Ирээд, Намайг дага
3-р сарын 30-аас 4-р сарын 12. Христийн амилсны баяр: “Тэр жигүүрэндээ анагаах чадлыг эзэмдэн … босох болно”


“3-р сарын 30-аас 4-р сарын 12. Христийн амилсны баяр: ‘Тэр жигүүрэндээ анагаах чадлыг эзэмдэн … босох болно,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн болон гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“3-р сарын 30-аас 4-р сарын 12. Христийн амилсны баяр,” Ирээд, Намайг дага—Хувь хүн болон гэр бүлүүдэд зориулав: 2020

Зураг
Амилсан Христ төлөөлөгчдийнхөө хамт

Христ ба төлөөлөгчид, Дэл Парсон

3-р сарын 30-аас 4-р сарын 12

Христийн амилсны баяр

“Тэр жигүүрэндээ анагаах чадлыг эзэмдэн … босох болно”

Христийн амилсны баярын өдрийн өмнөх өдрүүдэд хувиараа болон гэр бүлээрээ судраас суралцахдаа Мормоны Ном дээрх Есүс Христийн амьдрал, үхэл, амилалт, цагаатгагч хүчийн талаарх хүчирхэг гэрчлэл дээр төвлөрөх талаар бодож үз.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Эртний төлөөлөгчид Есүс Христийн тухай болон Түүний Амилалтын талаарх гэрчлэлээ зоригтой хуваалцдаг байсан. Библид цэдэглэгдсэн тэдний үгсийн улмаас олон сая хүн Есүс Христэд итгэж, Түүнийг дагахыг хичээдэг. Хэрэв Есүс Христ бүх дэлхийн Аврагч юм бол яагаад Түүнийг нүдээрээ харсан хүмүүс жижигхэн хэсэг газарт оршдог, гарын арван хуруугаар тоологдохоор цөөхөн байгаа юм бол гэж зарим нь бодож байж болох юм.

Мормоны Ном нь Есүс Христ бол дэлхийн Аврагч ба “өөрийгөө бүх үндэстнүүдэд үзүүл[ж]” (Мормоны Номын эхний хуудас) Өөрт нь ирдэг бүхэнд авралыг өгөх болно гэдгийн өөр нэгэн гэрч болон зогсдог. Түүнчлэн энэхүү хоёр дахь гэрч нь аврал гэж юу болохыг тодотгодог. Ийм л учраас ирээдүйн үр удмынхан нь мөн адил “Христийг мэд[эж], … түүний сүр жавхланг хүлээн авах найдлага[тай]” байгаасай хэмээн Нифай, Иаков, Мормон болон бусад бүх бошиглогч “эдгээр үгсийг ялтсууд дээр сийлэхээр хичээнгүйлэн” хөдөлмөрлөсөн юм (Иаков 4:3–4). Христийн амилсны баярын энэхүү өдрүүдээр, Христийн Цагаатгалын хүч нь нийтийн болон хувийн чанартай буюу бүхэл дэлхийг болон таныг мөн аль алиныг нь гэтэлгэх хүчтэй болохыг гэрчилсэн Мормоны Номон дахь гэрчлэлүүд дээр төвлөр.

Зураг
хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

2 Нифай 9:6–15, 22; Алма 11:41–45; 40:21–23; 3 Нифай 26:4–5

Есүс Христ амилсан учраас бүх хүн амилна.

Христийн амилсны баяраар Христийн Амилалтын талаар тунгаан бодох нь уламжлал боловч амилах гэдэг нь чухамхүү юу гэсэн утгатай вэ? Мормоны Ном амилалтын талаар ямар ямар ойлголт өгдөг вэ? Та Христийн амилсны баярыг тэмдэглэхдээ 2 Нифай 9:6–15, 22; Алма 11:41–45; 40:21–23 болон 3 Нифай 26:4–5 дээрээс олсон амилалтын талаарх үнэнээ жагсаан бичиж болно. Та бас яагаад эдгээр үнэнийг нэг бүрчлэн мэдэх нь чухал болох талаар бичиж тэмдэглэж болно.

