Ирээд, Намайг дага
10-р сарын 19–25: 3 Нифай 27–4 Нифай: “Илүү аз жаргалтай хүмүүс байх аргагүй”


“10-р сарын 19–25: 3 Нифай 27–4 Нифай: ‘Илүү аз жаргалтай хүмүүс байх аргагүй,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“10-р сарын 19–25: 3 Нифай 27–4 Нифай,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2020

Зураг
Eсүс нифайчуудтай хамт залбирч байгаа нь

Христийн залбирал, Дэрэк Хэгстэд

10-р сарын 19–25

3 Нифай 274 Нифай

“Илүү аз жаргалтай хүмүүс байх аргагүй”

Аврагч шавь нартаа өөрсдөд тохиолдсон зүйлсээ бичихийг зарлигласан (3 Нифай 27:23–24-ийг үзнэ үү). Суралцаж байхдаа хүлээн авсан сүнслэг туршлагаа бичиж ав.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Есүс Христийн сургаалууд нь зөвхөн бясалгаж бодоход сайхан гүн ухааны ойлголт төдий зүйл биш юм. Тэдгээр нь үүнээс илүү гүн утга учиртай бөгөөд бусдын амьдралыг өөрчлөх зорилготой. 4 Нифай ном үүний гайхалтай жишээг өгдөг ба Аврагчийн сайн мэдээ хүмүүсийг хэрхэн орвонгоор нь өөрчилдгийг харуулдаг. Есүсийн богино тохинууллын дараа нифайчууд, леменчүүдийн хоорондох олон зуун жилийн зөрчилдөөн дууссан. Сөргөлдөөн, бардамналаараа алдартай хоёр үндэстэн нэгдэн, “Христийн хүүхдүүд” (4 Нифай 1:17) болж, “өөрсдийн дунд бүх зүйлийг нийтээр эзэмшиж” (4 Нифай 1:3) эхлэв . “Хүмүүсийн зүрх сэтгэлд орших Бурханы хайрын учир,” “Бурханы мутраар бүтээгдсэн бүх хүмүүсийн дунд илүү аз жаргалтай хүмүүс байх аргагүй” (4 Нифай 1:15–16) байжээ. Аврагчийн сургаал нифайчуудыг болон леменчүүдийг ийнхүү өөрчилжээ. Тэдгээр нь таныг хэрхэн өөрчилж байна вэ?

Зураг
хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

3 Нифай 27:1–12

Есүс Христийн Сүм Түүний нэрээр нэрлэгдсэн.

Аврагчийн шавь нар уг нутаг даяар Түүний сүмийг байгуулж эхлэх үед нэгэн асуулт гарч иржээ. Энэ нь зарим хүнд тийм ч чухал зүйл биш байж болох бөгөөд Сүмийг хэрхэн нэрлэвэл зохих вэ? гэсэн асуулт байв (3 Нифай 27:1–3-ыг үзнэ үү). 3 Нифай 27:4–12 дээрх Аврагчийн хариултаас та уг нэрийн ач холбогдлын талаар юу ойлгож мэдсэн бэ? 1838 онд Их Эзэн өнөө үед хэрэглэгддэг Өөрийн Сүмийн нэрийг илчилсэн юм (С ба Г 115:4-ийг үзнэ үү). Уг нэрийн үг бүрийг тунгаан бод. Биднийг өөрсдийгөө хэн болох, юунд итгэх, хэрхэн үйлдэх ёстойгоо мэдэхэд эдгээр үг хэрхэн тусалдаг вэ?

Түүнчлэн Рассэлл М.Нэлсон, “Сүмийн зөв нэр,” Ensign, Nov. 2018, 87–80 эсвэл 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган; М.Рассэлл Баллард, “Нэрний ач холбогдол,” Ensign, Nov. 2011, 79–82 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 93–96-г үзнэ үү.

3 Нифай 28:1–11

Би өөрийн хүслийг ариусгаснаар илүү итгэлтэй шавь болно.

Хэрэв Аврагч шавь нараасаа асуусны адил “Та нар надаас юу хүсэх вэ?” гэж танаас асуувал та юу гэж хариулах байсан бэ? (3 Нифай 28:1). 3 Нифай 28:1-11 дээрх Аврагчийн шавь нарын туршлагын талаар уншихдаа энэ талаар бод. Түүний асуултад өгсөн шавь нарын хариултаас зүрх сэтгэлийнх нь хүслийн талаар та юу мэдэж авдаг вэ? Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс: “Мөнхийн хувь заяандаа хүрэхийн тулд бид мөнхийн хүмүүн болоход шаардагдах зан чанаруудыг олохыг хүсч, мөн түүний төлөө хөдөлмөрлөх болно. … Бид [Есүс Христ]-ийн адил болохыг хүсэх болно” хэмээн заасан (“Desire,” Ensign or Liahona, May 2011, 44–45). Та зүрх сэтгэлийн хүслээ илүү зөв шударга болгохын тулд юу хийж болох вэ? (Гурван шавийн “биесэд өөрчлөлт хийгдсэн” талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд 3 Нифай 28:37 болон “Хувирсан хүмүүн биес,” Судруудын удирдамж, scriptures.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.)

4 Нифай 1:1–18

Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд хөрвүүлэгдэх нь эв нэгдэл, аз жаргал руу хөтөлдөг.

