Ирээд, Намайг дага
10-р сарын 26-аас 11-р сарын 1. Мормон 1–6: “[Бүгдэд] … наманчлахыг ятгаж чадаасай билээ би”


“10-р сарын 26-аас 11-р сарын 1. Мормон 1–6: ‘[Бүгдэд] … наманчлахыг ятгаж чадаасай билээ би,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“10-р сарын 26-аас 11-р сарын 1. Мормон 1–6,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2020

Зураг
Мормон алтан ялтаснууд дээр бичиж байгаа нь

Мормон ялтаснуудыг хураангуйлж буй нь, Том Ловэлл

10-р сарын 26-аас 11-р сарын 1

Мормон 1–6

“[Бүгдэд] … наманчлахыг ятгаж чадаасай билээ би”

Та Мормон 1–6-г уншиж байхдаа, Мормоны үлгэр жишээнээс юу мэдэж авснаа тунгаан бод. Та хийхээр сүнслэгээр өдөөгдсөн зүйлээ бичиж тэмдэглэ.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Мормон нифайчуудын дунд харсан ёс бус байдал, цуст дайны “аймшигт дүр зургийн” “бүрэн шастирыг” бидэнд бичиж үлдээгээгүй (Мормон 2:18; 5:8). Гэхдээ түүний Мормон 1–6 дээр цэдэглэсэн зүйлс зөв шударга хүмүүс хэрхэн ёс бус болдгийг бидэнд хангалттай сануулдаг. Тийм их ёс бус байдлын дунд Мормоныг ядарч туйлдан, сэтгэлээр унасанд буруутгах хүн байхгүй биз ээ. Хэдийгээр тэр тийм аймшигт зүйлийг харж, өөрийн биеэр туулсан ч Бурханы агуу нигүүлсэлд мөн үүнийг хүлээн авах арга зам бол наманчлал гэдэгт итгэх итгэлээ алдаагүй юм. Өөрийнх нь хүмүүс наманчил гэсэн урилгыг нь хүлээн аваагүй ч Мормон тэднээс өөр олон хүнийг ятгах ёстой гэдгээ мэдэж байсан. Тэрээр “Болгоогтун, [би] дэлхийн бүх хязгааруудад хандан бичиж байна” гэж тунхагласан. Өөрөөр хэлбэл, тэрээр танд хандан бичсэн юм (Мормон 3:17–20-ийг үзнэ үү). Өнөөдөр Түүний танд өгч буй захиас бол тухайн үед нифайчуудыг аврах байсан захиас буюу “Есүс Христийн сайн мэдээнд … итгэж, наманчилж мөн Христийн шүүлтийн суудлын өмнө зогсохоор [бэлтгэ]” (Мормон 3:21–22) хэмээх захиас юм.

Зураг
хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Moрмон 1

Эргэн тойрныхоо ёс бус байдлаас үл хамааран би зөв шударга амьдарч чадна.

Мормон номын нэгдүгээр бүлгийн эхэнд Мормон, түүний эргэн тойрны хүмүүсийн хооронд томоохон ялгаа байгааг та олж харна. Та Мормон 1-ийг уншиж байхдаа, Мормоны зан чанар, хүслийг түүний хүмүүсийнхтэй харьцуул. Түүнд болон түүний хүмүүст учирсан үр дагавруудад анхаарлаа хандуул (14–15-р шүлгээс нэг жишээг олж болно). Ёс бус дэлхийд зөв шударга амьдрахад сүнслэгээр урамшуулсан юуг та ойлгож мэдсэн бэ?

Та Мормон 2–6-г уншиж байхдаа, Мормон эргэн тойронд нь байх ёс бус нөлөөллийг үл харгалзан, Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд итгэх итгэлээ хэрхэн харуулсныг үргэлжлүүлэн олж мэд.

