2017
Христийн мэндэлсний баярын өмнөх орой ирсэн гийчин
December 2017


Христийн мэндэлсний баярын өмнөх орой ирсэн гийчин

Зохиогч нь АНУ-ын Айдаход амьдардаг.

Энэ орой жилийн хамгийн сайхан үдэш болдог. Гэтэл одоо балрах гээд байна!

“Sing the carols of the Christ child: Let your neighbors know you care” (Children’s Songbook, 51).

Зураг
The Christmas Eve Guest

Кларад Христийн мэндэлсний баярын өмнөх оройн тогтсон уламжлал сайхан санагддаг байв. Тэд эхлээд оройн хоолондоо шарсан загас, баярын жигнэмэг иддэг байж. Дараа нь тэд баярт зориулан нээгдсэн зах руу явдаг байв. Гэртээ ирээд тэд Библиэс Христийн мэндэлсний баярын холбогдолтой түүх уншдаг. Унтахаасаа өмнө гацуур модныхоо гэрлийг асаан, бие биендээ өгсөн бэлгээ задалдаг. Энэ орой Кларагийн хувьд жилийн хамгийн сайхан үдэш болдог. Тэрээр

“Энэ жил бид баярын өмнөх өдөр нэгэн онцгой гийчинтэй байна.

Хатагтай Рэйнэрийг санаж байна уу?” хэмээн ээжийгээ хэлэх хүртэл сэтгэл догдлон хүлээж байв.

Клара дотроо дургүй байв. “Өнгөрсөн долоо хоногт аавын Сүмд урьсан хөрш үү?”

“Тийм ээ, тэр хүн. Аав нь түүнийг одоо гэрээс нь авч байгаа.”

Клара сандал дээрээ падхийтэл суув. Гэрт гадны хүн байхад яаж амарч, цагийг сайхан өнгөрүүлж чадах вэ дээ? Христийн мэндэлсний баярын өмнөх орой нурлаа! Аав хатагтай Рэйнэрийг Сүмд урихад тэр ирээгүй. Энэ удаа ч тэр ирэхгүй байж магад.

Гэхдээ аав хаалгаар орж ирэхэд тэр нэгэн “онцгой гийчин” аавтай цуг ирсэн юм. Хатагтай Рэйнэр ядарсан шинжтэй, гунигтай харагдав. Клара мэндлэхээс өөр юу ч хэлэхийг хүссэнгүй. Оройн хоолны үеэр Клара ээж, аавыгаа хатагтай Рэйнэртэй ярилцаж байх хооронд хоолоо л анхаарч байв.

“Бүжгийн сургалтад явж байсан уу? гэж хатагтай Рэйнэр зөөлөн дуугаар асуугаад, Клараг хариулахыг хүлээж байгааг нь тэр харав. Тэр толгой дохиод, таваг руугаа харцаа буулгав.

“Би ч гэсэн” гэж хатагтай Рэйнэр хэлэхдээ дуу нь бас л зөөлөн байв. “Чи ямар бүжигт дуртай вэ?”

Клара мөрөө хавчаад, тавагтай хоолныхоо ногоог түлхэв.

“Би балетад дуртай. Би их сургуулийнхаа балетын хамтлагт байсан. Нэг жил бид Европоор аялсан нь үнэхээр гайхалтай байж билээ” гэж хатагтай Рэйнэр хэлэв.

Клара дээш харав. Энэ нь гайхалтай сонсогдож байлаа.

“Та өөр юунд дуртай вэ?” гэж Клараг асуухад

хатагтай Рэйнэр нүүр дүүрэн инээмсэглэв. “Төгөлдөр хуур тоглох дуртай. Бас математикт дуртай” гэж түүнийг хариулахад

Кларагийн нүд томров. “Тийм үү? Математик миний дуртай хичээл.”

Клара оройн хоолны үлдсэн цагийг хатагтай Рэйнэртэй ярилцаж өнгөрүүлэв. Тэрээр хатагтай Рэйнэрийг их сургуульд математикаар суралцсан ба математикийн профессор болохоор суралцаж байхдаа нөхөртэйгөө танилцсан гэдгийг мэдэж авав. Нөхөр нь зарим нэг муу сонголт хийсэн учраас шоронд орсон байжээ.

Оройн хоолны дараа Клара хатагтай Рэйнэрийн дэргэд үлдэн, түүнтэй хамт захаар явав. Тэднийг Христийн мэндэлсний баяртай холбогдолтой түүх уншиж байхад Клара хатагтай Рэйнэртэй хамт судраасаа уншиж байв.

Удалгүй бэлгээ задлах цаг боллоо. Клара нил ягаан өнгөтэй, биед эвтэйхэн унтлагын хувцас бэлгэнд авав. Тэр шинэ унтлагын хувцсаа өмсөх гэж яарч байлаа. Гэтэл хатагтай Рэйнэрт бэлэг байхгүй гэж санахад түүнд эвгүй байв.

Тэгтэл ээж нь хатагтай Рэйнэрт бэлэг өглөө. Хатагтай Рэйнэр ичингүйрэн инээмсэглээд, боодолтой бэлгээ задлан, хар хөх өнгийн оймс гаргаж ирэв. Тэрээр нулимстай нүдээр ээж рүү нь харснаа “Баярлалаа. Та надад юм өгөх хэрэггүй дээ” гэв.

Клара унтлагын өрөө рүүгээ ороод, унтлагын хувцсаа өмслөө. Хатагтай Рэйнэрийн тухай бодол түүнээс салахгүй байв. Тэр Христийн мэндэлсний баяраар оймс бэлгэнд авсандаа их талархаж байх шиг санагдсан.

Клара үслэг оймсоо өмсөж байхдаа сайхан аялгуутай хөгжим эгшиглэж эхлэхийг сонсов. Тэрээр хатагтай Рэйнэрийн төгөлдөр хуурын аялгуунд дуулж байсан аав, ээж рүүгээ шатаар уруудан гүйж очоод, тэр хоёртой цуг дуулав. Дуулж байхдаа зүрх сэтгэлдээ дулаан мэдрэмж мэдрэв. “Христийн мэндэлсний баярын өмнөх орой зочин гийчинтэй байх ч муугүй юм байна” гэж түүнд бодогдов.

Ням гарагт хатагтай Рэйнэр сүмд ирээд, ариун ёслолын үеэр Кларагийн гэр бүлийнхний хажууд суусан юм. Тэр маш их баяртай байгаа харагдав. Клара хатагтай Рэйнэртэй хамт Сүмийн дууллын номноос харж дуулахдаа инээмсэглэв. Христийн мэндэлсний баярын тогтсон уламжлал дээрээ шинэ зүйл нэмэх цаг болсон байж магадгүй юм шүү.