Ирээд, Намайг дага
12-р сарын 30-аас 1-р сарын 5. Мормоны Номын удиртгал хуудаснууд: “Есүс Христийн бас нэгэн гэрээ”


“12-р сарын 30-аас 1-р сарын 5. Мормоны Номын удиртгал хуудаснууд: ‘Есүс Христийн бас нэгэн гэрээ,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн болон гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“12-р сарын 30-аас 1-р сарын 5. Мормоны Номын удиртгал хуудаснууд,” Ирээд, Намайг дага—Хувь хүн болон гэр бүлүүдэд зориулав: 2020

Зураг
Алтан ялтаснууд

12-р сарын 30-аас 1-р сарын 5

Мормоны Номын удиртгал хуудаснууд

“Есүс Христийн бас нэгэн гэрээ”

Та 1 Нифайн өмнөх хуудаснуудыг эхлээд унших юм бол энэ нь Мормоны Номоос суралцах явцыг тань баяжуулна. Та гэрчлэлийг тань хүчирхэгжүүлсэн ямар зүйлийг олж мэдсэн бэ?

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

1 Нифайн 1 -р бүлэг рүү орохоос өмнө Мормоны Ном бол энгийн ном биш гэдэг нь танд тодорхой болно. Энэ номын удиртгал хуудаснуудад тэнгэр элчүүдийн айлчлал, толгодын бэлд хэдэн зуун жилийн туршид булагдсан байсан эртний цэдгүүд, ердийн нэгэн фермер уг цэдгийг Бурханы хүчээр орчуулсан зэрэг өөр бусад номонд байдаггүй түүхийг өгүүлсэн байдаг. Мормоны Ном бол зөвхөн эртний америкчуудын соёл иргэншлийн түүх биш юм. Энэ ном “үүрдийн сургаалыг бүрнээр” нь агуулдаг (Мормоны Номын удиртгал) ба хэрхэн бичиж үлдээх, хадгалан хамгаалах, бидний энэ үед авчрах боломжтой болгох зэрэг урагш авчрах ажлыг Бурхан Өөрийн биеэр удирдан залсан билээ. Та энэ жил Мормоны Номыг уншиж, үүний талаар залбирч, сургаалыг нь амьдралдаа хэрэгжүүлснээр уг номын хүчийг амьдралдаа урин авчирч, “энэ нь [миний] нүдэнд гайхамшигт болой” хэмээн Гурван гэрчийн гэрчлэлдээ өгүүлсний адил хэлэх болно.

Зураг
хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Мормоны Номын эхний хуудас

Мормоны Ном Есүс Христэд итгэх итгэлийг маань хүчирхэгжүүлж чадна.

Мормоны Номын эхний хуудас нь зөвхөн гарчиг бус, харин үүнээс илүү мэдээллийг өгдөг. Эдгээрийн дотор ариун цэдгийн хэд хэдэн зорилгыг өгсөн байдаг. Эдгээр зорилгыг олоод, дараа нь Мормоны Номыг энэ жил судлахдаа уг зорилгуудад хүрэхэд туслах судрын хэсгүүдийг бичиж тэмдэглэ. Жишээлбэл, ямар судрын хэсэг “Есүс бол Христ, Мөнхийн Бурхан” гэдэгт итгэхэд тань тусалдаг вэ?

Мормоны Номын удиртгал

Мормоны Ном нь “авралын төлөвлөгөөг тоймлон” өгдөг.

Авралын төлөвлөгөө бол хүүхдүүдээ Өөрийн адил өргөмжлөн, мэдэрч буй баяр баясгаланг нь мэдрэхэд туслах Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө юм (2 Нифай 2:25–26-г үзнэ үү). Есүс Христийн Цагаатгал энэ төлөвлөгөөг боломжтой болгодог ба Бурханы өгсөн сургаал, ёслол, гэрээ, зарлиг бүр энэхүү төлөвлөгөөг гүйцэлдүүлэхэд туслах зорилготой.

Хэрэв та авралын төлөвлөгөөг ойлгохыг хүсвэл үүнд Мормоны Номоос өөр тусалж чадах ном үгүй. Энэ номонд Бурханы төлөвлөгөөг өөр өөр нэр ашиглан 20 -оос дээш удаа дурдсан байдаг. Энэ жил суралцахдаа Бурханы төлөвлөгөөг хэзээ дурдаж эсвэл эш татаж байгааг мөн Мормоны Номонд үүний талаар юу гэж хэлж байгааг анзаарна уу.

Хийж эхлэхэд тань туслах үйл ажиллагааг доороос үзнэ үү. Дараах судрын хэсгүүдийг уншаад, Бурханы төлөвлөгөөний өөр өөр нэрийг жагсааж бич. Үүнд: 2 Нифай 9:13; 11:5; Алма 12:32–34; 24:14; 41:2; 42:15–16. Эдгээр нэр Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний тухай танд ямар мэдээлэл өгч байна вэ?

Гурван гэрчийн гэрчлэл”; “Найман гэрчийн гэрчлэл

Би Мормоны Номын гэрч болж чадна.

