Ирээд, Намайг дага
6-р сарын 10–16: “Та нар энэ хүчит өөрчлөлтийг зүрх сэтгэлээрээ эдэлсэн үү?” Алма 5–7


“6-р сарын 10–16: ‘Та нар энэ хүчит өөрчлөлтийг зүрх сэтгэлээрээ мэдэрсэн үү?’ Алма 5–7,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Мормоны Ном 2024 (2024)

“6-р сарын 10–16. Алма 5–7,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: 2024 (2024)

Зураг
Залуу Алма зорамчуудад зааж байгаа нь

Залуу Алма зорамчуудад зааж байгаа нь

6-р сарын 10–16: “Та нар энэ хүчит өөрчлөлтийг зүрх сэтгэлээрээ эдэлсэн үү?”

Алма 5–7

Хүний амийг аврахаар хийгддэг, согогтой эсвэл өвчтэй зүрхийг эрүүл саруул зүрхээр солин, шилжүүлэн суулгадаг өнөө үеийн мэс заслын талаар Алма мэдэхгүй байсан. Гэхдээ тэрээр өөр нэгэн гайхамшигт “зүрх сэтгэлийн өөрчлөлтийн” (Алма 5:26) талаар буюу ”дахин төрөх[тэй]” (Алма 5:14, 49-ийг үзнэ үү) адилаар Аврагч шинэ сүнслэг амьдралыг бидэнд өгдөг тэрхүү өөрчлөлтийн талаар мэдэж байсан. Энэхүү зүрх сэтгэлийн өөрчлөлт нь олон нифай хүнд хэрэгтэй байгаа яг тэр зүйл болохыг Алма олж харжээ. Зарим нь баян байхад, зарим нь ядуу мөн зарим нь бардам байхад, зарим нь даруухан, зарим нь хавчин гадуурхаж байхад, зарим нь хавчигдан гадуурхагдаж байлаа (Алма 4:6–15-ыг үзнэ үү). Гэхдээ тэд бүгдээрээ яг бидний адил, эдгэрэхийн тулд Есүс Христэд ирэх хэрэгтэй байв. Бид бардамналаа ялан дийлэхээр хичээж байгаа юу эсвэл зовлон бэрхшээлээ даван гарахаар эрэлхийлж байгаа юу хамаагүй, бүгдэд нь “Ирэгтүн мөн бүү эмээ” (Алма 7:15) хэмээн Алма хэлсэн. Хатуурсан, нүгэлтэй эсвэл шархалсан зүрх сэтгэлийг даруу, цэвэр, шинэ болгох боломжийг Аврагчид олгогтун.

Гэрт болон Сүмд суралцахад зориулсан санаа

Алма 5:14–33

Би зүрх сэтгэлийн хүчирхэг өөрчлөлтийг туулж, үргэлжлүүлэн мэдрэх ёстой.

Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард “Би өөрөөсөө ‘Би хэр сайн байна вэ?’ гэж асуух цаг гаргах хэрэгтэйг олж мэдсэн. Ийм ганцаарчилсан хувийн ярилцлагын үеэрээ би Алмагийн тавдугаар бүлэгт гардаг өөрийгөө дүгнэж цэгнэх асуултыг уншиж, тунгаан бодох дуртай” гэж тайлбарлажээ (“Эргэж очоод, хүлээн ав,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 51).

Алма 5:14–33-ыг өөрөө өөрөөсөө ярилцлага авч, зүрх сэтгэлдээ дүгнэлт хийж байгаа байдлаар уншиж үз. Та өөрийнхөө хариултыг бичиж тэмдэглэж болно. Та өөрийнхөө талаар юу сурч мэдсэн бэ? Та ярилцлагынхаа үр дүнд юуг өөрчлөхөөр өдөөгдөж байна вэ?

Мөн Дэйл Г.Рэнландын “Зүрх сэтгэлийнхээ хүчирхэг өөрчлөлтийг хадгалах нь” захиасыг 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 112–114-өөс үзнэ үү.

Зураг
Орныхоо дэргэд залбирч буй охин

Бид Бурханд хандсанаар “зүрх сэтгэлийн өөрчлөлтийг” мэдэрдэг.

Алма 5:44–51

Би Аврагч, Түүний сургаалын тухай өөрийн гэсэн гэрчлэлийг Ариун Сүнсээр дамжуулан олж авч чадна.

