Ирээд, Намайг дага
Дөрөв дэх ням гараг


“Дөрөв дэх ням гаргийн цуглаан,” Ирээд, Намайг дага—Мелкизедек санваар болон Халамжийн нийгэмлэгт зориулав (2017)

Дөрөв дэх ням гаргийн цуглаан

Дөрөв дэх ням гаргийн цуглаан

Сар бүрийн дөрөв дэх ням гарагт чуулга, бүлэг, Халамжийн нийгэмлэг нь Тэргүүн Зөвлөл ба Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгаас сонгосон сэдвийг авч хэлэлцэнэ. Ерөнхий чуулган болгоноор энэ сэдвүүд шинэчлэгдэнэ. Дараагийн Ерөнхий чуулган хүртэл Хүндэтгэлийн өдөр гэсэн сэдэвтэй байна. Удирдагч, багш нар доор санал болгосон сургаал, суралцах үйл ажиллагаануудаас сонгож, тэдгээрээс хэд хэдийг холбон нэгтгэж эсвэл гишүүдийнхээ хэрэгцээнд тулгуурлан өөрсдөө зохиож болно.

Хүндэтгэлийн өдөр бол Бурханы бидний төлөө хийсэн зүйлсийг санах өдөр юм.

Бурхан түүхийн туршид зарим агуу ажлыг Хүндэтгэлийн өдөртэй холбосон байна. Эдгээр агуу ажилд бүтээлт (Эхлэл 2:1–3-ыг үзнэ үү), Израилийн хүүхдүүдийг Египетээс гаргаж авчирсан (Дэд хууль 5:15-ыг үзнэ үү) мөн Аврагчийн Амилалт (Иохан 20:1–19; Үйлс 20:7-г үзнэ үү) зэрэг орно. Гишүүдийг эдгээр шүлгийг уншиж, энэ бүх үйл явдлыг санах нь Хүндэтгэлийн өдөрт хүндэтгэлтэй хандахад бидэнд хэрхэн тусалж болохыг ярилцахад урь. Бурхан бидний төлөө ямар агуу ажлуудыг хийсэн бэ? Бид Хүндэтгэлийн өдрөөр эдгээр зүйлийг хэрхэн санаж чадах вэ? Боломжтой бол эдгээртэй адил асуултуудыг гэр орондоо авч хэлэлцэхэд гишүүдийг урь.

Есүс Христ бол Хүндэтгэлийн өдрийн Эзэн мөн.

Хүндэтгэлийн өдрийг мөн Эзэний өдөр хэмээн нэрлэдэг (Илчлэлт 1:10-ыг үзнэ үү). Та нар яагаад Есүс Христийг Хүндэтгэлийн өдрийн Эзэн хэмээн дууддаг гэж бодож байна вэ? (Матай 12:8-ыг үзнэ үү). Өөрсдийн Хүндэтгэлийн өдрийг Есүс Христэд төвлөрүүлэх арга замуудыг бодоход нь гишүүдийг урамшуулах цөөн эшлэлийг хамтдаа унш (жишээ нь, Хиламан 5:12; Ифер 12:41; Моронай 10:32; С ба Г 6:36–37). Гишүүд Хүндэтгэлийн өдрийг Христэд илүү төвлөрүүлэхэд тусалж чадах өөр ямар эшлэл хуваалцаж чадах вэ? Бид Хүндэтгэлийн өдрийн турш Аврагчид илүү анхаарал хандуулж болох өөр ямар ямар зорилго тавьж болох вэ?

Есүс Христ бидэнд Хүндэтгэлийн өдрийг хэрхэн хүндэтгэх ёстойг харуулдаг.

Аврагч мөнх бус тохинууллынхаа үеэр Хүндэтгэлийн өдрийн талаар заах боломжуудыг ашигладаг байв. Дараах түүхүүдийг уншаад, Хүндэтгэлийн өдөр Есүсийн хийсэн зүйлс болон заасан зарчмуудыг жагсааж бичихийг гишүүдээс хүс. Үүнд: Лук 6:1–11; 13:11–17; Иохан 5:1–20; 9:1–16. Бид дараах эшлэлүүдээс Хүндэтгэлийн өдрийн талаар ямар ямар зарчим сурч авч чадах вэ? Египетээс гарсан нь 20:8–11; 31:12–18; Исаиа 58:13–14 ба С ба Г 59:9–19. Аврагчийн үлгэр жишээг дагахын тулд хийж чадах зүйлсээ хуваалцахад гишүүдийг урь.