Зураг
Нифайчууд болон леменчүүд хоорондоо дайтаж байгаа нь

Тулаан, Хорхэ Кокко

Мормон 2:10–15

Бурханы дагуух харуусал нь жинхэнэ хийгээд урт хугацааны өөрчлөлт рүү хөтөлдөг.

Мормон өөрийн хүмүүсийн харууслыг хараад, тэднийг наманчлах байх гэж найдсан. Гэвч “тэдний харуусал наманчлалд хүргэсэнгүй” (Мормон 2:13). Энэ нь жинхэнэ өөрчлөлт рүү хөтөлдөг бурханы дагуух харуусал биш байв (2 Коринт 7:8–11-ийг үзнэ үү). Харин оронд нь нифайчууд ертөнцийн дагуух харууслыг мэдэрчээ (Мормон 2:10–11-ийг үзнэ үү). Бурханы дагуух харуусал болон ертөнцийн дагуух харуусал хоёрын ялгааг ойлгохын тулд Мормон 2:10–15-аас энэ хоёр төрлийн харууслын талаар мэдэж авсан зүйлээ бичих хүснэгт зур. Таны хүснэгт дараах байдалтай харагдах ёстой:

Бурханы дагуух харуусал

Ертөнцийн дагуух харуусал

Бурханы дагуух харуусал

Есүст ирэх (14-р шүлэг)

Ертөнцийн дагуух харуусал

Бурханыг зүхэх (14-р шүлэг)

Бурханы дагуух харуусал

Ертөнцийн дагуух харуусал

Бурханы дагуух харуусал

Ертөнцийн дагуух харуусал

Та сурсан зүйлээ эргэцүүлэн бодохдоо, энэ нь нүглийг ялан дийлж, Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёртой илүү адилхан болох гэсэн таны хичээл зүтгэлд хэрхэн нөлөөлж болох талаар бодож үз.

Мөн Дийтр Ф.Угдорф, “Та одоо босч чадна аа!Ensign, Nov. 2013, 55–57 эсвэл 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 65–68-ыг үзнэ үү.

Moрмон 3:3, 9

Би өөрийн амьдрал дахь Бурханы нөлөөг үргэлж хүлээн зөвшөөрөх ёстой.

Мормон нифайчуудаас харсан нэг сул талыг цэдэглэсэн байдаг. Тэд Их Эзэний өөрсдийг нь адисалсан арга замуудыг хүлээн зөвшөөрдөггүй байв. Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг “Бурханы өгөөмөр сэтгэлийг санаж, мэдэж авах замыг олоосой. … Бурхан надад зориулан захиас илгээсэн үү? Би Түүний нөлөөг өөрийн болон хүүхдүүдийнхээ амьдралд харсан уу? гэж асуун, залбирч, тунгаа. … Бидний олонх нь анзааралгүй өнгөрдөг ч Тэр биднийг хайрладаг ба биднийг адисалдаг гэдгийг би гэрчилж байна” хэмээн биднийг уриалсан (“O Remember, Remember,” Ensign or Liahona, Nov. 2007, 67, 69).

Мормон 3:3, 9-ийг уншиж байхдаа, та өөрийн амьдрал дахь Бурханы нөлөөг хэрхэн хүлээн зөвшөөрч байгаагаа тунгаан бодож болно. Түүний нөлөөг хүлээн зөвшөөрөхөд бидэнд ямар ямар адислал ирдэг вэ? Түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байх нь ямар ямар үр дагавартай вэ? (Мормон 2:26-г үзнэ үү).

Мормон 5:8–24; 6:16–22

Есүс Христ намайг хүлээн авахаар мутраа дэлгэн зогсдог.

Нифайчууд Мормоны заасан зүйлсийг эсэргүүцсэн ч цэдэг нь танд нөлөөлнө байх гэсэн найдвар түүнд байсан билээ. Та Мормон 5:8–24 болон 6:16–22-ыг уншиж байхдаа, нүглийн үр дагаврын талаар юу мэдэж авсан бэ? Эдгээр судрын хэсгээс Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёр таны талаар, бүр нүгэл үйлдсэн байсан ч юу гэж боддог талаар та юу ойлгож мэдсэн бэ? Есүс Христ мутраа дэлгэн танд туслахыг та хэрхэн мэдэрч байсан бэ? Үүний үр дүнд та юу хийхээр сүнсээр өдөөгдсөн бэ?