Алма 5-д Алма Аврагчийн талаарх гэрчлэлээ хэрхэн олж авснаа тайлбарлахдаа, тэнгэр элчийг харснаа дурдаагүй (Мозая 27:10–17-г үзнэ үү). Алма үнэнийг хэрхэн өөрөө олж мэдсэн бэ? Та Алма 5:44–51-ээс олж мэдсэн зүйлсээ ашиглан, Есүс Христийн болон Түүний сургаалын тухай гэрчлэлтэй болох “жор” бичиж болох юм. Алмад ямар “найрлага” (сайн мэдээний үнэнүүд) болон “зааврууд” (үнэнийг эрэлхийлэхийн тулд бидний хийж болох зүйлс) байсан бэ? Та нар өөрсдийн эсвэл судар дээрх бусдын туршлагаас ямар “найрлага”-ыг болон “зааврууд”-ыг жордоо нэмж болох вэ?

Алма 7

“Та нар зөв шударгын замууд дээр буйг би ухамсарлаж байна.”

Заримдаа бид наманчлалд дуудагдах шаардлагатай байсан Зарахемлагийн хүмүүстэй адил байж болох юм (Алма 5:32). Заримдаа бид “зөв шударгын замууд дээр” (Алма 7:19) алхахыг хичээх Гидеоны хүмүүстэй илүү адилхан байж болно. Та нар Алмагийн Зарахемла дахь (Алма 5) захиастай төстэй юуг Гидеон дахь (Алма 7) захиаснаас нь олж авсан бэ? Та ямар ямар ялгаатай талуудыг ажиглан харж байна вэ? “Бурханы хаант улс тийш удирдах зам дээр” (Алма 7:19) үлдэхэд тань тусалж чадах Алмагийн заасан зүйлсийг хайж ол.

Зураг
Семинарын дүрс

Алма 7:7–16

Аврагч миний нүгэл, зовлон шаналал, зүдгүүрийг Өөр дээрээ авсан.

Зовлон зүдгүүр, асуудлыг тань хэн ч ойлгохгүй байна гэж хэзээ нэгэн цагт танд бодогдож байсан уу? Хэрэв тийм бол Алмагийн заасан үнэнүүд тус болно. Та уншиж байхдаа эдгээр шүлгийн Аврагчийн золиослолын зорилгуудын талаар зааж байгаа зүйлс дээр төвлөр. Та Аврагч ямар зовлон зүдгүүр туулсан бэ?, Тэр яагаад зовлон зүдгүүр туулсан бэ? гэх мэт гарчгийн доор Алма 7:7–16-аас (мөн Исаиа 53:3–5-ыг үзнэ үү) олж мэдсэн зүйлсээ жагсааж болно. Та Түүний зовлон зүдгүүр туулсан аль нэг үеийн тухай бодож чадах уу? Судрын зарим жишээг дурдвал: Матай 4:1–13; 26:55–56; 27:39–44; Марк 14:43–46; Лук 9:58. Та эдгээр шүлгээс жагсаалтдаа ямар нэг зүйл нэмж болохоор байна уу?

Нэг нь: Аврагч таны төлөө зовж шаналсанд итгэ. Гэхдээ Түүний зовлон зүдгүүр та нарын өдөр тутмын амьдралд хэрхэн өөрчлөлт гаргаж байна вэ? Есүс Христ танд хэрхэн тусалж мөн “дэмждэг” болохыг харуулсан хэдэн судрыг дурдъя. Үүнд: Инос 1:5–6; Мозая 16:7–8; 21:15; 24:14–15; 3 Нифай 17:6–7; Ифер 12:27–29; Сургаал ба Гэрээ 121:7–10. Та эдгээр шүлгээс юу сурч мэдсэн бэ? Тэр танд ямар ямар арга замаар туслахаар ирдэг вэ? Та хэзээ эдгээр тусламжийг мэдэрч байсан бэ?

Та байнга хэрэгтэй” эсвэл “Би Гэтэлгэгч амьдыг мэднэ” (Дуулал, д. 98, 70) зэрэг дуулал нь Аврагчийн дэмжлэгт талархах талархлаа өсгөхөд тусалж чадна. Эдгээр дууллын ямар үг хэллэг Түүний талаар мэдэрсэн мэдрэмжийг тань илэрхийлж байна вэ?

Есүс Христийн тухай гэрчил. Аврагчийн болон Түүний бурханлаг байдал, ач ивээл, хайрын тухай гэрчлэлээ хуваалцаж болох арга замуудыг авч үзээрэй. Та заадаг хүмүүстээ Түүний талаарх бодлоо хуваалцахад нь дэмжих асуултууд тавьснаар Түүний талаар гэрчлэхэд нь тэднийг урамшуулж чадна.

Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Хүүхдүүдэд заах санаа

Aлма 5:44–48

Би Ариун Сүнсээр дамжуулан өөрийн гэсэн гэрчлэлтэй болж чадна.

  • Хүүхдүүдэд гэрчлэлээ нэмэгдүүлж сурахад нь туслахын тулд та тэдэнд доор байгаа зургийг үзүүлж мөн бид амьтны үр төлд өсөж том болоход нь хэрхэн тусалдгийг тэднээс асуу. Та үүнийг гэрчлэлээ тордохтой хэрхэн холбож болох вэ? Бид гэрчлэлдээ ямар анхаарал тавих хэрэгтэй вэ? Тэдний гэрчлэл өсөж байгаа эсэхийг бид хэрхэн тодорхойлж чадах вэ?

    Зураг
    Хоёр хүү нялх амьтдын хамт

    Биднийг сайн мэдээг хүлээн авах үед шинэ амьдрал эхэлж байгаа мэт байдаг.

  • Алма хэрхэн Есүс Христийн талаар хүчтэй гэрчлэлтэй болсон бэ? Та хүүхдүүдтэй хамт Алма 5:44–46-г уншиж, энэ асуултын хариултыг олж болно. Танай хүүхдүүд гэрчлэлээ хүчирхэгжүүлэхийн тулд энэ долоо хоногт ямар нэг зүйл хийх төлөвлөгөө гаргаж болно.

Aлма 7:10–13

Аврагч миний нүгэл, шаналал, өвчнийг Өөр дээрээ авсан.

  • Хүүхдүүдэд Есүс Христ өөрсдөд нь анхаарч, тусалж чадна гэдгийг мэдэж авахад нь туслахын тулд та тэдэнд Алма 7:10–13-ыг ойлгоход нь хэрхэн тусалж болох вэ? Та тэднээс гунигтай, өвчтэй эсвэл өөрсдийг нь гуниглуулсан өөр ямар нэг асуудалтай байсан үеийнхээ тухай туршлагаас хуваалцахыг хүсэж болно. Хүмүүс тэднийг дээрдэхэд нь хэрхэн тусалж байсан бэ? Аврагч бас эдгээрийг туулсан гэдгийг гэрчлээд, таныг тайтгаруулж, танд тусалж байсан үеийнх нь тухай ярилц.

  • Та хүүхдүүдтэйгээ Алма 7:11–13-ыг унших үедээ Есүс Христийн бидний төлөө зовж шаналсан зүйлсийг хайж ол. Тэднийг хайж олсон үг хэллэгээрээ дараах өгүүлбэрийг гүйцээхэд урь. “Есүс надад туслахын тулд зовж шаналсан. Есүс бидний бэрхшээлийг ойлгодог гэдгийг мэдэх нь бидэнд хэрхэн тус болж чадах вэ? Бид Түүний тусламжийг хэрхэн хүлээн авах вэ? Есүс Христийн тухай гэрчлэлээ хуваалц.

Алма 5:14; 7:19–20

Есүс Христийг дагах нь намайг Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очиход туслах шулуун зам дээр байлгадаг.

  • Та Алма 5:14-ийг уншихдаа, хүүхдүүдийг толинд харуул (мөн энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг үзнэ үү). Аврагчийн дүр төрхийг царай төрхөндөө авна гэдэг нь юу гэсэн үг вэ?

  • Та хүүхдүүдэд сайныг сонгож сурахад нь туслахын тулд Тэнгэрлэг Эцэг рүү очих замын талаарх Алмагийн дүрслэлийг хэрхэн ашиглаж болох вэ? Та тэдэнд Алма 7:19–20-ийг уншиж өгч, тэднийг “муруй тахир замаар” болон шулуун замаар алхаж байгаагаар жүжигчлэн үзүүлэхэд урь. Зам дээр үлдэхэд мөн замаас гаргадаг сонголтуудын тухай бодож үзэхэд тэдэнд тусал. Та нар Есүсийн зургуудыг хамтдаа хараад, Тэнгэрлэг Эцэг Өөрт нь эргэн аваачих замыг бидэнд харуулахын тулд юу хийсэн талаар ярилцаж болно. “Би Есүс шиг байхыг хичээнэ” (Хүүхдийн дууны ном, 40) гэх мэт дуунаас хэдэн санаа авч болно.

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Зураг
Улаан нөмрөгтэй Есүс

Бидний Өмгөөлөгч, Жэй Брайнт Ворд