Судрын түүхүүд
49-р бүлэг: Мормон ба түүний заасан сургаалууд


49-р бүлэг

Мормон ба түүний заасан сургаалууд

Зураг
Хоёр бүлэг эр

Есүс Христийг нифайчууд дээр айлчилснаас олон жилийн дараа хэсэг хүн Сүмийг орхин явж, өөрсдийгөө леменчүүд гэж нэрлэв.

Зураг
Бүлэг ярилцаж байгаа нь

Яваандаа нифайчууд, леменчүүдийн аль аль нь бараг бүгд ёс бус болжээ.

Зураг
Аммарон цэдгүүдийг нууж байгаа нь

Аммарон хэмээх зөв шударга эр ариун нандин бичээсүүдийг хадгалж байлаа. Ариун Сүнс түүнд тэдгээрийг нуу, ингэснээр тэдгээр нь аюулгүй хадгалагдах болно гэж хэлэв.

Зураг
Аммарон залуу Мормонтой ярьж байгаа нь

Аммарон 10 настай Мормон хүүд цэдгүүдийг хаана нуусныг хэлж өгөв. Аммарон Мормонд найдаж болно гэж мэдэж байлаа.

Зураг
Аммарон, Мормон хоёр

Мормон 24 нас хүрээд, Нифайн ялтаснуудыг авч, түүн дээр ард түмнийхээ тухай бичих ёстой байлаа.

Зураг
Нифайчууд болон леменчүүд дайтаж байгаа нь

Мормоныг 11 настай байхад нифайчууд, леменчүүдийн хооронд дайн дэгдэв. Нифайчууд ялж, дахин амар амгалан ноёрхсон.

Зураг
Хүмүүс наргиж байгаа нь

Нифайчууд дэндүү ёс бус байсан учир Их Эзэн гурван шавиа эргүүлэн авч, гайхамшиг, эдгээлтүүд эцэслэв. Ариун Сүнс ард түмнийг удирдахаа болив.

Зураг
Мормон

Мормоныг 15 настай байхад Есүс Христ түүн дээр ирсэн. Мормон Аврагчийн тухай болон түүний сайхан сэтгэлийн талаар илүү ихийг мэдэж авчээ.

Зураг
Мормон хоёр эрийг харан зогсож байгаа нь

Мормон хүмүүст номлохыг хүссэн боловч хүмүүс дэндүү ёс бус байгаа учир номлох хэрэггүй гэж Есүс хэлэв. Тэдний зүрх сэтгэл Бурханы эсрэг эргэсэн байлаа.

Зураг
Мормон цэргийн удирдагч болсон нь

Удалгүй дахин нэг дайн дэгдэв. Мормон том биетэй, хүчирхэг хүн болсон учраас нифайчууд цэргээ удирдуулахаар түүнийг сонгожээ.

Зураг
Мормон их цэрэгтэй ярьж байгаа нь

Нифайчууд леменчүүдтэй олон жилийн турш дайтав. Мормон хүмүүстээ гэр бүл, гэр орныхоо төлөө байлдахад уриалахыг хичээж байлаа.

Зураг
Дайны талбар

Нифайчууд дэндүү ёс бус болсон тул Их Эзэн тэдэнд тусалсангүй.

Зураг
Мормон эрчүүдтэй ярилцаж байгаа нь

Хэрэв нифайчууд нүглээ наманчилж, баптисм хүртвэл амь өршөөгдөх болно гэж Мормон тэдэнд хэлэв. Гэвч хүмүүс татгалзсан.

Зураг
Мормон их цэргээ харж байгаа нь

Тэд леменчүүдийг бүгдийг ална гэж хүч чадлаараа бардамнаж байлаа. Нифайчууд ёс бус байсан учраас Мормон тэднийг цаашид удирдахаас татгалзав.

Зураг
Мормон их цэрэгтэй хамт байгаа нь

Леменчүүд тулалдаан бүрд нифайчуудыг ялж эхлэв. Мормон нифайчуудын их цэргийг дахин удирдахаар шийдсэн.

Зураг
Moрмон сууж байгаа нь

Ёс бус нифайчууд дайнд ялахгүй гэдгийг тэр мэдэж байв. Тэд наманчилсангүй, тэр ч бүү хэл хэрэгтэй байгаа тусламжийнхаа төлөө залбирсангүй.

Зураг
Мормон цэдгүүдийг гарган авч байгаа нь

Мормон Аммароны нуусан бүх цэдгийг толгодоос авч, хэзээ нэгэн өдөр уг цэдгийг унших хүмүүст зориулан бичив.

Зураг
Мормон ариун цэдгүүдийн хамт

Тэр бүх хүнийг, тэр дундаа иудейчүүдийг Есүс Христийн тухай мэдэж, наманчлан, баптисм хүртэж, сайн мэдээний дагуу амьдран, адислагдаасай гэж хүсэж байв.

Зураг
Мормон ариун нандин ялтаснууд дээр бичиж байгаа нь

Ариун Сүнс Христийн ирэх тухай бошиглолыг агуулсан Нифайн бага ялтаснуудыг өөрийнхөө ялтаснуудтай хамт тавь гэж Мормонд хэлэв.

Зураг
Мормоны их цэрэг

Мормон нифайчуудыг Куморагийн газар нутаг тийш удирдав. Тэнд тэд леменчүүдтэй дахин байлдахад бэлэн болов.

Зураг
Мормон ялтаснуудыг барьж байгаа нь

Мормон өндөр настай болж байлаа. Энэ нь сүүлчийн дайн байх болно гэдгийг тэр мэдэж байв. Тэр леменчүүдээр ариун нандин цэдгүүдийг олуулж, устгуулахыг хүсэхгүй байлаа.

Зураг
Мормон ялтаснуудыг Моронайд өгч байгаа нь

Тиймээс тэр Мормоны ялтаснуудыг өөрийн хүү Моронайд өгч, үлдсэн бүх ялтсыг Кумора гүвээнд нуулаа.

Зураг
Нифайчууд үхсэн нь

Леменчүүд довтолж, 24 нифай хүнээс бусад бүх хүнийг алав. Мормон шархадсан байлаа.

Зураг
Шархадсан Мормон

Маш олон нифай хүн үхсэнд Мормон гашуудаж байсан ч тэд Есүсийг эсэргүүцсэн тул алуулсан гэдгийг мэдэж байв.

Зураг
Есүс Христ

Мормон нифайчуудад үнэнийг заахыг хичээсэн билээ. Тэр Есүс Христэд итгэлтэй байх нь хэчнээн чухал болохыг тэдэнд хэлсэн.

Зураг
Мормон зааж байгаа нь

Тэр тэдэнд Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан найдвар тээж, Христийн цэвэр хайраар хайрлан, энэрдэг байхыг заах гэж хичээсэн юм.

Зураг
Мормон захидал бичиж байгаа нь

Мөн Мормон нифайчуудад сайн мэдээг заасан хүү Моронайдаа захидлууд бичсэн байв.

Зураг
Моронай захидлыг уншиж байгаа нь

Мормон нифайчуудын аймшигт ёс бус байдлын талаар бичсэн байлаа. Тэр Моронайд Есүс Христэд итгэлтэй хэвээр бай гэж хэлжээ.

Зураг
Мормон алуулсан нь

Леменчүүд цэдгүүдийг бичиж дуусгасан Моронайгаас бусад бүх нифай хүнийг болон Мормоныг алжээ.