Аврагчийн айлчлалын дараах он жилүүдэд амьдарсан бол ямар байх байсныг та төсөөлж байна уу? Хүмүүс энэ тэнгэрлэг амар амгаланг ийм урт хугацаанд, бараг 200 жил хэрхэн хадгалж чадсан бэ? Та 4 Нифай 1:1–18-ыг судалж байхдаа, энэ адислагдсан амьдралаар амьдрахын тулд хүмүүсийн хийсэн сонголтуудыг тэмдэглэж эсвэл бичиж авч болно.

Та гэр бүл, тойрог, орон нутгийнхнаа 4 Нифай дээрх хүмүүс шиг илүү нэгдмэл, аз жаргалтай амьдрахад нь туслахын тулд юу хийж болохоо тунгаан бод. Та энэ зорилгоо биелүүлэхийн тулд Есүс Христийн ямар сургаалаар илүү бүрэн дүүрэн амьдарч болох вэ? Та эдгээр сургаалыг ойлгож, тэдгээрийн дагуу амьдрахад бусдад туслахын тулд юу хийж чадах вэ?

4 Нифай 1:19–49

Ёс бус байдал хагарал, уй гашууг авчирдаг.

Харамсалтай нь, 4 Нифайд (мөн Moсе 7:18-ыг үзнэ үү) дүрслэгдсэн Сионы нийгэм яваандаа задран унасан. Та 4 Нифай 1:19–49-ийг уншиж байхдаа, уг нийгмийг нуран унахад хүргэсэн хандлага, шинж чанаруудыг хайж ол. Та ийм хандлага, зан байдлыг өөрөөсөө олж хардаг уу?

Мөн “Chapter 18: Beware of Pride,” Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson (2014), 229–40-ийг үзнэ үү.

Зураг
гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Энд хэд хэдэн санааг дурдав.

3 Нифай 27:13–21

Эдгээр шүлэг Аврагчийн “өөрийн сайн мэдээ” гэж хэлсэн нь ямар утгатай үг болохыг ойлгоход гэр бүлийн гишүүдэд тусална. Эдгээр шүлгийг уншиж, ярилцсаныхаа дараа гэр бүлийн бүх гишүүнээс сургаал гэж юу болохыг нэг өгүүлбэрээр хураангуйлан хэлэхийг хүс.

3 Нифай 27:23–26

Бид хувь хүнийхээ эсвэл гэр бүлийнхээ хувьд өөрсдийн “үзсэн мөн дуулсан” зүйлсээ хэрхэн бичиж тэмдэглэж байгаа вэ? Яагаад сүнслэг зүйлсийн талаар тэмдэглэл хөтлөх нь чухал вэ?

3 Нифай 27:30–31

Та нар эдгээр шүлэгт Аврагчийн дүрсэлсэн баяр баясгаланг ойлгоход нь гэр бүлийнхээ гишүүдэд туслахын тулд гэр бүлийн нэг гишүүнийг нуугаад, бусад нь түүнийг олох тоглоом тоглож болно. Энэ нь гэр бүлийн гишүүн нэг бүрийг олох нь “тэдний хэн нь ч алдагд[ах]гүй” байхад яагаад чухал болох талаар ярилцахад хүргэж магадгүй. Та гэр бүлийнхнээ сайн мэдээнд хүчирхэг хэвээр байхад эсвэл орхин явсан бол эргэж ирэхэд нь хэрхэн тусалж чадах вэ?

3 Нифай 28:17–18, 36–40

Гурван нифай үндэстэн шавьд гарсан өөрчлөлтийн талаар бүхнийг ойлгоогүй Мормоны үлгэр жишээнээс бид юу мэдэж авч болох вэ? Бид сайн мэдээний зарчмын талаар бүрэн ойлгохгүй байвал яах ёстой вэ? Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф “Бурхан таны төлөө санаа тавьдаг. Тэрээр таныг сонсдог бөгөөд хувийн асуултуудад тань хариулах болно. Таны залбирлын хариу Түүний арга замаар, Түүний цагт ирэх учир та Түүний дуу хоолойг сонсож сурах хэрэгтэй” хэмээн заасан (“Гэрэл ба үнэний талаарх гэрчлэлийг хүлээн авах нь,” Esign, Nov. 2014, 21 эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 22).

4 Нифай 1:15

Гэр орон доторх зөрчилдөөнөө багасгахын тулд гэр бүлийн гишүүд энэ долоо хоногт бие биедээ илүү элэгсэг дотно хандах зорилго тавьж болно. Долоо хоног өнгөрсний дараа ахиц дэвшлээ хамтдаа дүгнэж, хайраа илүү ихээр үзүүлэх нь танай гэр бүлд хэрхэн нөлөөлсөн талаар ярилц.

Хүүхдүүдэд заах талаарх нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Өдөр бүр илчлэлт хүлээн авахыг эрэлхийл. Илчлэлт нь ихэнх тохиолдолд “шат шатаар” (2 Нифай 28:30) өгөгддөг. Судалж буй шүлгүүдээ тунгаан бодох үед өдрийн турш танд бодол санаа, ойлголт орж ирж магадгүй. Сайн мэдээнээс суралцахыг “цаг гарган хийдэг” биш, харин үргэлж хийдэг зүйл гэж бод (Аврагчийн арга барилаар заах нь, 12-ыг үзнэ үү).

Зураг
Есүс нифай үндэстэн гурван шавьтайгаа ярилцаж байгаа нь

Христ нифай үндэстэн гурван шавийн хамт, Гари Л.Капп