Ирээд, Намайг дага
Гэр бүлээрээ судар судлах үйл явцыг сайжруулах санаанууд


“Гэр бүлээрээ судар судлах үйл явцыг сайжруулах санаанууд,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“Гэр бүлээрээ судар судлах үйл явцыг сайжруулах санаанууд,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2020

Зураг
Судраас суралцаж буй гэр бүлүүд

Гэр бүлээрээ судраас суралцах үйл явцыг сайжруулах санаанууд

Гэр бүлээрээ судраас тогтмол суралцах нь гэр бүлдээ сайн мэдээнээс суралцахад нь туслах хүчирхэг арга юм. Гэр бүлээрээ хэр ихийг хэр удаан унших нь тогтмол хичээл зүтгэл гаргахтай адил тийм ч чухал биш. Та судраас суралцахыг гэр бүлийнхээ амьдралын чухал хэсэг болгосноор гэр бүлийнхээ гишүүдэд Есүс Христэд илүү ойртож, Түүний үгэн дээр суурилан гэрчлэлээ босгоход туслах болно.

Дараах асуултуудыг тунгаан бод. Үүнд:

  • Та гэр бүлийнхээ гишүүдийг хувиараа судруудаас суралцахад хэрхэн урамшуулж болох вэ?

  • Та гэр бүлийнхнийгээ сурч байгаа зүйлсээ хуваалцахад урамшуулан дэмжихийн тулд юу хийж болох вэ?

  • Өдөр бүр зааж байхдаа Мормоны Номоос сурч байгаа зарчмуудаа хэрхэн онцолж болох вэ?

Гэр орон бол сайн мэдээнээс суралцах хамгийн тохиромжтой газар юм гэдгийг сана. Сүмийн ангиудад боломжгүй тийм арга замаар гэртээ сайн мэдээнээс суралцаж, зааж болно. Гэр бүлдээ судраас суралцахад нь туслах арга замуудыг бодож олохын тулд санаачилгатай бай. Гэр бүлийнхээ судраас суралцах үйл явцыг сайжруулахын тулд дараах санаануудаас заримыг нь ашиглахыг бод. Үүнд:

Дуу хөгжим ашигла

Сударт заадаг зарчмуудыг бататгах дуунуудыг дуул. Энэ эх сурвалжийн Хавсралт Г-д долоо хоног тутмын төлөвлөгөөнд орсон сургаалтай холбоотой дуу хөгжим орсон.

Зураг
Судраас суралцаж буй эрэгтэй хүн ба охин

Утга учиртай судруудыг хуваалц

Хувиараа суралцах үедээ олж мэдсэн утга учир бүхий судрын хэсгийг гэр бүлийнхэнтэйгээ хуваалцах цаг гарга.

Өөрийнхөө үгээр ярь

Судраас сурсан зүйлээ өөрийн үгээр дүгнэн хэлэхийг гэр бүлийнхнээсээ хүс.

Судруудыг амьдралдаа хэрэгжүүл

Судрын хэсгийг уншсаныхаа дараа үүнийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх арга замуудыг хуваалцахад гэр бүлийнхнийгээ урь.

Асуулт тавь

Гэр бүлийнхнийгээ сайн мэдээний тухай асуулт тавихад уриад, уг асуултад хариулахад туслах шүлгийг эрж олоход цаг гарга.

Судар үзүүл

Танд утга учиртай санагдсан шүлгийг сонгож, гэр бүлийн гишүүдийнхээ тогтмол харж болох газарт байрлуул. Үзүүлэх судраа ээлжлэн сонгоход гэр бүлийнхнээ урь.

Судрын жагсаалт гарга

Гэр бүлээрээ ирэх долоо хоногт хэлэлцэх хэд хэдэн шүлэг сонго.

Судруудыг цээжил

Гэр бүлийн тань хувьд утга учир бүхий судрын хэсгийг сонгоод, гэр бүлийнхнээ өдөр бүр давтан уншихад эсвэл цээжлэх тоглоом тоглосноор уг хэсгийг цээжлэхэд урь.

Үзүүлэнт хичээлүүдийг заа

Гэр бүлээрээ уншиж буй бүлгүүд эсвэл шүлгүүдтэй холбоотой үзүүлэн ол. Судрууд дахь сургаал үзүүлэнгүүдтэй хэрхэн холбогдож байгаа тухай ярилцахыг гэр бүлийн гишүүдээс хүс.

Сэдэв сонго

Гэр бүлээрээ хамтдаа суралцах сэдвийг гэр бүлийн гишүүдээр ээлжлэн сонгуул. Тухайн сэдвийн тухай судрын хэсгийг олохын тулд Topical Guide, Bible Dictionary эсвэл Судруудын удирдамж (scriptures.ChurchofJesusChrist.org) ашигла.

Зураг зур

Гэр бүлээрээ хэдэн шүлэг уншсаны дараа уншсан зүйлтэйгээ холбоотой ямар нэгэн зүйл зурахад цаг зарцуул. Нэг нэгнийхээ зурсан зүйлийн тухай ярилцах цаг гарга.

Түүхийг жүжигчлэн тогло

Түүх уншсаныхаа дараа гэр бүлийнхээ гишүүдийг энэ тухай жүжигчлэн тоглоход урь. Дараа нь уг түүх хувь хүн бүрд болон гэр бүлд тань тохиолдож буй зүйлстэй хэрхэн холбогдож байгаа тухай ярилц.

Ахлагч Дэвид А.Бэднар: “Гэр бүлийн залбирал бүр, гэр бүлээрээ судраас суралцах цаг мөч бүр мөн гэр бүлийн үдэш бүр бидний зүрх сэтгэл дэх зурган дээр нэгэн бийрээр зураас татдаг юм. Ямар нэгэн үйл явдал дангаараа дурсгалтай, сэтгэл хөдөлгөм биш байж болох юм. Гэхдээ шаргал, алтан шаргал, бор өнгөнүүд нэг нэгтэйгээ нэгдэн нийлж, гайхамшигт зургийг бий болгосон шиг бидний байнга хийдэг жижиг зүйлс агуу сүнслэг байдалд хүргэнэ” (“Гэр орондоо анхаарал төвлөрүүлж, санаа тавьж байх нь,” Ensign, Nov. 2009, 19–20 эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 20) хэмээн заасан.