2021
Эгч дүү Роллинс энэ өдрийг аварлаа!
2021 оны 6-р сар


Эгч дүү Роллинс энэ өдрийг аварлаа! Найз, 2021 оны 6-р сар

Сар тутмын Найз сэтгүүлийн захиас, 2021 оны 6-р сар

Эгч дүү Роллинс энэ өдрийг аварлаа!

Зураг
Иосеф Смит хэвлэмэл бичээсийг харж байгаа нь

Зураг чимэглэлийг Април Стотт

Есүс Христ бидэнд туслахаар маш олон чухал зүйлийг бошиглогч Иосеф Смитэд хэлсэн. Сүм Есүсийн үгсийг хэвлэх хэвлэлийн газар байгуулав. Ингэснээр хүмүүс Есүсийн үгсийг унших боломжтой болох байв.

Зураг
Хүмүүс хэвлэмэл хуудаснуудыг хаяж байгаа нь

Нэг өдөр уурлаж хилэгнэсэн хэсэг хүн иржээ. Тэд хэвлэлийн газрыг эвдэлж сүйтгэв. Тэд судрын хуудаснуудыг гудамжинд гаргаж хаялаа.

Зураг
Охид хуудаснуудыг тэврэн зугтаж байгаа нь

Мэри Элизабэт, Каролин Роллинс хэмээх эгч дүүс юу болсныг харав. Тэд гүйн очиж, хуудаснуудыг цуглуулжээ.

Зураг
Охид эрдэнэ шишийн талбайд нуугдаж байгаа нь

Охид тэр хүмүүсийг явтал эрдэнэшишийн талбайд нуугдав. Тэд судруудыг хамгаалж чадсан юм! Уг судрууд хожим нь Сургаал ба Гэрээний нэг хэсэг болж орсон.

Зураг
Охин эмээтэйгээ автобусанд судар уншиж байгаа нь

Би судруудыг уншиж чадна. Би ч гэсэн зоригтой байж, итгэдэг зүйлийнхээ талд зогсож чадна.

Будах хуудас

Би зоригтой байж чадна

Зураг
тариулж буй хүүхэд

Та нарыг зоригтой байхад юу тусалдаг вэ?