Та мөн Амилалтын талаарх үнэнийг Эцсийн шүүлтийн талаарх үнэнтэй хамт ихэвчлэн заадаг болохыг анзаарч болох юм. Энэ нь авралын төлөвлөгөөн дэх Амилалтын ач холбогдлын талаар юу зааж байгааг тунгаан бод.

Түүнчлэн Лук 24:36–43; Үйлс 24:15; 1 Коринт 15:12–23-ыг үзнэ үү.

Мозая 3:7; 15:5–9; Алма 7:11–13

Есүс Христ миний нүгэл, зовлон шаналал, сул дорой байдлыг Өөр дээрээ авсан.

Библи нь Есүс Христ бидний нүглийн төлөө цовдлогдсон гэдгийг тодорхой заадаг. Гэхдээ Мормоны Ном нь Христийн золиослол, зовлон шаналлын талаарх бидний ойлголтыг чухал арга замаар өргөжүүлэн тэлдэг. Та эдгээр сургаалын заримыг нь Мозая 3:7; 15:5–9 болон Алма 7:11–13-аас олж болно. Та эдгээр хэсгийг уншиж дууссаныхаа дараа олж мэдсэн зүйлээ доорхтой адил хүснэгтэд бичих талаар бодож үз.

Аврагч юуг тэвчин туулсан бэ?

Тэр яагаад зовж шаналсан бэ?

Энэ нь миний хувьд яана гэсэн үг вэ?

Аврагч юуг тэвчин туулсан бэ?

Тэр яагаад зовж шаналсан бэ?

Энэ нь миний хувьд яана гэсэн үг вэ?

Мөн Исаиа 53; Еврей 4:14–16-г үзнэ үү.

Зураг
Христ Гетсеманийн цэцэрлэгт залбирч байгаа нь

Гетсемани, Майкл  Т.Малм

Moзая 5:1–2; 27:8–28; Aлма 15:3–12; 24:7–19

Есүс Христийн Цагаатгал намайг цэвэршүүлэн, төгс төгөлдөр болоход тусалдаг.

Мормоны Ном бол ерөнхийдөө Есүс Христийн Цагаатгалын ачаар өөрчлөгдсөн хүмүүсийн цэдэг гэж хэлж болно. Үнэндээ Аврагчийн хүч итгэлийнх нь дагуу тэдэн дээр ажиллаж, агуу их өөрчлөлтийг авчрахаас өмнө тэдний зарим нь асар том нүгэл үйлдсэн байсан ба бүр Бурханы хүмүүсийн дайсан байсан юм. Та эдгээр үйл явдлын заримыг Мозая 5:1–2; 27:8–28; Алма 15:3–12; 24:7–19-өөс уншиж мөн судлах өөр жишээнүүдийг бодож болно. Та эдгээр үйл явдлаас ямар нийтлэг зүйлийг ажиглаж байна вэ? Та ямар ялгаатай талуудыг ажиглан харж байна вэ? Эдгээр түүх Аврагчийн Цагаатгал өөрийг тань хэрхэн өөрчилж чадах талаар танд юу зааж байна вэ?

Түүнчлэн Алма 5:6–14; 13:11–12; 18; 19:1–16; 22:1–26; 36:16–21; Ифер 12:27; Моронай 10:32–33-ыг үзнэ үү.

Зураг
гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Христийн амилсны баярыг гэр бүлийнхэнтэйгээ тэмдэглэхдээ Аврагч болон Түүний Цагаатгал, Амилалтын талаар хамтдаа суралцаж болох арга замыг ол. Энд хэд хэдэн санааг дурдав.

