Ирээд, Намайг дага
3-р сарын 30-аас 4-р сарын 12. Христийн амилсны баяр: “Тэр жигүүрэндээ анагаах чадлыг эзэмдэн … босох болно”


“3-р сарын 30-аас 4-р сарын 12. Христийн амилсны баяр: ‘Тэр жигүүрэндээ анагаах чадлыг эзэмдэн … босох болно,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“3-р сарын 30-аас 4-р сарын 12. Христийн амилсны баяр,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2020

Зураг
Амилсан Христ төлөөлөгчдийнхөө хамт

Христ ба төлөөлөгчид, Дэл Парсон

3-р сарын 30-аас 4-р сарын 12

Христийн амилсны баяр

“Тэр жигүүрэндээ анагаах чадлыг эзэмдэн … босох болно”

Таныг энд болон Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагад санал болгосон судруудыг унших үед Христийн амилсны баярын ням гарагт Аврагчийн хайрыг мэдрэхэд нь хүүхдүүдэд туслахын тулд юун дээр төвлөрөх хэрэгтэйг мэдэхэд Сүнс танд туслах болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Христийн амилсны баяраар Аврагчийг санахын тулд өөрийн хийдэг зүйлсийн талаар хүүхдүүдэд ярьж өгч болно. Тэднийг хийдэг зүйлээ хуваалцахад урь.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

1 Нифай 11:27; Мозая 3:5; 15:7; Хиламан 14:16–17

Мормоны Номын бошиглогчид Есүс Христийг ирнэ гэдгийг мэдэж байсан.

Есүс Христийн зорилго болон дэлхий дээрх тохинууллын талаар Мормоны Номонд бошиглогчид юу гэж заасныг сурах нь хүүхдүүдийн Түүнд итгэх итгэлийг батжуулахад тусална.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Аврагчийн баптисм хүртэж, бусдыг эдгээж, цовдлогдож мөн амилсан биетэй байгаа зургуудыг үзүүл (энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудас юм уу Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 35, 41, 5759-ийг үзнэ үү). Зураг бүр дээр юу болж байгааг ярьж өгөхийг хүүхдүүдээс хүс. Есүсийг дэлхий дээр ирэхээс олон жилийн өмнө Бурхан Мормоны Номын бошиглогчдод эдгээр зүйлийг гүйцэлдүүлнэ гэдгээ илчилсэн гэдгийг тайлбарла. 1 Нифай 11:27; Мозая 3:5; 15:7 ба Хиламан 14:16–17-г уншин, эдгээр судрыг хамаарах зурагтай нь холбоход хүүхдүүдэд тусал.

  • Хүүхдүүдийг энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсан дээрээ ажиллаж байх үед зурган дээрх бошиглогчдын тухай болон тэд Есүс Христийн талаар юу заасан тухай ярь. Есүс Христийн бидний төлөө хийсэн зарим гайхалтай зүйлийн талаар хүүхдүүдтэй хуваалц.

3 Нифай 11:1–17

Есүс Христ амилсан.

Амилсан Аврагчийг Иерусалимд харсан хүмүүсээс гадна, Америкт үзэгдэхэд нь мянга мянган хүн харсан гэдгийг хүүхдүүдэд заа.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Аврагчийн үхэл ба Амилалтын зургуудыг үзүүл. Эдгээр үйл явдлын талаар мэддэг зүйлээсээ хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Шаардлагатай бол, эдгээр түүхийг хүүхдүүдэд ярьж өгөхийн тулд “53-р бүлэг: Есүс цовдлогдсон нь” ба “54-р бүлэг: Есүс амилсан нь” (Шинэ Гэрээний түүхүүд, 136–138, 139–144 юм уу ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видео бичлэг)-ыг ашигла.

  • Сайн мэдээний уран зургийн цуглуулга юм уу Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав дээрх зургуудыг ашиглан, 3 Нифай 11:1–17 дахь амилсан Аврагчийн Америкт айлчилсан тухай түүхийг хүүхдүүдэд ярьж өг. Уг түүхийг хэд хэдэн удаа давтан ярихдаа хүүхдүүдээр өөртөө туслуул. Хүүхдүүдэд гүн сэтгэгдэл төрүүлж болох нарийн тодорхой хэсгүүдийг онцол. Ялангуяа Есүс загалмай дээр нас барсан хэдий ч хүмүүс Түүний амилсан байсныг харсан гэдгийг онцол. Хүүхдүүдээр өөрсдийнх нь үгээр энэ түүхийг ээлжлэн яриул.

