Лиахона
Би хамгийн түрүүнд Их Эзэнд хандаж байна уу?
2024 оны 1-р сар


“Би хамгийн түрүүнд Их Эзэнд хандаж байна уу?,” Лиахона, 2024 оны 1-р сар.

Ирээд, Намайг дага

1 Нифай 11–15

Би хамгийн түрүүнд Их Эзэнд хандаж байна уу?

Зураг
Нифай залбирч байгаа нь

1 Нифай 2:16-аас бид Нифай тодорхой бус байдалтай тулгарах үедээ Их Эзэнд хандсан бөгөөд Их Эзэн түүний зүрх сэтгэлийг зөөлрүүлсэн гэдгийг мэдэж авдаг. Нөгөө талаас, Лемен, Лемүел хоёр тодорхой бус байдалтай тулгарах үедээ нэг нэгэнтэйгээ маргалдсан бөгөөд хариулт авахын тулд Их Эзэнд найдахын оронд дүү Нифайдаа найдсан (1 Нифай 15:8–9-ийг үзнэ үү).

Лемен, Лемүел хоёр Их Эзэнд хандахын оронд дан ганц бусдад найдах үед юу тохиолдож болох загварыг бидэнд харуулдаг. Нифай сүнслэг байдлын хувьд хүчтэй болж, амьдралынхаа туршид Бурханд үнэнч үлддэг бол Лемен, Лемүел хоёр яваандаа Их Эзэний талаарх эцгийнхээ сургаалаас холджээ. Нифай хэдий итгэл хүлээсэн шавь байсан ч шууд Их Эзэнээс үнэнийг эрэлхийлэх орлуулшгүй нэгэн байгаагүй гэдгээ мэдэж байв (1 Нифай 15:6–11-ийг үзнэ үү).

Та Их Эзэнээс эсвэл бусад хүнээс хамаарах хамаарлаа үнэлж дүгнэхдээ эдгээр хоёр хувилбараас алинтай нь холбоотой байна вэ?

Дэлхийн эх сурвалж

Сайн мэдээний эх сурвалж

Би Ерөнхий чуулганы үеэр заасан зүйлийг тунгаан бодох, эргэцүүлэхээ ихэнхдээ мартчихдаг.

Би Ерөнхий чуулганы үгсийг тогтмол судалж, удирдагчдын үгсийг оюундаа хадгалдаг.

Надад асуух зүйл гарвал хариултыг нь олохын тулд би сошиал медиа эсвэл дуртай подкастаа шалгадаг.

Надад асуух зүйл гарвал би судруудаас эсвэл орчин цагийн бошиглогчдын үгсээс тусламж хайдаг.

Би ихэнхдээ залбирах, судруудаас судлахаа мартдаг.

Миний амьдралдаа тогтмол хийдэг зүйлс бол залбирах, судар судлах юм.

Бусад хүн Сүмийн удирдагчид эсвэл судруудыг бодвол илүү сайн зөвлөгөө өгдөг.

Би Сүмийн удирдагчдын үгс эсвэл судруудыг сонсож байхдаа амар амгаланг мэдэрдэг.

Би сайн мэдээний сургаалаас илүү бусдын санаа бодлыг үнэ цэнтэйд тооцдог.

Би сайн мэдээний сургаал, Ариун Сүнснээс ирэх сүнслэг өдөөлтийг үнэ цэнтэйд тооцдог.