Судрын түүхүүд
29-р бүлэг: Алма Бурханы үгийг мөн итгэлийн тухай заав


29-р бүлэг

Алма Бурханы үгийг мөн итгэлийн тухай заав

Зураг
Алма зорамчуудад зааж байгаа нь

Алма зорамчуудад итгэлийн тухай заав. Итгэхээсээ өмнө эхлээд тэмдэг шаарддаг хүмүүс бол итгэлгүй хүмүүс гэдгийг Алма хэлэв.

Зураг
Алма номлож байгаа нь

Харагдахгүй байгаа зүйлүүдийг үнэн гэдэгт итгэхийг итгэл гэдэг хэмээн Алма хэлжээ.

Зураг
Үр суулгаж байна

Хүн итгэх хүсэлтэй байж, Бурханы үгийг сонссоноор тэдний итгэл нэмэгддэг. Тэгээд үг уг хүний зүрхэнд хүрч шингэж, үр мэт өсөж эхэлдэг гэж тайлбарлав.

Зураг
Мод руу харж буй хос

Хүн сайн мэдээний тухай илүү ихийг сурах тусам үр нь нахиалан өссөөр байх болно. Хүн үр сайн гэдгийг мэддэг ба түүний итгэл улам хүчтэй болж өснө.

Зураг
Жимс түүж буй эхнэр, нөхөр

Сайн үр сайн жимс гаргадгийн адил Бурханы үг итгэлтэй хүмүүст адислал авчирдаг юм гэж Алма хэлэв.