  • Хамтдаа “Easter Hosanna” (Children’s Songbook, 68–69) эсвэл “Мормоны Номын түүхүүд” дууны (Хүүхдийн дууны ном, 62–63) сүүлийн бадгийг дуул. Дуунд дүрсэлж байгаа нэг зүйлийн зургийг зурахад хүүхдүүдийг урь. Тэгээд хүүхдүүдээс зурсан зургаа үзүүлж, Есүсийг нифайчууд дээр айлчлах үед тэнд байсан бол ямар санагдах байсан талаар бодлоо хуваалцахыг хүс.

Мозая 3:7; Алма 7:11–12

Есүс Христ намайг хэрхэн тайвшруулахаа мэддэг.

Есүс Христ “өөрийн хүмүүсийн шаналал мөн өвчнүүдийг” (Алма 7:11) туулсан учраас өөр хэн ч биднийг ойлгоогүй үед бидэнд ямар санагдаж байгааг мэддэг.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдэд Мозая 3:7-ийн эхний хэдэн мөрийг уншиж өгөөд, “ … өвчин, өлсгөлөн, цангаа мөн зүдрэлийг [ядаргааг]” мэдэрч байгаа дүр үзүүлэхэд тэднийг урь. Эдгээр зүйлийг мэдэрч байсан үеийнхээ талаар хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Энэ шүлэг Есүс Христийн Гетсеманийн цэцэрлэгт зовж байхдаа туулсан зарим зүйлийг дүрсэлдэг гэдгийг хүүхдүүдэд хэл. Үүний улмаас Тэр биднийг эдгээр зүйлийг туулах үед бидэнд хэрхэн туслахаа мэддэг.

  • Алма 7:11-ийг чанга уншаад, хүүхдүүдээс өвчтэй, шаналж байгаа хэн нэгнийг мэдэх эсэхийг асуу. Есүс Христ биднийг хэрхэн тайвшруулахаа мэдэж авахын тулд бид бүхний “шаналал мөн өвчнүүдийг” мэдэрсэн гэдгийг гэрчил (Aлма 7:12).

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

2 Нифай 9:10–15; Алма 11:41–45; 40:21–23

Есүс амилсан болохоор би ч бас амилуулагдах болно.

Мормоны Ном амилуулалт гэж юу болохыг мөн хэн амилуулагдахыг тодорхой дүрсэлсэн байдаг. Та энэ үнэнээс суралцахад нь хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Есүс Христийн үхэл, Амилалтын талаар мэддэг зүйлээ танд ярихыг хүүхдүүдээс хүс. Самбар дээр Амилуулагдах гэдэг нь юу гэсэн утгатай вэ?, Хэн амилуулагдах вэ? гэх мэт асуултуудыг бич. Хүүхдүүдэд 2 Нифай 9:10–15; Алма 11:41–45 болон Алма 40:21–23 дээрээс хариултуудыг олоод, олсон зүйлсээ ангийнхантай хуваалцахад тусал.

  • Өөрийн таних нас барсан нэг хүний талаар хүүхдүүдэд ярь. Таныг Амилуулалтын талаар мэддэггүй хүн мэтээр хандах дүр үзүүлэхийг тэднээс хүс. Энэ нь юу гэсэн үг болохыг ойлгоход тэд танд хэрхэн туслах вэ? Танд амилуулалтын талаар заахын тулд 2 Нифай 9:10–15; Aлма 11:41–45 юм уу Алма 40:21–23-ыг ашиглахад тэднийг урамшуулан дэмж. Мөн тэднийг өөрсдийн хариултын нэг хэсэг болгон, Аврагчийн Амилалтын талаар гэрчлэлээ хуваалцахад урь.