3 Нифай 1117

Ялангуяа Амилсан Аврагч Америк тивд зочилсон тухай түүхийг Христийн амилсны баяраар судлах нь нэн чухал болохыг зарим гэр бүл олж мэдсэн. Түүний шархыг (3 Нифай 11:14–15-ыг үзнэ үү) мэдрэх нь ямар болохыг эсвэл адислагдсан хүүхдүүдийн нэг байх (3 Нифай 17:21) нь ямар болохыг төсөөлөн бодоход гэр бүлийнхээ гишүүдийг урамшуулан дэмж. Энэ түүх бидний Аврагчийн Амилалтад талархах талархлыг хэрхэн гүнзгийрүүлж байна вэ? Энэ түүхийг харуулсан зургийг энэхүү тоймд хавсаргасан. Өөр зургуудыг ChurchofJesusChrist.org дээрээс олж болно. Гэр бүлийн гишүүд тань уншсан зүйлээ зурахдаа дуртай байж магадгүй.

Ерөнхий чуулганы захиасууд

Энэ жилийн 4-р сарын Ерөнхий чуулган дэлхийн олон оронд Христийн мэндэлсний баярын өмнөх долоо хоногт болж өнгөрсөн. Ерөнхий чуулганы захиасыг сонсох нь гэр бүлийнхэнд тань Христийн амилсны энэ баяраар Аврагч дээр анхаарлаа төвлөрүүлэхэд тусалж болно. Жишээлбэл, та гэр бүлийнхээ гишүүдийг Есүс Христийн тухай болон Түүний амилалтын талаарх захиасуудыг, ялангуяа Есүс Христийн онцгой гэрчүүд болох төлөөлөгчдийн Ерөнхий чуулган дээр хэлсэн захиасыг сонсоход урьж болно. Дараа нь та тэдгээр захиасыг хамтдаа авч үзэн, Аврагчийн талаарх гэрчлэлээ хүчирхэгжүүлэх сургаалуудыг тодорхойлж болох юм.

Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл

Гэр бүлээрээ “Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл” (Ensign эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, нүүрэн хуудасны дотор тал мөн ChurchofJesusChrist.org-ыг үзнэ үү) уншаад, хүн бүрийг энэ гэрчлэлээс Христийн амилсны баяртай холбоотой захиас сонгож, бусадтай хуваалцахад урь. Жишээлбэл, та нар олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, гэрийнхээ хаалга, цонхон дээр тавих зурагт хуудас зэргийг хийж болно.

Видео бичлэг: Христийн онцгой гэрчүүд

ChurchofJesusChrist.org болон Gospel Library аппликэйшн дээр Христийн онцгой гэрчүүд нэртэй цуврал видео байгаа. Энд Тэргүүн Зөвлөл ба Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн бүр Есүс Христийн талаарх гэрчлэлээ хуваалцаж байгаа видео бичлэг орсон. Гэр бүлийнхэн тань нэг эсвэл түүнээс олон видео бичлэг үзээд, тэдгээр нь Аврагчийн бидний төлөө хийсэн зүйлийн талаар юу зааж байгаа талаар ярилцаж болно.

Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Заах чадвараа сайжруулах

Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдар. “[Эцэг эхийн] хувьд та нарын хийж чадах хамгийн чухал зүйл бол бүхий л зүрх сэтгэлээрээ сайн мэдээний дагуу амьдрах явдал юм. Энэ нь Ариун Сүнсний нөхөрлөлийг хүлээн авах хамгийн сайн арга зам мөн. Та төгс байх шаардлагагүй ба хамгийн сайнаараа хийхээр хичээнгүйлэн хичээж зүтгэн, Аврагчийн Цагаатгалаар дамжуулан өршөөл хүлээн авахыг эрэлхийлэх ёстой. (Аврагчийн арга барилаар заах нь, 13–14-ийг үзнэ үү.)

Зураг
Христ нифайчуудтай уулзаж байгаа нь

Христ нифайчуудтай хамт байгаа нь, зургийг Бэн Совардс