2023
Ариун Сүнсийг зам заагчаа болго
2023 оны 10-р сар


“Ариун Сүнсийг зам заагчаа болго,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 10-р сар.

Сар тутмын Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлийн захиас, 2023 оны 10-р сар

Ариун Сүнсийг зам заагчаа болго

Тэнгэр дэх Эцэг маань биднийг мөнх бус оршихуйд саад бэрхшээл, зовлон зүдгүүр, үймээн самуунтай нүүр тулна гэдгийг мэдэж байсан. Бас эргэлзээ, урам хугарал, уруу таталт, сул дорой байдалтай тэмцэнэ гэдгийг ч мэдэж байсан. Тэрээр мөнх бус байдалд хүч чадал, тэнгэрлэг удирдамж өгөхийн тулд бидэнд Ариун Сүнсийг өгсөн билээ.

Тэнгэрлэг үүргийнхээ дагуу Сүнс биднийг Их Эзэний гэрэлд алхахад нөлөөлдөг төдийгүй гэрчилж, зааж, сануулдаг. Бид өөрсдийн амьдралд Ариун Сүнсний нөлөөг таньж сурах ариун нандин үүрэг хүлээсэн.

Бид үүнийг хэрхэн хийх вэ?

Нэгдүгээрт, бид Сүнстэй байхын тулд зохистой байхыг хичээх ёстой.

Хоёрдугаарт, бид Сүнсийг хүлээн авах хүсэлтэй байх ёстой.

Гуравдугаарт, бид Сүнсийг ирэхэд таньдаг байх ёстой.

Дөрөвдүгээрт, бид хамгийн эхэнд мэдэрснийхээ дагуу үйлдэх хэрэгтэй.

Бид Их Эзэний “зоригтой бай, учир нь би та нарыг удирдах болно” (Сургаал ба Гэрээ 78:18) гэх урилгыг чухалчлан авч үзээсэй. Тэрээр биднийг Ариун Сүнсээр удирддаг. Бид Сүнстэй ойр байж, анхны төрсөн мэдрэмжээ Бурханаас ирсэн гэдгийг мэдэж, тэдгээрийн дагуу хурдан үйлддэг байгаасай. Би Ариун Сүнсний хүч биднийг удирдаж, хамгаалж, үргэлж бидэнтэй хамт байна гэдгийг гэрчилж байна.