2022
Одоо Gospel Library аппликэйшн дээр мэдэгдэл илгээх үйлдлийг ашиглах боломжтой боллоо
2022 оны 11-р сар


Сүмийн мэдээ

Одоо Gospel Library аппликэйшн дээр мэдэгдэл илгээх үйлдлийг ашиглах боломжтой боллоо

Gospel Library аппликэйшн нь гарсан агуулгыг анхааруулдаг мэдэгдэл илгээх шинэ үйлдлийг тохируулж болдог боллоо. Гурван төрлийн мэдэгдэл бий. Үүнд: (1) Өдөр тутмын сүнслэг мэдээ (судрын шүлэг, ерөнхий чуулганы эшлэл гэх мэт); (2) Сануулга (сургалтын төлөвлөгөө, шууд дамжуулах үйл ажиллагааны мэдэгдэл гэх мэт); (3) Шинэ мэдээ (бошиглолын захиас, Сүмийн сэтгүүлийн шинэ дугаар гэх мэт).

Аппликэйшны баруун дээд булан дахь гурван цэг дээр дараад, “Тохиргоо”-г сонгосныхоо дараа “Мэдэгдэл” дээр даран, мэдэгдлийнхээ тохиргоог сонгоорой.