Мөн Рассэлл М.Нэлсон, “Хүндэтгэлийн өдөр нь баясгалант өдөр билээ,” Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган,” 122–125.

Хүндэтгэлийн өдөр бол шүтэн бишрэх өдөр юм.

Самбарт шүтэн бишрэх гэж бичээд, хажууд нь үүнтэй холбоотой бусад үгийг олж бичихийг ангийн гишүүдээс хүс. Дараа нь гурван багана зурж, багана тус бүрийн дээр өмнө, турш, дараа гэсэн үгсийг бич. Бид Их Эзэний ариун өдөр Түүнийг шүтэн бишрэхийн тулд сүмд ирэхээсээ өмнө, ирсэн үедээ, мөн ирснийхээ дараа юу хийж чадах вэ? Ангийн гишүүд санаа авахаар Мозая 18:17–29 ба Моронай 6-г хамтдаа уншиж болно. Гишүүдийн Хүндэтгэлийн өдөрт хандах хандлага болон үйлдлүүд нь Их Эзэнийг энэ өдөр шүтэн бишрэхэд тэдэнд хэрхэн тусалж байгааг тунгаан бодоход урь (Египетээс гарсан нь 31:16–17-г үзнэ үү). Бид Сүмийн цуглаануудын турш шүтлэг бишрэлээ нэмэгдүүлэхэд нь гэр бүлийнхэн болон тойргийн гишүүддээ туслахын тулд юу хийж болох вэ?

Ариун ёслолоос хүртэх нь Сүнстэй үргэлж хамт байх боломжийг бидэнд олгодог.

Ариун ёслол амьдралд тань хэрхэн нөлөөлж байна вэ? гэсэн асуултыг самбарт бич. Энэ асуултад хариулахын тулд гишүүдийг хоёр хоёроороо ажиллан, Сургаал ба Гэрээ 20:77, 79 дээрх ариун ёслолын залбирлууд болон Сургаал ба Гэрээ 59:9 дээрх зөвлөгөөнөөс аль нэг хэлцийг сонгон авч, ярилцахыг хүс. Хамтрал бүрд эдгээр хэлцийг илүү сайн ойлгоход туслах судруудыг хайж олон мөн самбар дээрх асуултад хэрхэн хариулахаа ярилцах цагийг гаргаж өг. Мөн та ангийн гишүүдийг ариун ёслолын дуртай дууллуудаа сонгон, хамтдаа дуулахад урьж болох юм.

Мөн Шэрил А.Эсплин, “Ариун ёслол бол бодгалийг шинэчлэгч,” Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 12–14-ийг үзнэ үү.

Хүндэтгэлийн өдөр бол бусдад үйлчлэх өдөр юм.

Бид Аврагчийн эргэн тойрон дахь хүмүүстээ үйлчилж мөн адисалсан арга замуудаас Хүндэтгэлийн өдрөөр бусдад үйлчлэх талаар юу сурч чадах вэ? Гишүүдийг Матай 9:10–13; Лук 19:1–9; Иохан 11:32–46; 13:1–5, 12–17; болон 3 Нифай 17:5–10-ыг уншиж, ярилцахад урамшуул. Гишүүдийг Хүндэтгэлийн өдрөөр хэрхэн үйлчилж болохоо бодохдоо эдгээр судрын талаар бодохыг хүс. Жишээ нь, тэд гэр бүлийнхэндээ үйлчилж, гэрийн болон айлчлагч багшаар очдог ганц бие хүмүүс болон гэр бүлүүдэд хүрч үйлчлэн, гэр бүлийн түүх дээр ажиллан, өвчтэй хүмүүс дээр айлчилж эсвэл сайн мэдээг хуваалцаж болно. Гишүүд Хүндэтгэлийн өдрөөр бусдад үйлчилж болох арга замуудыг төлөвлөхдөө гэр бүлээрээ зөвлөлдөж болно.

Зураг
Хэвтэрт орсон ахимаг настай эмэгтэйд үйлчлэх нь