Ирээд, Намайг дага
Юу өөрчлөгдсөн бэ?


“Юу өөрчлөгдсөн бэ?” Ирээд, Намайг дага—Мелкизедек санваар болон Халамжийн нийгэмлэгт зориулав (2017)

Юу өөрчлөгдсөн бэ?

Юу өөрчлөгдсөн бэ?

Энэ хожмын өдрүүдэд Бурхан санваарыг сэргээж, Их Эзэний ажлыг гүйцэлдүүлэхэд туслах санваарын чуулгууд болон Халамжийн нийгэмлэгийг зохион байгуулсан (Мосе 1:39-ийг үзнэ үү). Тиймээс бид ням гараг бүр Мелкизедек санваар болон Халамжийн нийгэмлэгийн цуглаануудад цугларахдаа хэрхэн Түүний ажлыг гүйцэлдүүлэхээ ярилцаж мөн төлөвлөдөг. Ийм учраас эдгээр цуглаан нь зүгээр нэг ангиас ч илүү байх ёстой юм. Мөн эдгээр нь авралын ажлын талаар зөвлөлдөх, энэ ажлын талаар Сүмийн удирдагчдын заасан сургаалуудаас хамтдаа суралцах, үүнийг гүйцэлдүүлэх, зохион байгуулах боломжууд юм. Ням гаргийн цуглаануудад хийх гэж буй энэ өөрчлөлтүүд бидэнд эдгээр зорилгод хүрэхэд тусална.

Сар тутмын хуваарь

Мелкизедек санваар болон Халамжийн нийгэмлэгийн ням гаргийн цуглаанууд доорх сар тутмын хуваарийг дагах юм. Үүнд:

Долоо хоног

Зорилго

Эхний ням гараг

Орон нутагтаа хүлээсэн үүрэг, боломж, бэрхшээлтэй асуудлуудаа хамт хэлэлцэн, хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргах

Хоёр ба гурав дахь ням гараг

Ерөнхийлөгчийн зөвлөлийн юм уу бүлгийн удирдагчдын эсвэл зарим тохиолдолд бишоп, гадасны ерөнхийлөгчийн сонгосон сүүлийн Ерөнхий чуулганы захиасуудыг судлах

Дөрөв дэх ням гараг

Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгаас сонгосон тусгай сэдвээр хэлэлцэх

Тав дахь ням гараг

Бишопын зөвлөлийн сонгосон сэдвээр ярих

Зураг
Халамжийн нийгэмлэгийн зөвлөлийн хурал

Бидний цуглааны загвар

Бид Мелкизедек санваар болон Халамжийн нийгэмлэгийн цуглаан болгон дээр Бурханы ажлыг гүйцэлдүүлэх загварыг дагадаг.

  1. Өмнөх (ерөнхийлөгчийн зөвлөлийн эсвэл бүлгийн удирдагчийн удирдан явуулсан) санваарын эсвэл Халамжийн нийгэмлэгийн хүлээн авсан сүнслэг өдөөлт болон урилгын замаар хийсэн туршлагуудаа хуваалц.

  2. Хамтдаа зөвлөлд (эхний ням гарагт ерөнхийлөгчийн зөвлөл эсвэл бүлгийн удирдагч удирдан явуулна) эсвэл хамтдаа суралц (хоёр, гурав, дөрөв дэх ням гарагт багшаар удирдуулна).

  3. Бүлгээр эсвэл ганцаарчлан үйлдэх төлөвлөгөө гарга (ерөнхийлөгчийн зөвлөл эсвэл бүлгийн удирдагчаар удирдуулна).