Ирээд, Намайг дага
Хавсралт Г: Цуглааны хөтөлбөр—Аароны санваарын чуулгууд болон Залуу эмэгтэйчүүдийн ангиудад зориулав


“Хавсралт Г: Цуглааны хөтөлбөр—Аароны санваарын чуулгууд болон Залуу эмэгтэйчүүдийн ангиудад зориулав” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Мормоны Ном 2024 (2023)

“Хавсралт Г,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2024

Хавсралт Г

Цуглааны хөтөлбөр—Аароны санваарын чуулгууд болон Залуу эмэгтэйчүүдийн ангиудад зориулав.

Цуглааны огноо:

Цуглааныг хөтлөгч (ангийн эсвэл чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн):

Нээлт

Дуулал (сонголтоор):

Залбирал:

Залуу эмэгтэйчүүдийн эсвэл Аароны санваарын чуулгын уриаг давтана.

Хамтдаа зөвлөлд

Цуглааныг хөтлөн явуулж буй хүний удирдлаган доор анги эсвэл чуулга нь 5-10 минутыг аврал, өргөмжлөлийн ажлын үүргийн талаар хамтдаа зөвлөлдөхөд зарцуулна. Энэ бол ангийн эсвэл чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлд ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлаар эсвэл тойргийн өсвөр үеийн зөвлөлийн хурлаар авч хэлэлцсэн зүйлсийг шалгах боломжийг олгож буй явдал юм.

Хөтөлж буй хүн мөн дараах асуултуудаас нэг юм уу хэд хэдийг тавьж болно.

Сайн мэдээний дагуу амьдрах

  • Саяхны ямар туршлагууд бидний Есүс Христийн болон Түүний сайн мэдээний талаарх гэрчлэлийг хүчирхэгжүүлсэн бэ?

  • Бид Аврагчтай илүү ойр байхын тулд юу хийж байна вэ? Бид Түүнтэй илүү адил байхын тулд хэрхэн хичээж байгаа вэ?

  • Бид Сүнсний удирдамжийг амьдралдаа хэрхэн мэдэрдэг вэ?

Тусламж хэрэгтэй хүмүүсийг харж халамжлах

  • Бид хэнд туслахаар эсвэл үйлчлэхээр удирдагдаж байгаагаа мэдэрч байсан бэ? Бид тусламж хэрэгтэй хэн нэгэнд туслахаар бишопын зөвлөлөөс ямар даалгавар хүлээн авсан бэ?

  • Бид тулгарсан асуудлуудаа туулахад нь нэг нэгнээ хэрхэн дэмжиж чадах вэ?

  • Ойрын хугацаанд манай тойрогт хэн нэгэн шилжиж ирсэн үү эсвэл Сүмд нэгдсэн үү? Халуун дотно хүлээн авч буйг маань тэд мэдэрч болохын тулд бид тэдэнд хэрхэн тусалж болох вэ?

Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урих

  • Бурханы хайрыг мэдрэхэд нь бусдад туслахын тулд бид юу хийж чадах вэ?

  • Найзуудаа урьж оролцуулж болох ямар үйл ажиллагаа ойрын хугацаанд болох вэ?

  • Тойргийн өсвөр үеийнхний зөвлөлийн хурлаар сайн мэдээг хуваалцах ямар төлөвлөгөөг ярилцсан бэ? Манай чуулга, ангийнхан хэрхэн хамрагдаж болох вэ?

Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэх

  • Бидэнд өвөө эмээ, үеэлүүд гэх мэт гэр бүлийн гишүүдтэйгээ харилцаа холбоогоо сайжруулах ямар ямар арга зам байдаг вэ?

  • Бид ариун сүмийн ёслолуудыг нь гүйцэтгэх шаардлагатай өвөг дээдсийнхээ нэрсийг олохын тулд юу хийж байгаа вэ? Бид өвөг дээдсийнхээ нэрсийг олоход нь бусдад туслахын тулд юу хийж болох вэ?

  • Бид ариун сүмийн ажилд хувиараа, ангиараа эсвэл чуулгаараа хэрхэн илүү утга учиртай оролцож чадах вэ?

Хамтдаа суралц

Насанд хүрсэн удирдагч эсвэл чуулгын/ангийн аль нэг гишүүн энэ долоо хоногийн Ирээд, Намайг дага унших хэсэгтэй холбоотой зааврыг удирдан явуулна. Тэрээр Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав гарын авлага дээрх судлах санаануудыг ашиглана. дүрстэй судлах санаа нь семинарын ангид нийцсэн байдаг бөгөөд ялангуяа өсвөр үеийнхэнд хандсан байдаг. Гэхдээ судлах санаануудаас алиныг нь ч ашиглаж болно. Цуглааны энэ хэсэгт ерөнхийдөө 35-40 минут зарцуулна.

Хаалт

Хурал цуглааныг хөтлөн явуулж буй хүн:

  • Заагдсан зарчмуудын талаар гэрчлэлээ хуваалц.

  • Анги/чуулгаараа бүлгээрээ эсвэл хувиараа сурсан зүйл дээрээ хэрхэн үйлдэж болох талаар ярилц.

Залбирал: