2023
Есүс Лазарыг үхлээс амилуулав
2023 оны 4-р сар


“Есүс Лазарыг үхлээс амилуулав”, Найз, 2023 оны 4-р сар, 46–47.

Сар тутмын Найз сэтгүүлийн захиас, 2023 оны 4-р сар

Есүс Лазарыг үхлээс амилуулав

Зураг
Есүс Мариа, Марта, Лазар нарын хамт сууж буй нь

Зураг чимэглэлийг Эприл Стотт

Мариа, Марта хоёрт Лазар гэдэг нэртэй ах байв. Тэр хоёр Есүс Христийн найзууд байсан юм.

Зураг
Есүс Мариа, Марта хоёрыг тэвэрч буй нь

Лазар маш хүнд өвдсөн байв. Удалгүй тэр өөд болов. Мариа, Марта хоёр гуниглав. Есүс ирээд тэдэнтэй хамт уйлав.

Зураг
Лазарын хадан булшинд зогсож буй Есүс

Тэгээд Есүс Лазарын хадан булшинд тэдэнтэй хамт оров. Есүс “Лазар, гараад ир” гэж дуудлаа.

Зураг
Есүс Лазарт хадан булшнаас гарч ирэхэд тусалж буй нь

Лазар босоод, хадан булшнаас гарч ирэв. Тэр амилсан байлаа! Есүсийн ачаар бид бүгд мөн дахин амьдрах болно!

Будах хуудас

Есүс Христ амьд

Зураг
Есүсийн зургийг барьсан хүүхдийг дүрсэлсэн будах хуудас

Зураг чимэглэлийг Эприл Стотт

Чи Христийн амилсны баяраар Есүсийг хэрхэн дурсан санадаг вэ?