Хэдийгээр та Гурван гэрч эсвэл Найман гэрчийн адил алтан ялтаснуудыг хараагүй ч гэсэн Мормоны Ном үнэн гэдгийг Ариун Сүнс танд гэрчилж чадна. Тэдний гэрчлэл таны гэрчлэлийг хэрхэн хүчирхэгжүүлдэг вэ? Та Мормоны Номын талаар мэдэх зүйлээ хэрхэн “дэлхийнхэнд гэрчлэхээр, дэлхийд [өөрийн нэрийг] үлдээж” болох вэ? (“Гурван гэрчийн гэрчлэл”).

Бошиглогч Иосеф Смитийн гэрчлэл

Мормоны Номыг урагш авчирсан нь гайхамшиг байсан юм.

Хэрэв хэн нэгэн танаас Мормоны Ном хаанаас гарч ирсэн бэ гэж асуувал та юу гэж хариулах вэ? Мормоны Номыг урагш авчрах явдлыг Их Эзэн өөрийн гараар удирдсан гэдгийг та хэрхэн тайлбарлах вэ? Мормоны Ном урагш гарч ирснийг Иосеф Смит хэрхэн тайлбарласан бэ?

Бошиглогч Иосеф Смитийн гэрчлэл

Мормоны Ном хэрхэн орчуулагдсан бэ?

Мормоны Ном “Бурханы бэлэг болон хүчээр” орчуулагдсан. Орчуулгын ажлын гайхамшигт үйл явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл бидэнд байхгүй. Гэхдээ бид Иосеф Смит нь Урим, Туммим гэх хоёр тунгалаг чулуу мөн үзмэрч гэх бас нэгэн чулуу болох Бурханы бэлдэж өгсөн хэрэгслийн тусламжийг хүлээн авсан үзмэрч байсан гэдгийг мэднэ. Иосеф эдгээр чулуунаас ялтсан дээрх бичиглэлийн англи хэл дээрх орчуулгыг хардаг байсан ба түүнийг чанга унших үед бичээч бичиж авдаг байв. Энэхүү ариун нандин ажлын орчуулгын явцад Бурханы хүч мэдрэгдэж байсныг Иосефын бичээч байсан бүх хүн гэрчилсэн юм.

Мөн “Book of Mormon Translation,” Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.

Зураг
гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Энд хэд хэдэн санааг дурдав.

Мормоны Номын эхний хуудас

Гэр бүлийнхэн тань “Есүс бол Христ” хэмээх итгэлийг нь хөгжүүлсэн Мормоны Номын шүлгүүдийн жагсаалт гаргаж, жилийн туршид дээр нь нэмж болно. Энэ нь мөн “Хэзээ, хаана цугларч, Мормоны Номоос унших вэ?” гэсэн Мормоны Номоос унших гэр бүлийн төлөвлөгөөгөө гаргахад тохиромжтой цаг байж болох юм. Гэр бүлийн гишүүн бүр үүнд хэрхэн оролцох вэ? Нэмэлт тусламж авахын тулд энэхүү эх сурвалжийн эхэнд байх “Гэр бүлээрээ судар судлах үйл явцыг сайжруулах санаанууд” хэсгийг үзнэ үү.

Мормоны Номын удиртгал

Тулгуур чулуу гэдэг нь бусад чулууг холбон тогтоодог аркны дээд талын шаантаг хэлбэрийн чулуу юм. Мормоны Ном бол “манай шашны тулгуур чулуу” юм гэдгийг ойлгоход гэр бүлийнхэндээ туслахын тулд та дээрээ тулгуур чулуутай арк барьж эсвэл зурж болно. Тулгуур чулууг авбал яах вэ? Хэрэв бидэнд Мормоны Ном байгаагүй бол юу болох байсан бэ? Бид хэрхэн Мормоны Номыг Есүс Христэд итгэх итгэлийнхээ тулгуур чулуу болгож болох вэ?

Зураг
Тулгуур чулуугаар нэгтгэсэн чулуун арк

Мормоны Ном бол манай шашны тулгуур чулуу юм.

Гурван гэрчийн гэрчлэл”; “Найман гэрчийн гэрчлэл

Гэр бүлийн тань гишүүд Мормоны Номын тухай гэрчлэлээ бичээд, нэрээ тавьж, бусадтай хэрхэн гэрчлэлээ хуваалцаж болох арга замынхаа талаар бодож болно.

Бошиглогч Иосеф Смитийн гэрчлэл

Бурхан Мормоны Номыг урагш авчрахад гар бие оролцсон гэсэн ямар нотолгоог бид Иосеф Смитийн түүхээс олж хардаг вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Бошиглогчийн амлалт. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Та нарыг [Мормоны Номоос] судалж байгаа зүйлийнхээ талаар эргэцүүлэн бодох үед тэнгэрийн цонх нээгдэн, та нар асуултуудынхаа хариултыг болон хувийнхаа амьдралд удирдамж хүлээн авах болно гэдгийг амлая” хэмээн хэлсэн (“Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?Ensign, Nov. 2017, 62–63 эсвэл 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 55–63).

Зураг
Иосеф алтан ялтаснуудыг Моронайгаас хүлээн авч байгаа нь

Моронай алтан ялтаснуудыг өгч байгаа нь, Гари Л.Капп