2019
Залуу эмэгтэйн хувьд би анхаарлаа боловсрол эзэмшиж, ажил мэргэжилтэй болоход төвлөрүүлэх ёстой юу эсвэл эхнэр, эх хүн болоход төвлөрүүлэх ёстой юу?
2019 оны 4-р сар


Залуу эмэгтэйн хувьд би анхаарлаа боловсрол эзэмшиж, ажил мэргэжилтэй болоход төвлөрүүлэх ёстой юу эсвэл эхнэр, эх хүн болоход төвлөрүүлэх ёстой юу?

Зураг
education vs motherhood

“Гэр бүл нь Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдгийг” мөн “эхийн үндсэн үүрэг нь үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх явдал”1 болохыг бид мэднэ. Мөн өөр олон шалтгаанаар бошиглогчид эрэгтэй, эмэгтэй хүмүүст боловсролтой болохыг зөвлөснийг бид мэднэ.2 Түүнчлэн олон эмэгтэйд ажил мэргэжилтэй болох хэрэг гардаг буюу тэд ийм хүсэлтэй болохыг бид мэднэ.

Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, ерөнхийлөгч Даллин Х.Өүкс боломж бол эмэгтэйчүүдийн хувьд гэр бүлээ сонгох уу эсвэл боловсрол, ажил мэргэжлээ сонгох уу гэдэгт оршиж байгаа юм биш хэмээн хэлсэн. Тэр “Бид хэзээ болох цаг хугацаагаа л сонгодог. Бид бас үүнийг хийхдээ Их Эзэний сүнсний нөлөөг мөн Түүний үйлчлэгчдийн сургаалыг эрэлхийлдэг”3 хэмээн хэлсэн.

Боловсрол эзэмшиж, гэр бүлтэй болохоор төлөвлө. Та ажил мэргэжлээ ч мөн адил төлөвлөж болно. Энэ бүхнийг хийхдээ та Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг дуулгавартай дагаж, Түүний хүслийг эрэлхийлэхэд анхаарлаа төвлөрүүлэх ёстой.

Эшлэлүүд

  1. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” familyproclamation.lds.org.

  2. Залуучуудын бат бөх байдлын төлөө (2011), 9-ийг үзнэ үү.

  3. Dallin H. Oaks, Face to Face event with Elder Oaks and Elder Ballard (worldwide young single adult event, Nov. 19, 2017), broadcasts.lds.org.