Ирээд, Намайг дага
10-р сарын 21–27: “Илүү аз жаргалтай хүмүүс байх аргагүй.” 3 Нифай 27–4 Нифай


“10-р сарын 21–27: ‘Илүү аз жаргалтай хүмүүс байх аргагүй.’ 3 Нифай 27–4 Нифай,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Мормоны Ном 2024 (2023)

“10-р сарын 21–27. 3 Нифай 27–4 Нифай,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2024 (2023)

Зураг
Амилсан Есүс хүмүүст зааж байгаа нь

10-р сарын 21–27: “Илүү аз жаргалтай хүмүүс байх аргагүй”

3 Нифай 274 Нифай 1

Есүс Христийн сургаалууд нь зөвхөн бясалгаж бодоход сайхан гүн ухааны ойлголтоос хамаагүй чухал зүйл юм. Эдгээр нь Түүнтэй адил болоход бидэнд сүнслэгээр нөлөөлөх зорилготой. 4 Нифайн ном нь Аврагчийн сайн мэдээ хэрхэн хүмүүсийг бүрэн өөрчилж чаддагийг харуулдаг. Есүсийн богино тохинууллын дараа нифайчууд, леменчүүдийн хоорондох олон зуун жилийн зөрчилдөөн дууссан. Сөргөлдөөн, бардамналаараа алдартай хоёр үндэстэн нэгдэж, “Христийн хүүхдүүд” (4 Нифай 1:17) болж, “өөрсдийн дунд бүх зүйлийг нийтээр эзэмшиж” (4 Нифай 1:3) эхлэв. “Хүмүүсийн зүрх сэтгэлд орших Бурханы хайрын учир,” “Бурханы мутраар бүтээгдсэн бүх хүмүүсийн дунд илүү аз жаргалтай хүмүүс байх аргагүй” (4 Нифай 1:15–16) байжээ. Аврагчийн сургаал нифайчууд, леменчүүдийг ийнхүү өөрчилжээ. Тэдгээр нь таныг хэрхэн өөрчилж байна вэ?

Гэр орон болон сүмд суралцах санаа

3 Нифай 27:1–12

Есүс Христийн Сүм Түүний нэрээр нэрлэгдсэн.

Аврагчийн шавь нар уг нутаг даяар Түүний Сүмийг байгуулж эхлэх үед нэгэн асуулт гарч иржээ. Энэ нь зарим хүнд тийм ч чухал зүйл биш байж болох бөгөөд Сүмийг хэрхэн нэрлэвэл зохих талаарх асуулт байв (3 Нифай 27:1–3-ыг үзнэ үү). 3 Нифай 27:4–12 дээрх Аврагчийн хариултаас та уг нэрийн ач холбогдлын талаар юу ойлгож мэдсэн бэ?

Аврагч Өөрийн Сүмийн нэрийг (Сургаал ба Гэрээ 115:4 дээр) илчилсэн юм. Уг нэрийн үг бүрийг тунгаан бод. Биднийг өөрсдийнхөө хэн болох, юунд итгэх, хэрхэн үйлдэх ёстойг мэдэхэд эдгээр үг хэрхэн тусалдаг вэ?

Мөн Рассэлл М.Нэлсоны “Сүмийн зөв нэр” захиасыг 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулганы 84-р хуудаснаас үзнэ үү.

3 Нифай 27:10–22

Есүс Христийн Сүм Түүний сайн мэдээн дээр суурилдаг.

Аврагч Өөрийнх нь Сүм “[Өөрийнх нь] сайн мэдээн дээр тулгуурлах” (3 Нифай 27:10) ёстойг тайлбарласныхаа дараа Өөрийнх нь сайн мэдээ гэж юу болохыг тайлбарлан хэлсэн. Түүний 3 Нифай 27:13–22 дээр хэлсэн зүйлсийг та хэрхэн дүгнэх вэ? Энэ тодорхойлолтын дагуу Сүмийн хувьд мөн таны хувьд Түүний сайн мэдээн дээр суурилдаг гэдэг нь юу гэсэн үг вэ?

