2023
Есүс Христийн Сүмийн зохион байгуулалт
2023 оны 10-р сар


“Есүс Христийн Сүмийн зохион байгуулалт,” Лиахона, 2023 оны 10-р сар.

Сар тутмын Лиахона сэтгүүлийн захиас, 2023 оны 10-р сар

Есүс Христийн Сүмийн зохион байгуулалт

Зураг
Есүс Христийн хөрөг

Их Эзэн Есүс Христ, Дэл Парсон

Есүс Христ бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн тэргүүн юм. Тэрбээр Шинэ Гэрээний үеийн адилаар өнөөдөр ч мөн Сүмийг удирдахаар бошиглогч, төлөөлөгчдөд сүнслэгээр нөлөөлдөг. Сүмийн бусад удирдагч тэдэнд тусалдаг.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол Аврагчийн Сүм мөн. Энэ нь “элч нар ба эш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд Христ Есүс Өөрөө булангийн чулуу нь ажээ” (Ефес 2:20). Тэр бол суурийн хамгийн чухал хэсэг гэсэн үг юм. Тэрээр удирдагч байхаар сонгосон бошиглогч, төлөөлөгчдөөрөө дамжуулан Сүмийг удирддаг.

Зураг
Тэргүүн зөвлөл

Тэргүүн зөвлөл

Сүмийн ерөнхийлөгч нь өнөөдөр дэлхий дээрх Бурханы бошиглогч юм. Тэр бол хамгийн ахмад төлөөлөгч бөгөөд Сүмийг бүхэлд нь удирдах илчлэлт хүлээн авдаг дэлхий дээрх цорын ганц хүн юм. Их Эзэн Өөрийн зөвлөхөөр үйлчлэх хоёр төлөөлөгчийг мэдэхэд нь түүнд сүнслэгээр нөлөөлдөг. Тэд Тэргүүн зөвлөлийг бүрдүүлдэг. Тэд гурвуулаа бошиглогч, үзмэрч, илчлэгчид юм.

Арван хоёр төлөөлөгчийн чуулга

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүд мөн бошиглогч, үзмэрч илчлэгчид юм. Тэднийг Есүс Христийн онцгой гэрчүүд байхаар дууддаг. Тэд Түүний тухай зааж, гэрчлэхээр дэлхий даяар аялдаг. (Сургаал ба Гэрээ 107:23, 33-ыг үзнэ үү.)

Далын чуулгууд

Далын гишүүд Есүс Христийн гэрч байхаар мөн дуудагддаг (Сургаал ба Гэрээ 107:25-ыг үзнэ үү). Тэд сайн мэдээг зааж, дэлхий дахинд Сүмийг байгуулахад Арван хоёрын чуулгад тусалдаг.

Зураг
Хамтдаа зөвлөлдөж буй удирдагчид

Гэрэл зургийг Мачико Хори

Орон нутгийн удирдагчид

Танай гадасны эсвэл дүүргийн ерөнхийлөгчийн зөвлөл, бишопын эсвэл салбарын ерөнхийлөгчийн зөвлөл, ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлүүдийг мөн Бурхан дууддаг. Тэд сайн мэдээний тухай суралцаж, үүний дагуу амьдрахад тань туслах болно. Та 2022 оны 3-р сарын “Сүмийн дуудлагуудад үйлчлэх нь” сайн мэдээний үндсэн зарчмуудын талаарх нийтлэлээс эдгээр дуудлагын талаар сурч болно.