Зураг
Христ Гетсеманийн цэцэрлэгт залбирч байгаа нь

Гетсемани, Майкл T. Малм

Инос 1:2–8; Мозая 27:8–24; Алма 13:11–12; 24:7–19

Есүс Христийн Цагаатгал намайг цэвэршүүлэн, өөрчилдөг.

Мормоны Номд Аврагчийн Цагаатгалын ачаар өөрчлөгдсөн хүмүүсийн олон жишээ байдаг. Эдгээр туршлага хүүхдүүдийг наманчилж, Аврагчид хандахад хэрхэн өдөөж болох талаар бодож үзээрэй.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдэд цэвэрхэн ба хир болсон цагаан цамц үзүүл. Aлма 13:11–12-ыг хамтдаа унш. Хүмүүс нүглээсээ хэрхэн цэвэршүүлэгдсэн бэ? Энэ нь тэдэнд нүглийн тухай юуг бодогдуулсан бэ? Та нүглээ наманчилж, өршөөл хүлээн авах үед ямар санагддагийг ярьж өгч мөн биднийг нүглээс цэвэршүүлэх Аврагчийн хүчийн талаар гэрчлэлээ хуваалц.

  • Хүүхдүүдийг дараах хүмүүсийн аль нэгний талаар мэдэж авахаар сонгоход урь. Үүнд: Инос (Инос 1:2–8-ыг үзнэ үү), Залуу Алма (Мозая 27:8–24-ийг үзнэ үү) юм уу антай-нифай-лихайчууд (Алма 24:7–19-ийг үзнэ үү). Эдгээр түүхийг хамт уншихдаа, уг хүн эсвэл бүлэг хүн Есүс Христийн Цагаатгалын ачаар хэрхэн өөрчлөгдсөнийг олж ажиглахад хүүхдүүдийг урь. Бид энэ хүмүүсийн үлгэр жишээг хэрхэн дагаж чадах вэ?

Мозая 3:7; 15:5; Алма 7:11

Есүс Христ миний нүгэл, шаналал мөн өвчнийг Өөр дээрээ авсан.

Тэр бидний гэм нүглийн төлөө зовж шаналахаас гадна бидний өвчин шаналал, бусад сул дорой байдлыг Өөрийн биеэр туулсан ба тэгснээр биднийг хэрхэн тайвшруулахаа мэддэг болсон.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Есүс Христ ямар бэрхшээл туулсныг олж мэдэхээр дараах шүлгүүдийн нэгийг судлахыг хүүхэд бүрд даалга. Тухайлбал: Мозая 3:7; Мозая 15:5 юм уу Алма 7:11. Тэднийг олж мэдсэн зүйлээ самбарт жагсаан бичиж, эдгээр зүйлийг мэдэрч байсан үеийнхээ талаар бодоход урь. Aлма 7:12-т цэдэглэснээр, Есүс яагаад энэ бүхнийг туулсан бэ? Тэр эдгээр зүйлийг бидний төлөө туулсан гэдгийг мэдэх нь яагаад чухал вэ?

  • “Би Гэтэлгэгч амьдыг мэднэ” (Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, х. 38) гэх мэт Аврагчийн тухай дууллыг хамтдаа дуул. Аврагч биднийг хэрхэн тайтгаруулдаг талаарх үгсийг уг дуунаас хайж, эдгээр үг тэдний хувьд яагаад чухал болохыг ярихад хүүхдүүдийг урь. Есүс Христийн тухай бодлоо хуваалцаж мөн хүүхдүүдийг ийн хуваалцахад урь.

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Хүүхдүүдийг энэ долоо хоногт тайтгарал хэрэгтэй байгаа хэн нэгнийг эрж хайхад урь. Аврагч Өөр дээрээ бидний зовлон шаналлыг авснаар биднийг тайвшруулах боломжтой болсон талаарх сурсан зүйлээ уг хүнтэй хуваалцахад тэднийг урамшуулан дэмж.

Заах чадвараа сайжруулах

Хуваалцахад урь. Хүүхдүүдээс санал бодол, мэдрэмж, туршлагынх нь талаар асуу. Тэд ихэвчлэн энгийн боловч гүн гүнзгий ойлголттой байдаг болохыг та олж мэднэ.