Сурч байгаа зүйлсээ бичиж тэмдэглэ. Аврагч шавь нартаа 3 Нифай 27:23–26 дээр юу гэж заасныг анзаар. Яагаад сүнслэг туршлагын талаар тэмдэглэл хөтлөх нь чухал вэ? Та нар Аврагчийн 3 Нифай дээрх тохинууллыг судалж байхдаа юуг тэмдэглэхээр сүнсээр өдөөгдсөн бэ?

3 Нифай 28:1–11

“Та нар юу хүсэх билээ?”

Хэрэв Аврагч шавь нараасаа асуусны адил “Та нар надаас юу хүсэх вэ?” гэж танаас асуувал та юу гэж хариулах байсан бэ? (3 Нифай 28:1). Та 3 Нифай 29–30-ийг уншиж байхдаа үүний талаар бод. Түүний асуултад өгсөн шавь нарын хариултаас зүрх сэтгэлийнх нь хүслийн талаар та юу мэдэж авдаг вэ? Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдарснаар таны хүсэл хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Сүмийн дууллууд ихэнхдээ чин сэтгэлийн хүслийг илтгэдэг бөгөөд “Илүү ариун байлгаач” (Дуулал, д. 66) дуулал үүний сайн жишээ юм. Таны чин хүслийг илтгэж буй ямар нэгэн дуулал олохыг бод.

3 Нифай 29–30

Мормоны Ном бол Бурханы хожмын үеийн ажил гүйцэлдэж байгаагийн тэмдэг юм.

Ямар нэг зүйл тохиох гэж байгааг мэдүүлж өгдөг шинж тэмдгүүдийн тухай бодож үз. Жишээ нь: Та бороо орох гэж байгааг эсвэл улирал солигдох гэж байгааг хэрхэн мэддэг вэ? 3 Нифай 29:1–3 дээр цэдэглэсний дагуу Бурханы Өөрийн хүмүүсийг цуглуулах ажил “аль хэдийн гүйцэлдэж эхэлснийг” (мөн 3 Нифай 21:1–7-г үзнэ үү) та хэрхэн мэддэг вэ? Та бас 3 Нифай 29:4–9 дээрх хүмүүсийн өнөө үед үгүйсгэж байсан зүйлсийг анзаарч болох юм. Мормоны Ном эдгээр зүйлд итгэх итгэлийг тань хэрхэн хүчирхэгжүүлдэг вэ?

4 Нифай 1:1–18

Зураг
семинарын дүрс
Есүс Христийн сургаалыг дагах нь эв нэгдэл, аз жаргал руу хөтөлдөг.

Аврагчийн айлчлалын дараах он жилүүдэд амьдарсан бол ямар байх байсан бол? 4 Нифай 1:1–18-ыг уншихдаа хүмүүсийн хүлээн авсан адислалуудыг жагсааж бичихийг бод. Та бас энэ адислагдсан амьдралд хүрэхэд нь тэдэнд тусалсан сонголтуудыг тэмдэглэж болох юм. Есүс тэдэнд зөв шударга сонголт хийхэд сүнсээр нөлөөлөх юуг заасан бэ? Энд 3 Нифай 11:28–30; 12:8–9, 21–24, 40–44; 13:19–21, 28–33; 14:12; 18:22–25 зэрэг хэдэн жишээг дурдсан ч та өөр жишээнүүд олж болно.

Та гэр бүл, тойрог, орон нутгийнхнаа илүү нэгдмэл, аз жаргалтай амьдрахад нь туслахын тулд юу хийж болохоо тунгаан бод. Бурханы бусад хүүхдийг хуваагдахаа больж, жинхэнэ “нэгдмэл” болоход нь туслахын тулд та юу хийж чадах вэ? Есүс Христийн ямар сургаал танд энэ зорилгодоо хүрэхэд тусалдаг вэ?

