээлэнд тархины хавдартай өвчтөнүүдийг үзэж, хавдрын эсрэг эм гарган авах судалгаа хийдэг.

Гэрэл зурагчин Лэслий Нилссон

Итгэл бол мэргэжил нэгтнүүдийн маань хувьд хачин жигтэй зүйл юм. Надтай хамт ажилладаг хүмүүс шашин шүтлэгийг ер бусын бөгөөд хуучинсаг сониуч зан гэж үздэг. Энэ нь бид мухар сүсгийг хэрхэн авч үздэгтэй адил.

Хамт ажилладаг хүмүүс маань намайг сонин жигтэй итгэл үнэмшилтэй хүн гэж боддог байлаа. Тухайлбал, би хараал хэлдэггүй. Ямар нэгэн муу зүйл тохиолдоход би “гайтай юм аа” л гэж хэлдэг. Энэ нь эмнэлэг даяар тоглоом шоглоом болоход хүргэдэг ч зарим нэг чухал яриа өрнүүлэхэд хүргэх нь бий. Би үргэлж Сүмийн талаар ярьдаг.

Хэрэв та сайн мэдээний дагуу амьдарч, бусдад эелдэг, тэвчээртэй хандаж чадвал шашны ямар ч маргаан мэтгэлцээнээс илүүтэй бусдын сонирхлыг татах болно. Зарим хамт ажилладаг хүн маань хожмын үеийн гэгээнтнүүдийн амьдралын хэв маяг, зан байдал, хэл яриаг үнэхээр хүндлэн биширдэг.

Бараг бүх өвчтөн маань тархины хавдраар нас бардаг бөгөөд бид тэрхүү эмгэнэлт нөхцөл байдлыг өдөр бүр даван туулдаг юм. Зарим хүн “Чи энэ бүхнийг яаж давж гардаг юм бэ?” гэж асуудаг. Би тэдэнд “Итгэл үнэмшил маань үхэлтэй нүүр тулахад төдийгүй нас барж буй хүмүүстэй харилцахад тусалдаг гэж би боддог. Мөн би үхлийн дараах амьдралд итгэдэг” гэж хариулдаг.

Нас барж буй хүмүүсийг асран халамжлах нь ямар ч асуудлаас илүү чухал. “Та нар хэзээ ч глиобластоматай байх боломжтой” гэж би хүмүүст хэлдэг. Глиобластома гэдэг нь хамгийн ноцтой тархины хавдар юм. Өвчтөнүүд маань ихэнх тохиолдолд энэ өвчнөөр өвддөг.

Миний олон өвчтөн Бурханд болон гайхамшгуудад итгэх итгэлийнхээ талаар ярьдаг. Би үүнд болгоомжтой хандаж, тэдний хуваалцаж буй үнэнүүдэд өөрийн гэрчлэлийг нэмдэг. “Би ч бас итгэдэг. Би гайхамшгууд тохиолддог гэдэгт итгэдэг. Тиймээс гайхамшиг тохионо гэдэгт итгэж найдацгаая” гэж би тэдэнд хэлдэг юм.

Итгэл, шинжлэх ухаан хоёр хоорондоо зөрчилддөг гэсэн буруу ташаа ойлголт бий. Шинжлэх ухаанд бүх хариулт байдаг бөгөөд бид бүх зүйлийн учрыг олчихсон гэж төсөөлдөг. Гэвч бидний мэддэг зүйлээс мэддэггүй зүйл нь хавьгүй их.

Аливаа зүйлс хэчнээн түвэгтэй байдгийг мөн ямар их нарийн нягт бүтээгдсэнийг ухаарах нь итгэл төрүүлдэг гэж би боддог. Бид итгэлгүйгээр өөрсдийн оршихуйн жинхэнэ мөн чанарыг ойлгож чадахгүй. Би шинжлэх ухааны талаар илүү ихийг мэдэх тусам ухаалаг, тэнгэрлэг Бүтээгч биднийг бүтээсэн гэдгийг илүү сайн ойлгодог нь үнэн юм.

Бишопын хувьд над дээр итгэлийн хямралд орсон гишүүд ирээд, “Би шинжлэх ухаан талаас нь илүү бодож сэтгээд байна. Тиймээс итгэлтэй байхад үнэхээр хэцүү байна” гэж хэлдэг. Өөрсдийнх нь бишоп Бурханд итгэдэг Харвардын эрдэмтэн гэдгийг мэдэх нь эргэлзээ бүхий тэдний заримд тус болдог юм. Ингэснээр тэдэнд “Би итгэлтэй байхын сацуу мэдлэгтэй байж болно” гэдгийг ухаарахад тусалдаг.