2023
Зүрх сэтгэлээ Ариун Сүнсэнд нээ
2023 оны 4-р сар


“Зүрх сэтгэлээ Ариун Сүнсэнд нээ”, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 4-р сар.

Сар тутмын Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлийн захиас, 2023 оны 4-р сар

Зүрх сэтгэлээ Ариун Сүнсэнд нээ

Христийн амилсны баярын энэ үеэр би бидний Гэтэлгэгч байхаар дэлхийд сайн дураараа ирсэн Хайрт Хүүгийнх нь төлөө Тэнгэрлэг Эцэгт талархаж байна. Тэр бидний нүглийг цагаатгаж мөн Амилалтаар амилсан гэдгийг мэддэгтээ би баяртай байдаг. Түүний Цагаатгалын ачаар би хэзээ нэгэн өдөр амилуулагдаж, хайраар дүүрэн гэр бүлтэйгээ мөнхөд амьдрах болно гэдгийг өдөр бүр мэдэж байхаар адислагдсан билээ.

Би эдгээрийг бидний мэдэж авч чадах цорын ганц арга замаар мэдэж авдаг. Ариун Сүнс миний оюун бодол, сэтгэл зүрхэнд тэдгээр нь үнэн гэдгийг зөвхөн ганц удаа ч биш, харин олонтоо хэлж байсан юм.

Бидэнд Ариун Сүнсийг хамтрагчаараа байлгах үнэлж баршгүй амлалт бий. Бид амьдралынхаа турш Ариун Сүнсээр дамжуулан тасралтгүй ирэх сүнслэг удирдамж, тайтгарлыг хүлээн авахаар зүрх сэтгэлээ нээх сонголтыг хийх үүрэгтэй.

Зураг
цэцэг

Зураг чимэглэлийг Эмили И.Жөүнс

Эхний сонголт бол Бурханы өмнө даруу байх явдал юм.

Зураг
Залбирч буй гар

Хоёр дахь нь Их Эзэн Есүс Христэд итгэлтэйгээр залбирах явдал юм.

Зураг
луужин

Гурав дахь нь яг таг дуулгавартай дагах явдал юм.

Зураг
зүрхэн хэлбэртэй дүрс

Дөрөв дэх нь бусдын хэрэгцээ, зүрх сэтгэлийг мэдэхийн төлөө мөн Их Эзэний өмнөөс тэдэнд хэрхэн туслахаа мэдэхийн төлөө залбирах явдал юм.

Танд өгөөмрөөр илгээгддэг Сүнсний дуу хоолойг сонсоосой хэмээн би бүх зүрх сэтгэлээсээ залбирч байна. Та нар Ариун Сүнсийг байнгын хамтрагчаараа байлгахын баяр баясгаланг мэдрэхийн тулд зүрх сэтгэлээ Ариун Сүнсэнд нээгээсэй хэмээн би залбирч байна.