Харамсалтай нь, 4 Нифайд дүрсэлсэн Сионы нийгэм эцэстээ ёс бус болж унасан. Та 4 Нифай 1:19–49-ийг уншиж байхдаа, аз жаргал, эв нэгдэлд хүргэсэн хандлага, шинж чанаруудыг хайж ол. Эдгээр хандлага, зан байдлыг багасгахад туслахын тулд та юу хийж болох вэ?

Мөн Мосе 7:18-ыг болон Д.Тодд Кристоффэрсоны “Тогтвортой нийгэм” захиасыг 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 33-аас; Рэина И.Абуртогийн “Нэг санаагаар” захиасыг 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 95-аас тус тус үзнэ үү.

Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Хүүхдүүдэд заах санаа

3 Нифай 27:3–8

Би Есүс Христийн Сүмд харьяалагддаг

  • Есүс Христийн нэрийн ач холбогдлыг ойлгохын тулд хүүхдүүдтэйгээ нэрийнх нь талаар ярилц. Бидний нэр яагаад чухал вэ? Дараа нь 3 Нифай 27:3-ыг хамтдаа уншаад, Есүсийн шавь нарын тавьсан асуултыг хайж ол. Хүүхдүүддээ 3 Нифай 27:5–8-аас хариултыг олоход тусал. Сүмийн нэр яагаад чухал вэ?

  • Та хүүхдүүддээ гэр бүл, Хүүхдийн хэсэг гэх мэт харьяалагддаг өөр өөр бүлгийнхээ талаар бодоход нь тусалж болно. Бүлэг тус бүрд харьяалагдахын юу нь тэдэнд таалагддагийг асуу. Та нар “Есүс Христийн Сүм” (Хүүхдийн дууны ном, 48) дууллыг хамт дуулаад, та нар яагаад Аврагчийн Сүмд харьяалагддагтаа талархдаг тухайгаа ярилцаж болох юм.

3 Нифай 27:13–16

Есүс Христийн Сүм Түүний сайн мэдээн дээр суурилан баригдсан.

3 Нифай 27:30–31

Тэнгэрлэг Эцэг Өөрийнхөө хүүхдүүдийг Өөр дээр нь эргэн ирэхэд баясдаг.

  • Нэг нь нуугдаад, бусад нь түүнийг олох гэж хичээдэг тоглоом тоглохыг бод. Энэ нь алдагдсан хэн нэгнийг олох үед бидний мэдэрдэг баяр хөөрийн тухай ярилцахад хүргэж болно. 3 Нифай 27:30–31-ийг уншсаны дараа та нар “хэн ч … алдагдахгүй байж болохын тулд хүн бүрд Тэнгэрлэг Эцэгтээ ойртоход нь хэрхэн тусалж болох талаар ярилцаж болох юм.”

4 Нифай

Есүс Христийг дагах нь надад баяр баясгаланг авчирдаг.

  • Хүүхдүүддээ 4 Нифай дээр дүрсэлсэн хүмүүсийн аз жаргалын талаар сурахад нь туслахын тулд тэдэнд аз жаргалтай хүмүүсийн зургуудыг үзүүлж болно. Дараа нь та нарыг 2–3 болон 15–17-р шүлгийг (эсвэл “48-р бүлэг: Америк тив дэх амар амгалан,” Мормоны Номын түүхүүд, 136–137) хамт уншсаны дараа, тэд уг түүхэд аз жаргалд хүргэдэг ямар нэгэн зүйл гарах үед зураг руу зааж болно.

  • 4 Нифай 1:15–16-д заасан зүйлсийг давтахад нь хүүхдүүдэд туслахын тулд та хүмүүсийн бие биедээ уурладаг нөхцөл байдлуудыг тэдэнд танилцуулж болно. Хэрэв бидний зүрх сэтгэлд “Бурханы хайр” байвал нөхцөл байдал ямархуу байж болохыг жүжигчлэн үзүүлэхэд тэднийг урь.

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Зураг
Есүс нифай үндэстэн гурван шавьтайгаа ярилцаж байгаа нь

Христ гурван нифай шавийн хамт, Гари Л.Капп