Ирээд, Намайг дага
Бошиглогдсон амлалтууд


“Бошиглогдсон амлалтууд,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“Бошиглогдсон амлалтууд,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2020

Бошиглогдсон амлалтууд

Мормоны Номыг судлах нь таныг өөрчилнө. Энэ нь таны гэр бүлийг ч гэсэн өөрчилнө. Хожмын үеийн бошиглогчид Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм сэргээгдсэн цагаас хойш Мормоны Номын хүчийн талаар амлалтуудыг өгсөөр ирсэн. Дараах мэдэгдлүүдийг тунгаан бодож, тогтмол эргэн харж бай. Эдгээр адислалын алийг нь та хүлээн авахыг хүсэж байна вэ? Мормоны Номыг уншихдаа эдгээр адислал амьдралд тань хэрхэн биеллээ олсныг бичиж тэмдэглэн, бусадтай хуваалцах талаар бод.

Бошиглогч Иосеф Смит: “Би ах нарт хэлсэнчлэн Мормоны Ном бол энэ дэлхий дээрх бусад бүх номноос хамгийн зөв нь, мөн манай шашны тулгуурын чулуу, түүнчлэн бусад ямар ч номноос илүүгээр, үүний зааврыг мөрдсөнөөр хүмүүн Бурханд илүү ойртох болой” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 75).

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон: “Мормоны Ном бидэнд зөвхөн үнэнийг заадаг төдийгүй энэ ном үнэн гэдгийг батлан харуулдаг. Мормоны Ном үнэхээр Христийн тухай гэрчилдэг ч энэ нь үүнээс илүү ихийг гэрчилдэг. Бас үүнээс ч илүү зүйл бий. Таныг энэ номыг нягт няхуур судалж эхлэх тэр мөчөөс эхлэн та нарын амьдрал руу урсан орох хүч энэ номд байдаг. Та нар уруу таталтыг сөрөн зогсох агуу хүчийг олох болно. Та нар хууран мэхлэгдэхээс зайлсхийх хүчийг олно. Та нар давчуу бөгөөд нарийн зам дээр үлдэх хүчийг олно. Судруудыг “амьдралын үгс” (С ба Г 84:85) гэж нэрлэдэг ба Мормоны Номын тухайд энэ нь хамгийн үнэн билээ. Эдгээр үгээр өлсөж, цангадаг болсон үед та улам илүү хангалуун сайхан амьдралыг олж авах болно” (Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson [2014], 141).

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли: “Ах, эгч нар аа, та нар өмнө нь Мормоны Номыг хэдэн удаа уншсанаас үл хамааран энэ номыг залбирч унших юм бол таны зүрх сэтгэлд Их Эзэний Сүнс илүү ихээр ирж, Түүний зарлигуудад дуулгавартай алхах хүчирхэг шийдвэр гаргаж, Бурханы Хүүгийн бодит амьд байдаг тухай бөх бат гэрчлэлтэй болно гэдгийг би та нарт ямар ч эргэлзээгүйгээр амлаж байна” (Teachings of Presidents of the Church: Gordon B. Hinckley [2016], 233).

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Хайрт ах, эгч нар аа, та нар өдөр бүр Мормоны Номыг залбирч судалбал өдөр бүр илүү сайн шийдвэр гаргадаг болно гэдгийг би амлаж байна. Та нарыг судалж байгаа зүйлийнхээ талаар эргэцүүлэн бодох үед тэнгэрийн цонх нээгдэн, та нар асуултуудынхаа хариултыг болон хувийнхаа амьдралд удирдамж хүлээн авах болно гэдгийг амлая. Та нар өдөр болгон Мормоны Номд өөрсдийгөө эзэмдүүлбэл порнограф, биднийг хэврэг болгох өөр бусад донтолтын салдаггүй тахлын эсрэг мөн тухайн өдрийн хилэнцийн эсрэг дархлаатай болох боломжтой гэдгийг би амлаж байна” (“Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?Ensign, Nov. 2017, 62–63 эсвэл 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 58).