Ирээд, Намайг дага
9-р сарын 16–22: “Тэргүүнээ өргөгтүн мөн урамтай байгтун.” 3 Нифай 1–7


“9-р сарын 16–22: ‘Тэргүүнээ өргөгтүн мөн урамтай байгтун.’ 3 Нифай 1–7,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Мормоны Ном 2024 (2023)

“9-р сарын 16–22. 3 Нифай 1–7,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2024 (2023)

Зураг
Нифайчууд шөнө үгүй өдрийг нүдээр үзэв

Нэг өдөр, нэг шөнө, нэг өдөр, Хорхэ Кокко

9-р сарын 16–22: “Тэргүүнээ өргөгтүн мөн урамтай байгтун”

3 Нифай 1–7

Зарим талаараа энэ нь Есүс Христэд итгэгч байх хамгийн сайхан цаг үе байсан. Бошиглолууд гүйцэлдэж, хүмүүст өгөгдсөн агуу тэмдэг, гайхамшгууд Аврагч удахгүй төрнө гэдгийг илтгэж байлаа. Нөгөөтээгүүр, энэ нь бас итгэгчдийн хувьд сэтгэл түгшээсэн үе байв. Учир нь бүх гайхамшиг өгөгдсөөр байхад Аврагч төрөх “цаг нь өнгөрсөн” хэмээн үл итгэгчид зөрүүдэлсээр байв (3 Нифай 1:5). Тэр хүмүүс “уг нутаг даяар агуу самуун” (3 Нифай 1:7) дэгдээж, тэр ч бүү хэл лемен үндэстэн Самуелын бошиглосон шөнө үгүй өдөр болохгүй бол бүх итгэгчийг алах өдрийг товложээ.

Ийм хүнд нөхцөлд бошиглогч Нифай “өөрийн хүмүүсийн тусын тулд Бурхандаа хүчтэйгээр залбиран гуйв” (3 Нифай 1:11). “Тэргүүнээ өргөгтүн мөн урамтай байгтун; … ариун бошиглогчдынхоо амаар өөрийн яриулсан бүгдийг би гүйцэлдүүлэх болно” (3 Нифай 1:13) гэсэн Их Эзэний хариулт хавчлага дарамтад орсон эсвэл эргэлзэж тээнэгэлзсэн мөн гэрэл харанхуйг ялан дийлнэ гэдгийг мэдэх шаардлагатай байгаа хүн бүрд урам зориг өгдөг.

Гэр орон болон сүмд суралцах санаа

3 Нифай 1–7

Есүс Христийн сайн мэдээнд хөрвөгдөх нь тэвчээр, хүчин чармайлт шаарддаг.

3 Нифай 1–7-д Их Эзэнд хөрвөгдсөн болон хөрвөгдөөгүй хүмүүсийг дүрсэлсэн. Эдгээр бүлэг юугаараа ялгаатай вэ? Бодлоо цэгцлэхэд тань дараах хүснэгт тусалж болно.

Хөрвөлтийг сулруулсан зүйлс

Хөрвөлтийг хүчтэй болгосон зүйлс

3 Нифай 1:5-11

Бошиглогчдын үгсэд итгэхгүй байх, зөв шударга хүмүүсээр тохуурхах

Бошиглогчдын үгсэд итгэлтэй байж, тусламж хүсэж залбирах

3 Нифай 1:29-30

3 Нифай 2:1–3

3 Нифай 3:12–16

3 Нифай 4:8–10, 30–33

3 Нифай 6:13–18

3 Нифай 7:15–22

Судлах явцдаа хувийнхаа асуултыг тавь. Жишээ нь: Та энэ хүснэгтийг бөглөж байхдаа “Эндээс би ямар сургамж авч болох вэ?” зэрэг асуулт тавьж болох юм. Энэ нь Ариун Сүнснээс сүнслэг өдөөлт авахад урина.

3 Нифай 1:1-23

Зураг
seminary icon
Есүс Христийн ачаар би “зоригтой байж” чадна.