Зураг
гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Энд хэд хэдэн санааг дурдав.

Мормон 1:2

“Ойлгохдоо түргэн” байх гэдэг нь ямар утгатай вэ? Та мөн ахлагч Дэвид А.Бэднарын “Quick to Observe” (Ensign, Dec. 2006, 30–36) нийтлэлээс ойлголт авч болно. Ойлгохдоо түргэн байх бэлэг Мормоныг хэрхэн адисалсан бэ? Энэ нь хэрхэн бидэнд адислал болох вэ?

Мормон 1:1–6, 15; 2:1–2

Хэдий насаар бага ч гэсэн агуу сүнслэг зан чанар, хүч чадлыг хөгжүүлж чадна гэдгээ танай гэр бүлийн хүүхдүүд ойлгодог уу? Мормоны жишээ тэдэнд тусална. Мормон 1:1–6, 15 болон 2:1–2 дээр өгөгдсөн нас, үйл явдлуудыг ашиглан, Мормоны хүүхэд нас, өсвөр насанд болсон үйл явдлын он цагийн дарааллын хүснэгтийг гарга. Та Мормоны зан чанар, туршлагын талаар ярилцахдаа хүүхдүүдийнхээ таныг болон бусдыг сүнсээр өдөөдөг зан чанаруудыг онцлон хэл.

Мормон 2:18–19

Мормон амьдарч буй дэлхийгээ ямар ямар үг ашиглан дүрсэлсэн бэ? Тэр ёс бус байдлаар хүрээлэгдсэн байсан ч итгэл найдвараа хэрхэн хадгалан үлдэж чадсан бэ? Бидний гэр бүл хэрхэн ийн хадгалан үлдэж болох вэ?

Мормон 3:12

Мормон эргэн тойронд нь байх хүмүүсийн талаар, хэдийгээр тэд ёс бус байсан ч гэлээ юу гэж боддог байсан бэ? Бид түүнд байсантай адил хайрыг хөгжүүлэхийн тулд юу хийж болох вэ?

Мормон 5:2

Бид хүнд хэцүү үед Тэнгэрлэг Эцэгээс тусламж гуйхаас яагаад тээнэгэлздэг вэ? Тэнгэрлэг Эцэгт илүү их итгэж найдахын тулд бид юу хийж болох вэ?

Moрмон 5:16–18

“Салхинд туугдах будааны хальс” (16-р шүлэг) гэдэг нь юу гэсэн утгатай болохыг гэр бүлийнхэндээ төсөөлөн бодоход туслахын тулд нэг цаасыг олон жижиг хэсэг болгон хуваагаад, гэр бүлийн гишүүдээр үлээлгэ. Будааны хальс нь үрийн гаднах хальс бөгөөд салхинд хийсэхүйц хөнгөн гэдгийг тэдэнд тайлбарла. “Дэлхийд Христ болон Бурхангүйгээр байх” (16-р шүлэг) нь салхинд туугдах будааны хальстай юугаараа адилхан бэ?

Хүүхдүүдэд заах талаарх нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Заах чадвараа сайжруулах

Энгийн бөгөөд тодорхой сургаал заа. Их Эзэний сайн мэдээ энгийн байдаг нь гайхалтай сайхан (С ба Г 133:57-г үзнэ үү). Хэт чамин хичээлээр гэр бүлийнхнээ хөгжөөх гэж хичээхийн оронд таны заах хичээл цэвэр, энгийн сургаал дээр төвлөрсөн байхад анхаар.

Зураг
Нифайчууд болон леменчүүдийн тулааны талбарыг харж буй Мормон

Мормоны гайхамшигт ном, Жозеф Брики