2017
Санваар өнөөдөр дэлхий дээр байна
June 2017


Биднийг дахин уулзтал

Санваар өнөөдөр дэлхий дээр байна

1995 оны аравдугаар сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгээс авав.

Та бидэнд зориулсан санваарын адислалгүйгээр энэ дэлхий юутай харанхуй байх байсан бол?

Зураг
earth

GETTY IMAGES-ИЙН ГЭРЭЛ ЗУРАГ

Та санвааргүйгээр мөнх бус амьдрал юутай харанхуй, хоосон байх байсныг төсөөлж байна уу? Дэлхий дээр санваарын хүч байгаагүй бол дайсан эрх чөлөөтэй хэрэн хэсэж, ямар ч саадгүй засаглах байсан. Мөн биднийг удирдан, чиглүүлж мөн сэнхрүүлэх Ариун Сүнсний бэлэг байхгүй байх байсан. Их Эзэний нэрээр ярих бошиглогчид болон ариун нандин, мөнхийн гэрээнүүдийг хийх ариун сүмүүд ч байхгүй байх байсан төдийгүй адислах, баптисм хүртээх, эдгээх, тайтгаруулах эрх мэдэл байхгүй байх байсан. Санваарын хүчгүйгээр “бүх дэлхий бүрмөсөн устгагдах болно” (С ба Г 2:1–3-ыг үзнэ үү). Ямар ч найдвар, гэрэл гэгээгүй зөвхөн харанхуй байх байсан. …

… [Гэвч] Бурханы санваар энэ харанхуй, сорилт бэрхшээлтэй дэлхийд [Тэнгэрлэг Эцэгийн] хүүхдүүдийг гэрэлтүүлдэг. Бид санваарын хүчээр дамжуулан үнэн рүү болон гэрчлэл, илчлэлт рүү биднийг хөтлөх Ариун Сүнсний бэлгийг хүлээн авч чадна. Энэ бэлэг нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс ба хүүхдүүдэд адил тэгш боломжтой. …

… Бурханы алдар суут санваар нь энэ дэлхий дээр бүрэн дүүрэн адислалынхаа хамтаар бидний цаг үед сэргээгдсэн юм. Санваарын сэргээлт ба үүний адислал нь залуу хүү бошиглогч Иосеф Смитийг ариун ойн цоорхойд Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёрыг харж мөн тэдэнтэй ярилцсан 1820 онд эхэлсэн билээ.

Дараа нь Иохан Баптист, Петр, Иаков, Иохан, Мосе, Елиас, Елиа нарын болон бусад өөр олон тэнгэр элч бошиглогч Иосеф Смит дээр хүн төрөлхтний аврал, өргөмжлөлд шаардлагатай хүч, эрх мэдэл, түлхүүрүүдийг авчирсан. … Есүс Христийн Сүм эртний Аароны болон Мелкезидек санваарын бүрэн дүүрэн байдалтай дэлхий дээр сэргээгдсэн юм. Эдүгээ Бурханы Абрахамтай хийсэн гэрээгээр дэлхийн бүх хүн төрөлхтөн ба гэр бүлүүд адислагдах боломжтой болсон.

Ах эгч нар аа, санваар сэргээгдсэн гэдгийг бодож үзээрэй. Санваар өнөөдөр дэлхий дээр байна. Энэ эрин үед түлхүүрүүдийг атгадаг бошиглогч, үзмэрч, илчлэгчдийн удирдлаган дор өнөөгийн Сүм дэх санваарын удирдагчид Бурханы нэрээр үйлдэх хууль ёсны эрхтэй. …

… Бурханы энэ дэлхий дээрх эрэгтэй, эмэгтэй хүмүүс ба гэр бүлүүдэд боломжтой болгосон бүхий л гайхамшигт, мөнхийн адислалууд санваарын хүчээр дамжуулан биднийх болох боломжтой юм.