Тэнгэрлэг Эцэг таны амьдралд хэцүү, бүр аймшигтай мөчүүд тохиолдоно гэдгийг мэддэг. Гэвч Тэр таныг баяр баясгалантай байгаасай гэж хүсдэг. 3 Нифай 1:1–23-ыг уншаад, итгэлтэй нифайчуудын айж байсан шалтгаануудыг олж мэд. Их Эзэн тэдэнд “зоригтой байх” ямар шалтгааныг өгсөн бэ?

Аврагч “зоригтой бай” гэдэг үгийг хэд хэдэн удаа хэлсэн. Жишээ нь Матай 14:24–27; Иохан 16:33; Сургаал ба Гэрээ 61:36; 78:17–19 дээр ашигласан байдаг. Эдгээр урилгаас юу нь танд гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ? Та Аврагчийн эдгээр үгийг хэлсэн нөхцөл байдлыг ойлгохын тулд өмнөх болон дараах шүлгүүдийг нь уншиж болно. Жишээ болгон дээр Тэр хүмүүст айдсаа даван туулахад туслах ямар шалтгаан хэлсэн бэ? Тэрээр үүнийг таны төлөө хэрхэн хийсэн бэ?

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Баяр баясгалантай байж, сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэх нь” захиасыг судалж үзээрэй (2016 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 71-ийг үзнэ үү). Ерөнхийлөгч Нэлсон ямар ч нөхцөл байдалд баяр баясгалантай болох талаар танд юу зааж байна вэ? Ерөнхийлөгч Нэлсон төвлөрүүлэх гэдэг үгийг хэдэн удаа ашигласныг анзаар. Та камерын эсвэл дурангийн фокусыг Есүс Христ дээр төвлөрүүлэхтэй харьцуулж болох юм. Та Түүн дээр хэрхэн илүү их төвлөрч чадах вэ?

3 Нифай 1:4–21; 5:1–3

Их Эзэн Өөрийн цаг хугацаанд Өөрийн бүх үгийг гүйцэлдүүлнэ.

3 Нифай 1:4–7-г уншаад, хэрэв та эдгээр итгэгчийн нэг байсан бол ямар санагдах байсныг бодож үз. Тэд итгэлээ хүчтэй хэвээр байлгахын тулд юу хийсэн бэ? (3 Нифай 1:4–21, 5:1–3-ыг үзнэ үү). Самуелын үгс хэрхэн гүйцэлдсэн бэ? (3 Нифай 1:19–21-ийг үзнэ үү). Их Эзэн хэзээ амьдралд тань Өөрийн үгсийг биелүүлж байсан бэ?

3 Нифай 1:4–15; 5:12–26; 6:10–15; 7:15–26

Есүс Христийн шавь билээ би.

Мормон “Болгоогтун, Есүс Христийн шавь билээ би” (3 Нифай 5:13) хэмээн тунхаглажээ. Энэ үг таны хувьд ямар утга агуулгатай вэ? Есүс Христийн шавийн зан чанар, итгэл үнэмшил, үйлдлүүдийг хайн 3 Нифай 1:4–15; 5:12–26; 6:10–15; 7:15–26-г судлахыг бод.

Би Есүс шиг байхыг хичээнэ” дууг Хүүхдийн дууны номын д. 40-өөс үзнэ үү.

3 Нифай 2:11–12; 3:1–26

Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлэх үедээ би айх шаардлагагүй.

Дээрэмчдийн бүлэгтэй нифайчуудын тэмцэж байсан туршлага танд тулгарч буй сүнслэг аюул заналд тусалж болох сургамжуудыг агуулж байж болох юм. 3 Нифай 2:11–12; 3:1–26 дээрээс эдгээр сургамжийг хайж ол. Жишээ нь: Та нар 3 Нифай 3:2–10 дээрх Гидианхайн үгсийг давтаж, Сатаны таныг хуурахыг хичээдэг арга замуудтай харьцуулж болох юм. Та Лаконеусын үлгэр жишээнээс юу сурсан бэ?

Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Хүүхдүүдэд заах санаа

3 Нифай 1:4–15, 19–21

Есүс Христийг төрөхөд шинэ од гарч ирсэн.

3 Нифай 1:4–21

Бошиглогчдын үгс үргэлж гүйцэлддэг.

  • Та хүүхдүүдтэйгээ 3 Нифай 1:4–10-ыг уншихдаа, тэр үед амьдарч байсан итгэгчдийн нэг байх нь ямар санагдаж болох талаар ярилцахад тэднийг урь. Дараа нь тэд 11–15-р шүлгийн үлдсэн түүхийг уншихдаа “Энэ түүхээс миний авах сургамж бол …” гэсэн өгүүлбэрийг гүйцээх арга замуудыг санал болгож болох юм.

  • Хүүхдүүд тань Бурханы Өөрийн бошиглогчоор дамжуулан өгсөн амлалтуудаа гүйцэлдүүлж байсан цаг үеийн талаар бодоход тань тусалж болох юм. Тэд эдгээр түүхийн зургуудыг Сайн мэдээний уран зургийн цуглуулга (жишээ нь болгож, д. 7–8, 81-ийг үзнэ үү) дээрээс хайж олохдоо дуртай байж магадгүй. Бурханы амлалтууд хэрхэн гүйцэлдсэн гэх мэтчилэн эдгээр түүхийн талаар мэддэг зүйлсийг нь тэднээр хуваалцуул. 3 Нифай 1:20-ийг хамтдаа уншаад, эдгээр үнэний талаарх гэрчлэлээ хуваалцана уу.

3 Нифай 2:11–12; 3:13–14, 24–26

Бид хамтдаа цугларснаар илүү хүчирхэг болдог.

  • Нифайчуудын хамтдаа цугларсан шалтгааныг болон тэдэнд ирсэн адислалуудыг 3 Нифай 2:11–12, 3:13–14, 24–26 дээрээс олж мэдэхэд нь хүүхдүүдэд тусал. Өнөөдөр гэр бүлээрээ болон сүмд цугларах нь яагаад бидэнд чухал вэ?

  • Та нэгдмэл байдлын хүчийг заах ямар нэгэн үзүүлэнт хичээл мэдэх үү? Хүүхдүүд эхлээд нэг савааг, дараа нь боодол савааг хугалахаар эсвэл эхлээд нэг ширхэг цаасыг, харин дараа нь боодол цаасыг урахаар оролдож болно. Бид саваа эсвэл цаастай юугаараа адил вэ?

3 Нифай 5:12–26; 6:14; 7:15–26

Есүс Христийн шавь билээ би.

  • 3 Нифай 5:13-ыг хамт уншсаныхаа дараа “Есүс Христийн шавь билээ би” гэдэг үгсийг давтаж хэлэхэд хүүхдүүдийг урь. Есүс Христийн шавь байна гэдэг нь юу гэсэн үг болохыг мэдэж авахын тулд дараахаас заримыг нь хамтдаа унш. Үүнд: Хөрвүүлэгдсэн леменчүүд (3 Нифай 6:14), Мормон (3 Нифай 5:12–26-г үзнэ үү), мөн Нифай (3 Нифай 7:15–26-г үзнэ үү). Та нар “Би Есүс шиг байхыг хичээнэ” (Хүүхдийн дууны ном, 40–41) гэх мэт дуунаас санаа авч болох юм.

  • Цаасан дээр гараа тавьж, тойруулан зураад, хайчлахад нь хүүхдүүдэд тусал. Нэг талд нь “Есүс Христийн шавь билээ би” гэж бичээд, нөгөө талд нь шавь байхын тулд хийж чадах ямар нэгэн зүйлээ бичихэд тэднийг урь.

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Зураг
Нифайчууд шөнө үгүй өдрийг нүдээр үзэв

Өдөр, шөнө, өдөр, Волтэр Рэйн